УЛС ТӨР

С.Эрдэнэд эвлэрэх мессеж илгээх Х.Баттулгын нэг алхам ухралт

Өчигдөр /2022.08.18/ экс Ерөнхийлөгч Х.Баттулга намрын улс төрд хөл тавилаа. Тэрбээр өөрийн Ардчилсан намынхаа ээлжит бус Их хурлыг гэнэт хийж, хэд хэдэн дарга нарынхаа томилгоог хийв.

Тодруулбал, Ардчилсан намын Тэргүүн дэд даргаар Ө.Шижир, Дэд даргаар Ш.Түвдэндорж,  Б.Ган-Очир, Д.Бадарсан, Т.Пүрэвхатан, О.Алтангэрэл нарыг олонхын саналаар томилов. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ишжамцын Мөнхжаргалыг Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхэлсэн.

Х.Баттулга АН-ын даргаас нэрээ татах байдлаар өөрийгөө дөвийлгөхгүй үлдсэн нь хэн хүний гайхаш төрүүлсэн. Үүнийхээ оронд тэрбээр Тэргүүн нэг дэд дарга, дөрвөн ч дэд даргатай болж намаа өвч бүрэн хуягласан гэж хэлж болно.

Нэгдүгээрт, С.Эрдэнийг "нэг ухралт"-ад уриалж буйн илэрхийлэл, мессеж гэж хэвлэлүүдэд онцлов. Учир нь С.Эрдэнэ өөрийгөө “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий хүн” болгох хүсэлтээ УДШ-д гаргачихсан. Эл хүсэлтийг УДШ өмнөх шийдвэрүүдийн нэгэн адил “Дотоод маргаанаа өөрсдөө шийд” гэх байдлаар шийдвэрлэх өндөр магадлалтай тул ийн Х.Баттулга С.Эрдэнийн хөлд чөдөр уях маягаар өөрийгөө АН-ын даргаас түр түдгэлзүүлж байгаа бололтой. УДШ-ээс ч намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ татаад байгаа билээ.

Хоёрдугаарт, Х.Баттулга 2024 оны сонгуульд хоёр АН-ыг үнэхээр эвлэрүүлэн нэгдүүлж оролцох хүсэлтэй байгаа бололтой. Эл хүслээ ээлжит бус Их хурлынхаа нээлтийн үеэр ч илтгэв. “Ард түмэн биднийг эвлэлдэн нэгдэхийг хүсэж хүлээж байна, нэгдвэл 2024 онд ялалт байгуулна” гэх үгсийг амнаасаа унагасан юм. Худал уянгалж буй хэрэг биш 2024 онд хор шартайгаар босож ирэх жинхэнэ хүсэл түүнд буй. Ерөнхийлөгчийн суудлаас буусных нь дараа эрх баригч намынхан түүнийг алдагдсан боломжуудыг хулгайлагчаар нэрлэж, хэзээд хуулийн чөдөр дөнгө тавихад бэлэн болчихсон яваа. Төмөр замаас эхлээд гутлаа тослоод, зангиагаа зүүж ирэхийг нь отож байгаа гэхэд хилсдэхгүй.

Иймийн тул түүний хувьд 2024 оны сонгуульд орж ирж, ялалт гэдэг зүйлийг атгах нь чухал болчхоод байна. Энэ үүднээс Тэргүүн дэд дарга Ө.Шижирийгээ С.Эрдэнэтэй эвлэрэх ажилд шуудруулсан гэх яриа хөшигний ард ч явж байна.

Хэрэв үнэн байвал С.Эрдэнэ тэдэнд бууж өгөх үү гэдэг толгой өвтгөсөн асуулт л үлдэж байгаа юм. Тэр тайзан дээр зодуулснаасаа хойш УДШ рүү бичиг явууласнаас бусдаар нам гүмхэн суугаа билээ. Хэрэв тэр буруу харсан чигээрээ гүрийвэл Х.Баттулгад Ардчилсан намын хөл байгаа гэдгийг дахин сануулах хэрэг гарах нь. Тэрбээр намынхаа хөл буюу орон нутгууд дахь салбар хороодоо атгачихсан суугаа хүн.

Өчигдрийн хуралд гэхэд л 21 аймаг, 330 сум, есөн дүүрэг, 204 хорооны Ардчилсан намын гишүүдээс 1348 төлөөлөгч оролцсон. Хаврын ээлжит хуралд ч орон нутгаас олон арван автобусаар ирэгсэд оролцож, УДШ-ийн гадаа нүргээн болж байсан. Тэр өөрт байгаа хөлөө ашиглаж хэзээ ч хамаагүй тэмцэл, бослого хийж чадна гэдгээ илэрхийлсэн удаатай. Орон нутгийн салбар хороодынх нь удирдлагууд "Шаардлагатай бол тэмцлийн хурц хэлбэрт бид шилжихэд хэзээд бэлэн" гэж байсан билээ. Эхлээд зөөлөн арга, дараа нь хатуу гараар үзэх бодлого Х.Баттулга барьж эхлэв бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-19 08:36

МИНИЙ ХӨХ ИНЭЭД ХҮРЭЭД БАЙНА

Зочин
Зочин
2022-08-19 09:46
Reply to  Зочин

Гэртээ ганцаараа эргүү хүн шиг инээгээд сууж бай даа чи.Бид одоо босноо.

зочин
зочин
2022-08-19 09:15
Reply to  Зочин

МАН ы тролл юм даа чи, үнийн өсөлтөө хар, үр хойчоо бод, бод

Зочин
Зочин
2022-08-19 08:54
Reply to  Зочин

чиний инээд хүрэхээр хэн ч чамайг танихгүй тоохгүй

zochin
zochin
2022-08-19 08:56

Box xun buduun xuzuutei, xoloo ogch baigaad tongorxon dee Muu erdniig.

зочин
зочин
2022-08-19 09:16
Reply to  zochin

Дэлхийн аварга хүн шүү дээ

иргэн
иргэн
2022-08-19 16:26
Reply to  зочин

дэлхийн аварга байтугай цаана чинь олимпийн аварга хар гэрт суучихсан л байна даг.

Зочин
Зочин
2022-08-19 15:16
Reply to  зочин

Мөрөөдсөн банди вэ. Хаана хэзээ авсан �##�т гэж. Магтах гээд м�##�тчихынмаа новшийгоо

Зочин
Зочин
2022-08-19 10:27
Reply to  зочин

hze ch delhiigees alt avj bgagui guilgaar neg tusgai bairt orj bsan blgui. usuhiin ulun arilaagui ulun batsaan

зочин
зочин
2022-08-19 09:14

амжилт

Зочин
Зочин
2022-08-19 09:45

АМЖИЛТ

зочин
зочин
2022-08-19 11:06

С.ЭРДЭНЭ АН-ын дарга байсан нь хамаагүй илүү шүү БАТТУЛГАД ИТГЭХ ХЭРЭГГҮЙ

зочин
зочин
2022-08-19 11:08

Ялтан Эрдэнээ

Зочин
Зочин
2022-08-19 11:49

ёстой зөв дэмжиж байна

зочин
зочин
2022-08-19 12:02

ялтан Эрдэнээ

Зочин
Зочин
2022-08-19 13:40

ЭРдэнэ бол ёстой бүтэхгүй гар энэ хогоор яах уу

Зочин
Зочин
2022-08-19 14:47

Үхсэн хойноо Эрдэнэдээ бууж өгч байгаа бол чи хэрэггүй ээ Баттулгаа.Ер нь энэ ардчил ан нам сөнөвөл таарна задарч �##�га болохын төлөө би ч их ерөөл өргөнө

mongol
mongol
2022-08-19 15:21

ERDENE,BATTULGA hoeriin ali ni ch hereggui shuu shine erch huchtei zaluu hun gargaj ireh heregtei ter hun ni ene hoeriin alind ni ch hamaaralgui bh estoi

иргэн
иргэн
2022-08-19 16:27

одоо эрдэнэ-ийн АН их хурлаа хийж дарга даамлаа сонгож сонгуульд оролцвол 100% ялна хэмээж лам нараар ном хуруулна.

Зочин
Зочин
2022-08-19 19:22

Шижир л эвлэрүүлж чадна.

Жонхуй
Жонхуй
2022-08-20 11:26

Чимээгүйхэн шиг улс төрөөс АН �######�в�##� жонхуу баттулга долоогч нарт нь хэрэгтэй.Үгүй бол шорондоо явж хууль бусаар авсан хөрөнгөө хура�##�гаад сүйрцгээ!!

Холбоотой мэдээ

Back to top button