Нийгмийн

ТОДРУУЛГА: “ИТХ-ын төлөөлөгч Б.Чинтөгс, Ц.Ундармаа нар өөрийн хөрөнгөөр “Бичил зах”-ыг барьсан"

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 90 жилийн ойн хүрээнд сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Чинтөгс, Ц.Ундармаа нар “Бичил зах” барьсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байсан юм. Тодруулбал “төсвийн хөрөнгө үрэн таран хийж байна" хэмээн шүүмжилж байгаа юм.

Тэгвэл бид тус сумын ЗДТГ-тай холбогдож тодрууллаа. Ингэхэд “ИТХ-ын төлөөлөгч Б.Чинтөгс, Ц.Ундармаа нар хийсэн нь үнэн. Төсвөөс мөнгө төгрөг гаргуулаагүй. Тэд өөрсдийн боломж бололцоонд тааруулан хийсэн юм. Малчид, иргэд салхи шорооноос хамгаалагдан худалдаа үйлчилгээ хийж байхад шүүмжлээд байгааг нь ойлгохгүй байна. Яг газар дээр нь ирээд харвал өөр шүү дээ. Наанадаж л нартайд сүүдэрт нь суугаад байж байна” гэв.

С.СУВДАНСОНДОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button