Нийгмийн

Тодруулга: Мориноос унаж хүргэгдэн ирсэн цэрэг ухаангүй хэвээр байна

Өнгөрөгч баасан гарагт нэгэн цэрэг мориноос унаж ухаангүй байдалтай нисдэг тэргээр Улаанбаатар хотод хүргэгдэж ирсэн хэрэг гарсан билээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Онгон суман дахь хилийн цэргийн 0184 дүгээр ангид 2022 оны нэгдүгээр ээлжээр Дорноговь аймгаас татагдсан 21 настай байлдагч Б нь наймдугаар сарын 11-ний өдрийн 18 цагийн үед цэргийн малын суурьт үүрэг гүйцэтгэж байх үедээ мориноосоо унасан, ухаангүй байдалтай олдсон. Улмаар холбогдох албаныхан аврах ажиллагааг эхлүүлж, нисдэг тэргээр Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд авч ирсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Цэргийн биеийн байдлыг ХХЕГ-аас дахин тодруулахад: "Өнөөдрийн байдлаар тухайн цэргин биеийн байдалд ямар нэгэн өөрчлөлт гараагүй, ухаангүй хэвээр байна. Шаардлагатай эмчилгээг хийж байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-15 14:49

Ухаан ороосой бурхан минь гэж

Зочин
Зочин
2022-08-15 14:54

Хурдан эдгээсэй

Зочин
Зочин
2022-08-15 15:03

Huu min hurdan edgeed aaw eejiigee bayrluulaarai

ЗОЧИН
ЗОЧИН
2022-08-15 15:16

М�##� мэддэг болоод л м�##� дээр бсан блгүй. Мориноос унана гэж юу байх вэ дээ. одоо бүр хэлгүй болохоор нь морьлуу хүртэл чихэх нь ээ.

мөги
мөги
2022-08-15 20:02

морь биш биш нөгөө жа нар л зодсоон

Холбоотой мэдээ

Back to top button