Нийгмийн

Кино урлагийн зөвлөлийн гишүүдийг сонгосон ч батламжлах хугацаа нь тодорхойгүй байна

Ч.Ундрал Соёлын сайдын тушаалаар Кино урлагийн зөвлөлийн даргаар томилогдоод гурван сар болж байна. Хуулиараа уг зөвлөл 10 гишүүнтэй байх ёстой. Зөвлөлийн гишүүнээр ажиллах уран бүтээлч кино урлагийн чиглэлээр мэргэшсэн, таваас доошгүй жил ажилласан туршлагатай байх ёстой. Гишүүнд хэчнээн хүн нэрээ дэвшүүлснийг, сонгон шалгаруулалт дууссан эсэхийг Ч.Ундралаас тодрууллаа.

Тэрбээр "Сонгон шалгаруулалт дууссан. Сайдын тушаал гараагүй учир албажаагүй гэсэн үг. Тэгэхээр зөвлөлийн гишүүнээр сонгогдсон хүмүүсийн нэрийг зарлах боломжгүй. Сонгон шалгаруулалтад хэчнээн хүн оролцсоныг Соёлын яам мэднэ" гэлээ.

Бид сонгон шалгаруулалтыг хариуцан ажилласан Соёлын яамны мэргэжилтэй холбогдож тодруулахад "Ээлжийн амралтаа авсан байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй" хэмээгээд утсаа таслав.

Кино урлагийг дэмжих тухай хуульд:

  • 9.3.Зөвлөлийн гишүүний 30-аас доошгүй хувь нь соёл, оюуны өмч, төсөв, санхүүгийн салбарын төрийн байгууллагын төлөөлөл байх ба бусад гишүүн нь кино үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа уран бүтээлч, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл байна
  • 9.8.Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгаж болно гэж заасан байдаг.

Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • 9.16.1.кино үйлдвэрлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх;
  • 9.16.2.энэ хуулийн 20.1-д заасан зөвшөөрлийг олгох / 20.1.Кино бүтээх зорилгоор гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийхэд зөвшөөрөл олгоно./
  • 9.16.3.кино үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх;
  • 9.16.4.кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгох үйл ажиллагааг зохион байгуулах, санал, дүгнэлт гаргах;
  • 9.16.5.Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт, зээл олгох арга хэмжээг зохион байгуулах, санал, дүгнэлт гаргах;
  • 9.16.6.төсөл, арга хэмжээний санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, тайланг холбогдох байгууллагаас гаргуулан авч, дүгнэлт хийх;
  • 9.16.7.кино түгээлтэд баримтлах насны ангилал тогтоох;
  • 9.16.8.залуу уран бүтээлчид дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх;
  • 9.16.9.олон улсын кино арга хэмжээнд монгол киног нэр дэвшүүлэх, оролцуулахад санал өгөх, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
  • 9.16.10.мэдээллийн сан, цахим үйлчилгээний мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих;
  • 9.16.11.хуульд заасан бусад бүрэн эрх.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button