Согтуугаар жолоо барин осол гаргасны улмаас 10 настай хүү нас баржээ
Өчигдөр /2022.08.10/ Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн “Өндөр тэвх” гэдэг газар “Портер” загварын ачааны автомашин автозамын зорчих хэсэгт онхолдсон осол гарчээ. Улмаар автомашины бүхээгт зорчигч нь хавчуулагдсан тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагч нар хүлээн авчээ.
Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 35 км замыг туулан очиход “Өндөр тэвх” гэдэг газарт уулнаас гол руугаа нүүдэллэж байсан Зэрэг сумын харьяат малчин Б согтуугаар “Портер” загварын ачааны автомашин жолоодож яваад автозамын зорчих хэсэгт онхолдсон байна. Ослын улмаас автомашины бүхээгт түүний хүү М /10 настай, эрэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсныг 20 минут ажиллаж гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
У.УЯН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨӨРӨӨ ҮХЭЭГҮЙ ЮУ? МУУ АРХИЧИН ӨӨРӨӨ ҮХЭХГҮЙ СЭГ БОЛООД ХҮҮ АМЬД ҮЛДЭХГҮЙ ЯАВ ДАА СДА ГЭЖ ЭНЭ АРХИЧДАА ЦААЗААР АВАХ БОЛЧИХЖЭЭ
Хөдөөний оркууд архи уучихаад заавал машин барина гэдгээ болих хэрэгтэй. Жил болгон маш олон хүний аминд хүрдэг биз дээ.