Нийгмийн

Иргэний мэдээлэл: Уран олборлох компани малчдыг машинаар дайрч, гэмтээсэн

Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багт "Гурвансайхан" ХХК хамгаалагчид оруулан малчдыг дээрэлхэж, хүчирхийлэл үйлдэж байна гэх иргэдийн гомдол мэдээлэл манай сайтад ирэв. Уг асуудалтай холбоотойгоор наймдугаар сарын 15-ны өдөр нэг малчин зодуулж хөл нь хугарсан байж болзошгүй нөхцөл байдалтай байгаа юм байна.

 Тэгвэл бид Дундговь аймгийн Өлзийт сумын ИТХ-ын төлөөлөгч Э.Сайхантуяагаас болсон асуудлын талаар асууж тодрууллаа.

-Танай суманд уран олборлолттой холбоотой ямар нөхцөл байдал үүсээд байна?

-"Гурвансайхан" ХХК уран олборлохоор одоогоор найман өрөм ажиллуулж байна. Малчид өрмийг нь зогсоохоор 4-5 өдөр эсэргүүцлээ илэрхийлж байна. Мөн жагсаал хийлээ. Гэтэл уран олборлож байгаа компани нь хамгаалалт авсан. Тухайн хамгаалагчид нь эр, эм хамаагүй иргэдийн биед халдаж хүчирхийлэл үйлдэж байна. Хэл амаар хараах, занах зэрэг үйлдэл гаргах боллоо.

-Эсэргүүцсэн нэг иргэний хөлийг машинаар дайрч хугалсан гэх мэдээлэл үнэн үү?

-Манай нөхрийн хөлийг дайрсан. Шөнө 09.00 цагийн үед нь очиж малчидтайгаа уулзчихаад гэртээ ирж хоносон. Маргааш өглөө нь хүмүүс цөөрсөн хойно машинаараа дайрч орцгоосон. Машин болгоныг нь хар хувцастай хамгаалагчид дагалдаж яваа. Тэр хамгаалагчид малчдыг барихыг нь барьж, түлхэхийг нь түлхэж машинаа тус хэсэг рүү оруулсан юм билээ. Тэр үйл явдлыг эсэргүүцэж машиныг нь зогсоосон. Та нар ч гэсэн монгол хүмүүс шүү дээ хэмээн хэлж байтал хамгаалагчид нь ирээд хаалганаас нь бариад зогсож байсан манай нөхрийг гараас нь угз татан өргөж авч шидсэн бичлэг нь байгаа. Тэр усанд явсан машин манай нөхрийн хөл дээгүүр гарсан. Харсан хүмүүс олон байгаа. Яг дайрч байгааг нь бичиж авч амжаагүй.

-Дайруулсан иргэний биеийн байдал ямар байгаа вэ?

-Өчигдөр рентгенээр харуулахад хавдар ихтэй учраас онош нь гараагүй байгаа. Цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авсан.

-Тухайн компани зөвшөөрөлтэй эсэх тал дээр?

-Зөвшөөрлөө үзүүлэхгүй байгаа. Та нар шиг хүмүүст үзүүлэхгүй гэсэн тайлбарыг өгсөн. А лиценз гэж нэг юм байгаа гэсэн. Тэрийг хаанаас хэн олгосныг үнэндээ мэдэж болохгүй байна.

-Танай нөхрөөс гадна өөр хүн хүчирхийлэлд өртсөн тохиолдол байгаа юу?

-Байгаа манай нутгийн нэг малчныг авч чулуудсан. Тэр ах өмнө нь хууч өвчтэй байсан юм билээ. Одоо бие нь өвдөөд манай нөхөртэй хамт эмнэлэгт ирсэн. Малчид зогсоох хүртлээ тэмцлээ өрнүүлнэ гэж байгаа. Ямар ч баримт нотолгоогүй байж уран хоргүй хүлээн зөвшөөр гээд тулгадаг. Зөвхөн тухайн баг гэхэд 283 өрхтэй, нөгөө баг нь ч гэсэн олон иргэнтэй.

-Уранд хордсон гэх хонь малын сэг зэмийн зураг явсан. Үнэхээр хордсон хэрэг үү?

-Сүүлийн хэдэн зураг бол манай тэрүүгээр үхсэн малын сэг зэм мөн.

НЭМЭЛТ: Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багт  уран олборлож, иргэдийг дайрч гэмтээсэн гэх "Гурвансайхан" ХХК 2020 онд цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчин ажиллагааг нь түр зогсоож байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 17, 2022 08:20

Yagaad iim haralgan setgeltei baij chaddg bnaa. Smid amitan dairch aldag bug chotgor vv ymar buzartai ym be

Bidon
Bidon
8 сар 17, 2022 08:55

Gohi chin erguu m#lchid

Зочин
Зочин
8 сар 17, 2022 09:50

Буянтын харчидыг буудчихаач ажлаа хийцгээ. Хатгаж байгаа нь тэр нөхөр Ши

Зочин
Зочин
8 сар 17, 2022 09:51

Шантаачид өөрсдөө дайраад байхаар өөр яаж рамга�##�ах юм

нөхөр
нөхөр
8 сар 17, 2022 10:04

Мөнгөнд шунасан з�##�уучууд эх орны баялгийг цөлмөж м�##�чин ардаа дээрэлхэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл шүү. Монголын хууль хян�##�т хаана нь байгаа юм бэ? Зайлшгүй ашиглах бсан юм бол урьдчилан таниулах, харилцан зөвшилцөх гээд эрүүл саруул ухаанаар хандмаар юм. Ёстой л зэрлэгүүдийн үйл ажиллагаа бна даа. Төр ингэж харьцахгүй байх, орон нутгийн авилга авсан дарга нарын л явуулга гэж харж бна.

Зочин
Зочин
8 сар 17, 2022 10:08

Засгийн тэргүүнд байгаа юмууд анхаарлаа хандуулаасай. Тамхины иш, мод гэж солиорч байхын оронд...

Зочин
Зочин
8 сар 17, 2022 10:13

Tend ajillaj amidardag Ard tumen orshin suugchdiin Archaagui heneggui baidalaas bolj baigaa shuu Ali ert ehlehed n eserguutsej Nutag oron oo hamgaalah yasan yum bee Nutag ard tumen buruu Songoson ih Hural gishuun dee handaach dee

Зочин
Зочин
8 сар 17, 2022 12:28

ENEREH SETGELEEEE HEZEED BITGII GEEGEECH DEE HUMUUS MIN. NIIGEM MIN YMAR CH ASUUDALTAI BSN AMID NGNEE HUNDELDEG ENERDEG SETGELTEI BAITSGAAY

irgenIrgen
irgenIrgen
8 сар 17, 2022 13:05

Buyant brigad chin olon tooni m#ltai.m#lchid huuhduud.iddeg hool n bugd hor bolj bn.Urani hor bol shuud havdar.uhel shuude.Nutgaasaa hurdan holdohgui bol eersdee hordoj bn.M#liin mah n bur hor bolloo

Зочин
Зочин
8 сар 17, 2022 15:48

Үүнийгээ зогсоож ард олноо хамга�##�ах хүн байна уу

Иргэн
Иргэн
8 сар 17, 2022 22:27
Reply to  Зочин

Хамга�##�ах хүн байхгүй. Оюун-Эрдэнэ Ван И ирээд явсанаас хойш сүгсэгнээд нэг л их сүр үзүүлсэн ямаан омогтой хүн болчихлоо..Бодвол энэ юм хэлээд байгаа ард түмнээ сайн дараад дарамтлаад өг гэж дарамт�##�ж айлгаад, дараа нь чи мундаг гээд хөөрөгдөөд тавьчихсан бололтой.

Уншигч
Уншигч
8 сар 17, 2022 22:41

Шантаажаар амьдрагсад, тэднийг даврааж болохгүй, нээг их шударга эх оронч царайлдаг боловч жаахан өнгийгөөд харв�##� хувь хүний явцуу шун�##� л байдаг, улсынхаа төсөв, хөгжилд саад учруулчихаад нэг , төгрөгийн орлогын татвар төлдөггүй байж бу�####�ас түрүүнд тэтгэвэрт гарч нийгмийн дундын хөрөнгөнөөс завшигчид.

Үнэндээ бол
Үнэндээ бол
8 сар 18, 2022 10:15

Улс орон хөгжих ёстой, уран олборло

иргэн
иргэн
8 сар 18, 2022 10:26

хүн, м�##�аа хамга�##�ж байж, учир зүйтэй ажиллацгаах. хамга�##�агчид зэрлэг хандаж болохгүй шүүдээ. манай хуулийн байгууллагууд анхаараасай.

Зочин
Зочин
8 сар 25, 2022 13:03

Хөдөөнийхий шун�##� ихдэж хэдэн жил амьдарсаар ирчхээд...худлаа эх оронч царай гаргасан нөхдүүд

Холбоотой мэдээ

Back to top button