НийгмийнУЛС ТӨР

ЗТХЯ-ны нэгжлэг ба ҮХЦ: Дуулианыг дуулианаар дарах тактик

Өчигдөр /2022.08.15/ энэ намрын улс төрд гал авалцах сэдвүүдийн нэг нь эхэллээ. Тодруулбал, ҮХЦ 2019 оны ҮХНӨ-өөр "давхар дээл"-тэй сайд нарын тоог дөрвөөр хязгаарласныг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ. “Үндсэн хууль доторх нэг заалт нөгөө заалттайгаа зөрчилдөж байхыг” бид хардаг л юм байна.

Ерөнхийдөө эрх баригдчын урьдач байдлаар төлөвлөсөн сценарын дагуу л бүх процесс өрнөж байгаа нь энэ. Жижиг намуудаар гомдол гаргуулж, гаргасан шийдвэрийг нь бахдалтайгаар танилцуулж чадаж байна. Ардчилсан намын Н.Ганибал, Ш.Адьшаа нар гомдол гаргаж, ХҮН-ын Т.Доржханд шийдвэрийг уншиж танилцуулав. Гагцхүү алсаас харан, удирдаж суугаа МАН л зэвүүн байна. Ингээд энэ намрын улстөр сайдын төлөөх марафоноор эхэлж буй юм.

Гэхдээ эл шийдвэр гарахаас өмнө өчигдөр дуулианыг дуулианаар дарах тактик хэрэгжүүллээ. АТГ-аас Зам тээврийн яаманд Дарханы замын тендертэй холбоотойгоор гэнэт нэгжлэг явуулж, шалгалт хийж бужигнуулав.

Ерөнхий сайдын попорсон “50 саяын үнэтэй акуурк”, ҮХЦ-ийн шийдвэр хоёроос олны анхаарлыг холдуулах зорилготой ажиллагаа явагдчихав. Нэг сэдвийг нөгөөгөөр дарах болхи тактик хэрэгжүүлдэг болоод удаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Итгэхээ больсон хүн
Итгэхээ больсон хүн

Бас юмыг зөвөөр харж бичдэг газар байдаг л юм байна

сонгогч
сонгогч

маш зөв бичиж дээ. ард түмэн үүнийг мэдэхгүй гэж бодож байгаа,

Холбоотой мэдээ

Back to top button