Нийгмийн

ГССҮТ 35 ажилтандаа байрны урьдчилгаа олгожээ

Эрүүл мэндийн сайдын 2018 оны долоодугаар сарын 20-ны А/295 дугаар тушаалын дагуу жил бүрийн наймдугаар сарыг Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарласан. Энэ хүрээнд ГССҮТ-ийн удирдлагууд нийт эмч, эмнэлгийн ажилчдынхаа үндсэн цалинг 20-45 хувиар нэмжээ. Мөн 35 ажилтанд орон сууц авахад нь зориулж, 30 хүртэлх сая төгрөгийн эрхийн бичиг гардуулсан байна.

Орон сууцны урьдчилгаанд хамрагдах ажилтнуудыг сонгон шалгаруулахдаа наймдугаар сарын 1-10-ны хооронд нийт эмч, эмнэлгийн ажилтнуудаас судалгаа авч ГССҮТ-д зургаагаас дээш жил үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажилласан ажилтнуудыг сонгожээ. Түүнчлэн цаашид 10-15 жил тогтвортой ажиллах, өөрийн нэр дээр орон сууцгүй, орон сууцны зээлд хамрагдаж байгаагүй, банкны шалгуурыг хангасан нийт 35 эмч, эмнэлгийн ажилтныг сонгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button