Нийгмийн

Баянхонгор аймагт зам тээврийн ноцтой осол гарч, ТАВАН хүн амиа алдлаа

Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч таван хүний эрдэнэт амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, өнөөдөр /2022.08.17/ өглөө 09:00 цагт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт Honda Civic маркийн автомашин North Benz маркийн ачааны автомашинтай мөргөлдсөн байна. Улмаар тус ослын улмаас таван хүний амь нас хохирсон аж.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээллийг тодруулахад энэхүү харамсалтай осол өнөөдөр өглөө болсон нь үнэн гэлээ. Одоо тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-17 15:45

Үхэх гэж байгаам шиг давхиж явсан уу бодвол

Холбоотой мэдээ

Back to top button