Нийгмийн

Нохойны ходоодноос хоёр кг яс гаргаж авчээ

Хүмүүс “Амьтан л бол амьтан, араатан л бол араатан” гэж хэлдэг. Гэвч үнэндээ хүнээс илүү “араатан” гэж үгүй. Нохой гэхээр л шавхруу долоож, яс мэрэх ёстой юм шиг хандлагтай хүмүүс байдгийг нуух юун. Тэгвэл “The Society for Animals in Distress” эмнэлэгт ирж мэс засал хийлгэсэн нохойны гэдэснээс хоёр кг орчим яс авах шаардлагатай болжээ.

Олон жилийн турш нохойдоо яс идүүлэх нь аажимдаа ноцтой хүндрэл үүсгэж, үхэх аюулд хүргэдэг аж. Яс нь нохойны гэдсийг цоолох, хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлөх болон өөр олон эрсдлийг адгуулдаг.

Манай зарим нохой сонирхогчид мэдэхгүйгээсээ болж нохойгоо буруу хооллодог алдаа дутагдал гаргадаг. Тиймээс аль болох хүнээс өөрцгүй хэмээн үзэж зөв зүйтэй хоолоор хооллох нь амьтныг утга учиртай хайрлаж байгаагийн нэгэн илэрэл болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button