Нийгмийн

Өвөрхангай аймгийн гурван суманд МЯЛЗАН өвчин бүртгэлээ

Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газраас дараах анхааруулгыг гаргалаа.

Тодруулбал, хил залгаа болон бусад аймгуудаас өвчтэй мал худалдан авч мал эмнэлгийн гэрчилгээ авалгүйгээр авснаас үүдэж, Тарагт, Өлзийт, Богд сумдад бог малын мялзан өвчин оношлогдсон.

Тиймээс олон нийтийн сүлжээгээр хонь, ямаа зарах Өмнөговь, Дундговь аймгийн малчдын зар их байгаа тул мал худалдаж авахгүй байхыг анхааруулж байна.

Мал эмнэлгийн гэрчилгээгүй мал амьтны шилжилт хөдөлгөөн хийсэн малчид иргэд мал, амьтны гоц халдварт өвчин тараасан тохиолдолд бүх зардлыг хариуцах, хариуцлага хүлээхийг анхаарна уу.

Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн ерөнхий газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэгш ой гээд наадамдаж бужигнуулаад мөнгө үрээд байхын оронд малын вакцинаа худалдаж аваад вакцинжуулж байхгүй яасын

Холбоотой мэдээ

Back to top button