УЛС ТӨР

ЯЛЛАХ биш АЙЛГАХ тактиктай Засгийн газрын ажлын хэсгүүд

Энэ Засгийн газрыг "Ажлын хэсгийн" Засгийн газар гэж нэрлэхэд болохоор боллоо. Долоо хоног бүр хуралдахдаа нэгээс хоёр ажлын хэсэг байгуулдаг болов. Олон ажлын хэсгүүдээс энэ удаа стратегийн томоохон төсөл, улс төрчдийн хамаарал бүхий адармаатай хэргүүдийг шалгаж буй ажлын хэсгүүдийн талаар нэгтгэн өгүүлье.

-ОВООЛСОН ШОРОО БОЛСОН ТӨМӨР ЗАМЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ-

"Чингис” бондоос 200 сая долларын санхүүжилт авч “овоолсон шороо” босгож орхиод гадаад руу зарим нь усанд хаясан чулуу мэт алга болцгоосон хэрэг замхраад удаж байна. Энэ нь замхарсан, гацсан томоохон бүтээн байгуулалтын жагсаалтад орсон бөгөөд ажлын хэсэг шалгаад эхэлчихсэн. Төмөр замыг алдагдсан боломжуудыг судалж, холбогдох хүмүүсийг олох даалгавар өгсөнөөр Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарыг муудалцсан гэж харцгаах болсон билээ. Учир нь тухайн үедээ шалгаж байгаад эхнээсээ хэрэг нь хаагдаж, гадаад руу зугтацгаасан. Ерөнхийдөө Ерөнхийлөгч асан Х.Баттулгын бүлэглэлийнхэн багтдаг.

Зам тээврийн яамны дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монголын төмөр зам” компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат, гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёл гэсэн нэрс хөвөрнө.

Ямартай ч 8-9 хүн шалгагдаж байсан бөгөөд төмөр замын хэрэгт эхний ээлжинд шалгагдах магадлалтай хүмүүсээр эд нэрлэгдэх буй за.

-НҮҮРСНИЙ ХУЛГАЙ, ХУЛГАЙЧДЫГ ИЛРҮҮЛЭХ, ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ-

Энэ долоо хоногт "ХОЁР сая тонн нүүрс гадагшаа хууль бусаар хулгайлан зарж, улсад 600 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийн эзэд хэн бэ" гэх таамаг баахан хөврөв. Сошиал дуулианд хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэрлэгдэв.

Уг нь ДӨРӨВДҮГЭЭР САРД Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний бизнесээс мөнгө завшдаг бүлэглэл бий бөгөөд нөлөө бүхий гишүүд байгаагийн нэг нь А.Адъяасүрэн. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшсан” хэмээн зарласан.

Ерөнхий сайдын ил цагаан нэрлэснээр А.Адъяасүрэн хамгийн эхэнд багтаж, араас нь нүүрсний компанийн эзний охин буюу “Өсөх зоос” компанийн Ч.Чинбатын Ч.Ундрам гишүүн нэрлэгдэж байв. Мөн “Тавантолгой транс” компанийн 70 хувийн эзэмшигч байсан "ажнай" Д.Бат-Эрдэнэ, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын нэрс хөвөрсөн билээ.

-БОНДУУДЫН ЗАРЦУУЛАЛТЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ-

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар бондуудын зарцуулалтыг шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулчихсан. Ажлын хэсгийн шалгалтаар Засгийн газруудаас гаргасан нийт ДОЛООН бондыг шалгана гэж зарлав. Гэхдээ ДОЛООН бондын ДӨРӨВ-ийг нь өмнөх бондуудынхаа өрийг дарах зорилгоор гаргасан. Тэгэхээр өмнөх ГУРВАН бондыг голчлон ухаж таарах тухай бид хөндсөн билээ.

Ерөнхийдөө 2012 онд Сү.Батболдын Засгийн газрын гаргасан 500 сая ам.долларын Евро бонд, 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын гаргасан 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд, 2013 онд гаргасан "Самуурай" бондууд ухаж төнхүүлнэ.

Залуу Ерөнхий сайд намын ах Сү.Батболд, Н.Алтанхуяг нартай дайн зарлаж байгаа гэж харагдахаар.

-ХӨГЖЛИЙН БАНКЫГ ЦӨЛМӨГСДИЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ-

Энэ хэсэгт төрийн өмчит болон хувийн хэвшлийн томоохон 12 зээлдэгчид хамаарах нийт 1.2 их наяд төгрөгийн багц зээлийн асуудал хамаарна. 61 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа. Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийн асуудал хүртэл хөндөгдөөд намжсан.

Хуулийн байгууллагуудаас гадна Хянан шалгах түр хорооноос гадна ажлын хэсэг хүртэл байгуулагдан шалгаад удаж байна.

Түүнчлэн:

Боомтуудын газрын асуудлыг шалгах ажлын хэсэг

Боловсролын салбарын авлигыг шалгах ажлын хэсэг

Энэ олон сүржин Ажлын хэсгүүд бүгдийг нь яллаад, "аавынх" руу явуулаад байх нь юу л бол. Харин өрсөлдөгчөө айлгах, улс орны эрх ашиг хөндсөн томоохон "ТӨСӨЛ ГАЦААВАЛ ХОХИНО ШҮҮ" гэсэн мессежийг л өгөх зорилго гэж харагдаж байна. Олигтой үр дүн үгүй өмнөх туршлагууд ингэж таамаглахад хүргэж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-08-12 09:38

Ажлаа хийдэггүй , ял зувчуулагч , ял завшигчидаар дүүрсэн засгийн газар.

irgenIrgen
irgenIrgen
2022-08-12 10:01

T1.medleg bolovsrolgui.songuuli luivardsan hulgaichuudiig erguulen tatdag huuli hurdan batal.Eereer uo ch hereggui.bugd hulgai.luivar.ur udmaaraa MGL tureer togloson durakuud.Undsen huuliin eerchleltiig Enhbayr chadah ch ugui.Shuud hilgaichuudiig erguulen tatdag huuli batluul.Denduu urd hezeech bgaagui t1 uud turd garchee.

дугаар хорооны өбөө нь айбана
дугаар хорооны өбөө нь айбана
2022-08-12 16:52

сүржин Ажлын хэсгүүд минь ээ , бүгдийг нь яллаад, "аавынх" руу явуул...!!! наар нарсанд нь илгээж байж энэ улс орон хууль тай , төртэй л болох байх ...

Холбоотой мэдээ

Back to top button