Нийгмийн

ШИНЭ СЭРГЭЛТ: “NEXTGEN 2022” төслийн уралдаан зарлагдлаа

Энэхүү төсөл нь Монгол Улсын иргэдийн аж амьдралд бодитоор тулгамдаж буй хөгжлийн асуудлуудыг залуучуудын оролцоо, бүтээлч санаачилга болон хамтын ажиллагаанд тулгуурлан оновчтой тодорхойлж, шийдлийг хэрэгжүүлэх төслийн уралдаан юм. Шалгарсан төслүүдэд 20 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгогдохоороо онцлог юм.

ЗОРИЛТ:

  • МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗАЛУУ ХҮН БҮРТ ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙХ
  • ИРГЭДИЙН АЖ АМЬДРАЛД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАН БОДИТООР ТОДОРХОЙЛОХ
  • ЗАЛУУЧУУДЫГ ЧАДАВХЖУУЛЖ ШИЙДЭЛД ГАР БИЕ ОРОЛЦУУЛАХ

ТӨСЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХОД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Монгол Улсын иргэн байх
  • 15-34 настай байх
  • Олон нийтийн эрх ашигт нийцсэн байх
  • Тухайн орон нутаг болон харьяа газартаа хэрэгжих боломжтой байх
  • Төслийн үйл ажиллагаа ашиг сонирхлын зөрчилгүй байх
  • Төслийн хүрэх үр дүн тодорхой, бодитой байх
  • Төслийг цаашид үргэлжлүүлэх, өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой байх

ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА:

  • 2022.08.01 - 2022.12.30

ТӨСЛИЙН ҮЕ ШАТ:

Төсөл нь нийт 5 үе шаттай ба дэлгэрэнгүй мэдээлэл болон “Төсөл хэрхэн бичих вэ? Цахим сургалт”-ын бүртгэлд хамрагдах бол дараах линкээр орно уу.

ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ БОЛОН ШАГНАЛ:

Шалгарсан 30 төсөл тус бүрт 20,000,000₮ хүртэлх санхүүжилт олгоно. Төсөл хэрэгжүүлэгч нь нэмэлт санхүүжилтийг бүрдүүлж болно. Шалгарсан төслийн багийн гишүүдийн Улаанбаатар хотод зохион байгуулах чадавхжуулах сургалтад хамрагдахтай холбоотой гарах байр, хоол, унааны зардлыг зохион байгуулагч тал хариуцна. 30 төслөөс шалгарсан шилдэг төслийн багуудыг дараах байдлаар урамшуулна:

  • Нэгдүгээр байр: Гран при төсөл
  • Хоёрдугаар байр: 1 төсөл
  • Гуравдугаар байр: 1 төсөл

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
  • Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв - New Recovery Policy Accelerator
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button