ДЭЛХИЙ

Ослоос ховор тохиолдлоор амьд үлдсэн монгол эмэгтэйд америкчууд тусалж байна

АНУ-ын Мичиган нууранд болсон аймшигтай ослоос амьд үлдсэн монгол бүсгүйн түүх америкчуудын бахархал болж байна.

БОЛСОН ЯВДЛЫГ ӨГҮҮЛЭХ НЬ: 34 настай, хоёр хүүхдийн ээж Бат-Очирын Лана энэ сарын 13-нд Мичиган нуурын эрэг орчимд амарч байсан аж. Түүнийг хийлдэг гудсан дээр хөвж байх үед хажууд нь байсан моторт завь хөдөлгүүрээ гэнэт асаасан байна. Улмаар тухайн завь ухрах араандаа хийснээс болж ард нь явж байсан Лана хийлдэг гудастайгаа татагдаж, сэнсэнд хоёр хөлөө тастуулжээ. Түүнээс гадна бас нэгэн эмэгтэй хийлдэг гудастайгаа татагдаж, гарандаа бэртэл аваад буй аж.

Монгол бүсгүйн биеийн байдал одоо тогтворжиж, амь насанд нь аюулгүй болжээ. Аймшигтай осолд ороод долоо ч хоноогүй хэр нь сэтгэл санааны хувьд маш хатуужилтай байгаа нь америкчуудын бахархлыг төрүүлжээ.

Бүсгүй фэйсбүүк хуудастаа осол, ослын дараах үйл явдал, мэдрэмжүүд, сэтгэл санааны байдал, цаашдын зорилго зэргээ бичжээ.

“Эмнэлгийн орон дээр хэвтээд хандив хүссэн зурвас бичнэ гэж өмнө нь төсөөлж байсангүй. Намайг Бат-Очирын Лана гэдэг, 34 настай, хоёр хүүхдийн ээж, гайхалтай нөхрийн гэргий. Нөхөр бид хоёр найзындаа очиж завийг нь аваад Мичиган нуур руу явсан юм.

Бид завиндаа найман хүний багтаамжтай хийлдэг сал аргамжсан бөгөөд аймшигт явдал болох үед салан дээрээ байсан юм. Гэтэл гэнэт 37 фут том завь яах ийхийн зууртгүй ухарч орж ирээд замдаа таарсан бүхнийг дайрсан. Бүх зүйл маш хурдан болсон. Завины хөдөлгүүрийн сэнсэнд цохигдоход төсөөлшгүй их өвдөлт мэдрэгдэгдсэн. Би үхлээ л гэж бодсон.

Дараа нь шууд живсэн. Би сэлж чаддаггүй юм л даа. Гэсэн ч эцсийн хүчээ шавхаж усны гадарга дээр нэг гарч ирээд нөхөр маань сандарсан байдалтай намайг нүдээрээ хайж байхыг харсан юм. Царайд тэр үед тодорч байсан дүр төрхийг би хэзээ ч мартахгүй байх. Тэгээд л буцаад живсэн. Нөхөр маань татаж гаргаагүй бол үхэх байсан. Нөхөр минь миний амийг аварсан. Тэр намайг завин дээр татаж гаргахад юу болоод өнгөрсөн нь тодорхой болсон. Миний хоёр хөл байхгүй болчихсон байлаа” гэж тэрээр болсон явдлыг зурагласан байна.

Харин цааш нь бүжиглэх маш их дуртай байсан, ослоос болоод олон зүйлээсээ хагацсан ч гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө амьдрах боломж олдсонд талархаж байгаа, тийм аюултай ослоос амьд үлдсэн тул өөрийгөө маш азтай гэж тооцож байгаагаа бичсэн байв.

Тэрбээр “Урд минь хүнд хэцүү урт зам байгаа. Олон сорилтыг даван туулан хэрэгтэй. Харамсалтай нь, би энэ улсад амьдарч байгаа эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй олон хүний нэг нь юм” гээд сайхан сэтгэлт хүмүүсийг хандивын аянд нэгдэхийг уриалжээ.         

Өдгөө түүнд хөл тайрах, мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээний зардалд 250.000 ам.доллар хэрэгтэй байгаа бөгөөд GoFundMe хандивын платформоор одоогийн байдлаар 100.000 гаруй нь цуглаад байгаа юм. Уншигч та ч энэ холбоосоор орж, бүсгүйтэй холбогдон тусалж болох юм.   

Осол гаргасан “La AquaVida” завины ахмадад хуулийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-18 12:33

гадаадын дэвсгэр

ЗочинЧ
ЗочинЧ
2022-08-18 14:35
Reply to  Зочин

Хужаагын дэвсгэр минь амаа мэдээрэй чи

Зочин
Зочин
2022-08-18 13:19
Reply to  Зочин

Чадахгүй бол дуугай өнгөрөөч. Ллр

Зочин
Зочин
2022-08-18 12:48

сонгосон газар орон чинь туслах биз дээ бид ядуу м онгол юугаа өгөх вэ дэ

Зочин
Зочин
2022-08-18 13:21
Reply to  Зочин

Чи ядуу гуйлгачин юм чинь битгий өгөөрэй

Зочин
Зочин
2022-08-18 12:55

Бурхан ивээх болтугай

Зоч
Зоч
2022-08-18 14:07

Бурхан чамайг ивээнэ ээ,хатуужилтай байгаарай.

oygoo
oygoo
2022-08-18 14:20

eviidee huuhedee bodood hatuujiltai bgaarai.

Зочин
Зочин
2022-08-18 15:39

Хужаатай суусан бол харамс�##�тай л бна. Эмэгтэйчүүдээр дамжин газар нутагт минь эзэн сууж эх орныг минь идэх аюул нүүрлээд бна шүү. Ойлгоорой

Зочинhg hg
Зочинhg hg
2022-08-18 15:56

ХАРАМСАЛТАЙ, ЗА ТЭГЭЭД ИЛҮҮ ҮЙЛДЭЛ, ДЭМИЙ ҮЙЛДЭЛ БОЛ ДЭМИЙ Л БАЙДАГ ЮМДАА. ГАЙ ГАЗАР ДОРООС ГАХАЙ МОДОН ДОТРООС ГЭДЭГ ҮГ БАЙДАГДАА.

Зочин
Зочин
2022-08-18 17:04

Чамагбурхан ивээг эвии дээ иөөрххии минь зоригтои баигаараи

Chuka
Chuka
2022-08-18 18:40

Hurdan edgeerei..ur haniin zaya tushnee..

Зочин
Зочин
2022-08-18 22:01

Ямар аймаар юм бэ. Энэ цаг үед бид дор бүрдээ хичээж явмаар бодогдох юм. Гүй манайд ч гэсэндээ. Дайн болж байгаа юм шиг бөөн бөөнөөрөө явцгааж байна. Зүгээр л амарч зуга�##�ж яваад тэр шүү дээ. Осол аваар хүнээс өөрөөс нь маш их хамаарна.

Иргэн
Иргэн
2022-08-18 23:05

ХӨГЖИЛТЭЙ ОРНЫ ИРГЭД ТЭР ДУНДАА АНУ-ИРГЭД МАШ МЭДРЭМЖГҮЙ ХҮМҮҮС ШҮҮ!!! ЭВСЭЛ БҮР БАЙХГҮЙ!!@

Зочин
Зочин
2022-08-18 23:27

Yamar teneg bodoltoi mangar ulsuud ih baidag yum be adilhanl mongol hvn hentei suuh ni hend hamaatai yum hvn gdg utgaar ni ch boltugai vzej chadahaa bolchihson yalzarchihsan tarhitai yumnuud iim olon baihc gej

Төгсбуян
Төгсбуян
2022-08-19 10:11

юуны ч ард гарч чаддаг бүсгүйчүүдээ хайртай шүү үнсье

Алтантуяа
Алтантуяа
2022-08-19 14:30

Бүсгүй минь чи л зөв бодолтой, зөв үйлдэлтэй, Эх орон, Тусгаар тогтнолоо өөрийн ухаан, ухамсараараа хайрлаж явдаг болвол бусдын хорон муу үгс чамд харин ч тэсвэр, хатуужил болон хувирах болно.
Чи удахгүй эдгэрч, хиймэл боловч 2 хөл дээрээ бүжиглэх болно, чи чаднаа.

Д Баярсайхан
Д Баярсайхан
2022-08-19 16:46

Азтай бүсгүйд сайн сайхныг хүсье !аймаар,гайхмаар.

Зочин
Зочин
2022-08-19 19:01

Сэтгэгдэл бичиж бгаа хүмүүс хүмүүс чех гэж 2 хөлтэй адгуус болж

bat
bat
2022-08-19 19:41

busguig burhan iveeg.setgeliin ih tenheetei busgui mini chi bidnii mongolchuudiin baharhal!

Холбоотой мэдээ

Back to top button