Нийгмийн
"Лүффигийн" дуу оруулагч Маюуми Танака карьераа дуусгана

Алдарт аниме бүтээл “One Piece”-ийн гол дүр Лүффигийн дуу оруулагч Маяуми Танака нь өдгөө 67 настай. Амьдралынхаа 44 жилийг дуу оруулалт хийж өнгөрүүлсэн бөгөөд Лүффигийн хоолойг үүний тэн хагаст зарцуулжээ.
Тэрбээр японы “Fuji TV”-гээр Мягмар гараг бүрт гардаг “Seven Rules” шоунд оролцох үеэрээрээ хэлэхдээ “Бага байхад надад олон боломж байсан ч би Лүффитэй хамт дуу оруулагчийн карьераа дуусгамаар байна. Би түүний дүрд дуу оруулахын тулд чадах бүхнээ хийсэн гэж боддог” гэжээ.
Түүний дуу оруулсан дүрүүдээс дурдвал “Dragon Ball”-ийн "Криллин", “Sing” хүүхэлдэйн киноны "Кравли" авхай зэрэг томоохон дүрд дуу оруулсан юм.
Г.БАЛЖИННЯМ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.