Нийгмийн
Яармагийн замыг өнөөдөр нээнэ

Яармагийн авто замын явган хүний нүхэн гарцын зам барилгын ажил энэ сарын 1-нээс эхэлсэн. Тэгвэл яармагийн замд барьж буй нүхэн гарцыг угсарч дуусжээ. Одоогийн байдлаар цементээр бэхжүүлсэн суурийн ажил гүйцэтгэж байгаа аж. Нүхэн гарц барих хэсгийн замын хоёр урсгалыг наймдугаар сарын 22 хүртэл ээлжлэн хааж, зам барилгын ажил хийхээр төлөвлөсөн байсан юм.
Хөдөлгөөнийг нь хязгаарлаад буй урд талын урсгалын замыг өнөө оройдоо хучиж, өнөөдөр төлөвлөгөөт хугацаанаасаа 11 хоногийн өмнө нээхээр болжээ. Энэхүү 37.5 метр урттай нүхэн гарц ашиглалтад орсноор автомашин, явган хүний хөдөлгөөний огтлолцол үгүй болж, явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэл буурах аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯАРМАГТ УГ НЬ ИЙМ НҮХЭН ГАРЦ БИШ ХЭД ХЭДЭН ГАЗАР ГҮҮРЭН ГАРЦ БАРИХ БАЙСАН ЮМ,ЕР ХҮН ИХТЭЙ ХОТУУДЫН ГОЛ ШИЙДЭЛ НЬ ГҮҮРЭН ГАРЦ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ, ЭНЭ НҮХЭН ГАРЦ БУУДЛУУДААСАА ХОЛ ТЭГЭЭД ТЭР ХОЛ ГАЗАР НҮХЭН ГАРЦААР ГАРААД БУУДАЛ РУУГАА ЯВНА ГЭЭД ТӨСӨӨЛ ДӨӨ МАНАЙХАН ЯАХААРАА ИЙМ ДУТУУ БОДОЛТОЙ БАЙДАГ ЮМ БЭ ЭНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫХАН ГЭЖ ДАНДАА ДУТУУ БОДОЛТОЙ ХҮМҮҮСЭЭР ДҮҮРСЭН БАЙХ ЮМ. УГ НЬ АВТОБУСНЫ БУУДЛЫНХАА ХАРАЛДАА ХЭДЭН ГҮҮРЭН ГАРЦ ХИЙГЭЭД ГЭРЛЭН ДОХИОГОО АВЧИХВАЛ ТЭР ТҮГЖРЭЛ ГЭДЭГ ЧИН БУУРАХ БАЙЛАА ДАА УДАХГҮЙ ИНГЭЖ ХИЙХЭЭС ӨӨР ГАРЦ ХАРАГДАХГҮЙ БИЗ ДЭЭ
Ийм хурдан хийдэг компаниар Дарханыхаа замыг бариулмаар юм
Zaaa gadaadad untaad boshod hiiidgiin ard tumrndee tuweg bgui manaih naadmiin bayriin edreer hiih bsn erguu darga nar eersdiigee magtaad l