Нийгмийн

Оргодлоо олдоггүй хоёр

2022.08.22-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Хорих 423-р ангиас 1999, 2000 онд төрсөн А.Мөнхбат, Г.Сумъяабазар гэх хоёр ялтан оргосон. Хийсэн хэрэг, ял шийтгэлийг нь авч үзвэл хоёулаа Эрүүгийн хуулийн 17.12-ийн 2 дахь хэсгээр ял эдэлж байсан.

БОЛСОН ХЭРЭГ ЯВДЛЫГ ЭРГЭН САНУУЛАХАД: Наймдугаар сарын 8-ны өдөр хоёр хоригдол Өвөрхангай аймгийн Хархорин сумын хоёрдугаар багийн нутаг, “Онгоц ухаа” гэдэг газарт ногооны талбай дээр ажиллаж байх үедээ оргон зайлсан. Ингэхдээ айлын өвөлжөөн дээрээс дулаан хувцас хэрэглэл, аргамжаатай байсан морь хулгайлсан гэх мэдээлэл бий.

ХЭРЭГ ЯВДАЛ БОЛСНООС ХОЙШ ЕС ХОНОГ ӨНГӨРӨВ: Хоёр ялтан оргосноос хойш ШШГЕГ болон ЦЕГ-ын алба хаагчид бие бүрэлдэхүүнээрээ ажиллаж буй. Хоёр оргодол нь Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат бөгөөд тэдний ар гэрийн ойролцоо цэрэг цагдаагийнхан байрлаж отолт хийж байгаа гэдэг мэдээлэл байна. Хамгийн гол нь хоёр оргодол оргоод ес хонож байхад албаны хүмүүс олж баривчлаагүй байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Ойр хавийн малчид иргэд битгий хэл Улаанбаатар хотод суугаа хүмүүст ч "Ял эдэлж буй хүн чөлөөтэй явна" гэсэн мэдрэмж үүсчхээд байна. Тэд логикийн хувьд нийгэмд аюултай хүн гэсэн тодотгол зүүх бололцоотой. Ийм байхад одоог хүртэл ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгааг иргэд гайхаж байна.

Энэ асуудлыг хариуцсан ЦЕГ-ын дарга Ж.Болд, ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав нар тодорхой үүрэг, чиглэл өгч ажиллаж байгаа болов уу. Нөгөө талдаа ялтнаар ажил хийлгэж байхдаа хамар доороосоо алдсан ШШГЕГ-ын алба хаагчдад ямар хариуцлага тооцсон мэдээлэл одоогоор алга. Хэрэвзээ эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүд оргосон бол ингэж хугацаа алдах нь нийгэмд ямар хор хохирол учруулж болох байсныг хэлж мэдэхгүй.

СУРАГ АЖИГ: Хоёр ялтан оргосноос хойш Өвөрхангай аймгийн Соёмботой уулын ойролцоо явж байсан байж болзошгүй гэх иргэдийн мэдээлэл иржээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-17 10:34

Orgodolooo oldoggvi hoer toorogdold orson bizeee

Зочин
Зочин
2022-08-17 10:49

Жижигхэн жаарахай хөөж байхаар жаахан томхон загас барьж үзээсэй

Зочин
Зочин
2022-08-17 10:49

Баянхонгорын 2 хүмүүжигчид оргосонд, олдохгүй байгаад нь Баттулга буруугүй шүү !!! Хаха

Зочин
Зочин
2022-08-17 11:40

М�##�ын хулгайч оргоо л биз юун сүртэй юм бичдэг юм. Ждү хөгжлийн банкаа л бичээч

Зочин
Зочин
2022-08-17 11:45

general tsoluudaa huraalgaa ta2

Зочин
Зочин
2022-08-17 12:09

Mungu unagaxaa l medne l dee.

Зочин
Зочин
2022-08-17 12:38

Irgen Z bolboos orgodol barih baitguai casino ch oligtoi togloj chadahgui hadgalamj banknii mongiig aldaad huur yumaa

Зочин
Зочин
2022-08-17 13:34

Д�##�дыг үздэг д�##�ай лам уу юун 2022-8-22-ны өдөр вэ өнөөдөр 2022-08-17 шүү дээ

2024 он хурдан болж сайн цаг үтэр түргэн ирээсэй
2024 он хурдан болж сайн цаг үтэр түргэн ирээсэй
2022-08-17 13:48

Хоригдлууд гадуур ажил хийж өр төлбөрөө дардаг.Хамгийн гол нь харга лзаж байсан хянагч нар нь архи уугаад сууж байсан гэх юм билээ

Last edited 1 Он Өмнө by 2024 он хурдан болж сайн цаг үтэр түргэн ирээсэй
059
059
2022-08-17 13:51

Mongoloor neg ta 2-g geriin chini tend otoj bgaa geed zarlaad bhaar oldokhuu...gertee ochikhuu

Зочин
Зочин
2022-08-17 17:05

Ялтан гэдэг үг хуулиар хэрэглэхээ больсон шүү.Хоригдол, Хоригдогч гэдэг болсон.

Bidon
Bidon
2022-08-17 20:25

Suga 2 ats

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button