Нийгмийн
АТГ: Дарханы замын тендерт холбоотой бүх албан тушаалтныг шалгаж эхэллээ

Өнөөдөр АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн яаманд шалгалт хийсэн билээ. Тэгвэл энэ асуудлаар АТГ-аас мэдээлэл хийлээ.
АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Тэмүүлэн: "Дарханы замын тендер сонгон шалгаруулалттай холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, холбогдох бүх албан тушаалтнуудыг шалгах ажиллагааг явуулж байна. Зам тээврийн яам болон зарим албан туушаалтны орон байр гээд нийтдээ 30 гаруй объектод шалгалтын ажиллагаа хийж байгаа. Шалгагдаж байгаа албан тушаалтны нэрийг зарлах боломжгүй. Учир нь зөвхөн прокурорын зөвшөөрөлтэй л мэдээлэл хийх ёстой. Нэгжлэг хийх хангалттай үндэслэл бий болсон учраас шалгалтын ажиллагаа эхэлж байгаа бөгөөд явцыг зөвхөн зөвшөөрөлтэйгөөр мэдээлэх боломжтой" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэгч болж дээ