Нийгмийн

ЗӨВЛӨГӨӨ: Чихнээс булаг гарсан даруйд эмчид хандах хэрэгтэй

Сонсголын эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүсийн ихэнх нь хэнгэргэн хальс цоорхой болон өмнө нь амьдралынх нь тодорхой мөчлөгт дунд чихний цочмог үрэвслээр өвдөж байсан өгүүлэмжтэй байдаг аж.

Гэхдээ хүмүүсийн 98% нь хэрхэн, хэзээ хэнгэргэн хальсаа цоорсныг нь мэддэггүй юм байна. Ихэвчлэн дунд чихний цочмог үрэвсэл бага насанд буюу 0-10 насны хүүхдүүдийн дунд нэн элбэг байдаг. Харин эмчлүүлэхгүй удах, тоохгүй орхисноос болж дунд чихний архаг үрэвсэл үүснэ. Сонсгол бууралт дүлийрэлтэд хүргэдэг гол шалтгаан бол дунд чихний архаг үрэвсэл аж.

Тиймээс булаг гарсан даруйд чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шаардагдах эмчилгээ арга хэмжээг авахгүй бол үрэвсэж архагшин сонсгол гүнзгий буурч харилцааны чадамж буурах, сувдангар /хоргүй хавдар/ үүсэх цаашлаад гавал тархинд идээт хүндрэл бий болох зэрэг амьдралын чанар болон амь насанд аюултай гэдгийг анхаарах хэрэгтэй.

Энэ эмгэг нь бусад өвчлөлийг бодвол зовиур багатай, тухайн хүндээ булаг гарахаас өөр шинж тэмдэггүйгээс үүдэн хүмүүс төдийлөн анзаардаггүй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button