ХУУЛЬ

Засал хийх нэрийдлээр 15 настай охиныг хүчирхийлсэн гэх ламыг шүүх хурал хойшилжээ

Өнгөрөгч тавдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 45 настай лам "Ө" нь айлд засал хийхээр очихдоо 15 настай охиныг нь "сэржим өргүүлнэ" хэмээн дуудан гаргаж, автомашиндаа суулган шашны зан үйл хийж байгаа нэрийдлээр охины цээжин хэсгийн хувцсыг тайлуулж бэлгийн ёс бус үйлдэл гаргаж, улмаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан.

Уг хэрэгт холбогдуулан шалгагдаж буй шүүгдэгч Ө-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч түр хугацаагаар хойшилжээ.

Тодруулбал, Шүүх хурлын үеэр шүүгдэгч "Ө" нь өөрийгөө цагаатгуулах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн ба эхний удаад шүүх бүрэлдэхүүнээс татгалзах санал гаргасан юм. Иймд Баянзүрх дүүргийн 13 шүүгч нэгдэн тус саналыг хэлэлцэх бөгөөд хариуг ирэх долоо хоногийн Мягмар гарагт гаргахаар болжээ.

Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирогч болох 15 насны охиныг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан бол хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч, хэрэг үйлдэгчтэй нэг танхимд байх нь сэтгэл зүйн гэмтэл нь дахин сэдрэх эрсдэлтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн тул шүүгч нар өмгөөлөгчийн саналыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Өвгөн
Өвгөн
2022-08-12 18:22

Энэ б####ай лам нарыг засах хэрэгтэй. Чой хамбыг хар. Засуулсан гсэндэ одоо хүртэл эхнэр аваагүй хүүхэн шуухантай орооцолдохгүй номоо уншаад л б####ингаа идээд л томоотой бж л бна..

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x