Нийгмийн

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш айлчлан ирлээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2022 оны 8 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш энэ 8 дугаар сарын 4-ны өдөр Зүүн хойд Азийн бүс нутагт хийж буй айлчлалаа эхлүүлсэн. Тэрээр Япон Улсад айлчилж, Хирошимагийн Энх тайвны дурсгалын өдрийн арга хэмжээнд оролцон, Монгол Улс болон БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улс НҮБ-д 1961 онд гишүүнээр элссэний 60, 61 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах чиглэлээр хүч чармайлт гаргаж буй улсынх нь хувьд зочилж буйгаа онцлон тэмдэглэсэн.
НҮБ-ын тэргүүн Монгол Улсад 4 удаа айлчлал хийснээс хамгийн сүүлд одоогоос 13 жилийн өмнө 2009 онд айлчилсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x