Ж.Батзандан, Л.Болд нарын шагнал Ш.Адьшаа, Д.Ганибал, Т.Доржханд нарт хэрхэн хувирч ирэх вэ

Санаж байцгаана уу. Ардын намд гавьяатай Ж.Батзандан, Л.Болд нар ямар шагнал хүртэж байсныг. Хөхөө өвлийн хүйтэнд “шударга тав” “М.Энхболдыг Монголын төрөөс зайлчихвал монголчууд сайхан амьдрах гээд байна" хэмээн төв талбайд жагссан.
МАН+ШИНЭ НАМ
Ингэж 60 тэрбумын сүлжээг илрүүлэх нэрээр М.Энхболдыг "унагаж", улс төрөөс зайлуулахад оройлон оролцсон болоод Ардчилсан намыг хэцүү цагт нь орхин гарч, хүчгүйдүүлж, бүлэггүй болгон бутаргасны шагнал тэдэнд ил болон далдаар ирж байв.
Ж.Батзандан: Өөрөө Австралид суух Элчин зөвлөхөөр томилогдож, авлагаа дипломат авлигаар авсан гэгддэг. Мөн Зам тээврийн хөгжлийн яамын ТНБД байсан ахыгаа дэд сайд болгосон билээ. Эднийхэн Сүхбаатар аймгийнхан буюу У.Хүрэлсүхтэй нэг нутаг усных гэдгээрээ ч элэгсэн холбогдож мэдэх сэжимтэй.
Л.Болд: Нэгэн үес өөрийгөө Ардчилсан намын алтан хараацай, анхдагчдын нэг хэмээн өргөмжилж ирсэн тэрбээр бас намаа булшлахад гар бие оролцож явсан. 2020 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсоныхоо дараа Х.Баттулгын АН-ыг "авах" төлөвлөгөөнд оролцож, өнөөгийн намын хагарлыг үүсгэхэд ч оролцсон. Ц.Туваан тэргүүтэй АН-ын гишүүд түүний "Бодь" цамхагт байрлаж байснаар нь нотлогддог хэмээн хэвлэлүүд онцолж байсан удаатай. Шагналд нь Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болж, Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайд цол тэмдэг гардаж билээ.
У.Хүрэлсүхийн Засгийн газар унахаас аврагдаж, Г.Занданшатар УИХ дарга, Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болж төгссөний хариуд Элчин сайд, Элчин сайдын зөвлөхийн албан тушаал хүртэл ингэж үнэд хүрч байсан түүх буй.
МАН+АН+ХҮН НАМ
Энэ удаад ч тэр түүх давтагдах вий. "Давхар дээл"-тэй сайд нарын тоог нэмэхийн тулд ҮХЦ-д маргаан үүсгэн Ардын намд гавъяа байгуулсан АН-ын хоёр, ХҮН намын нэг гишүүн шагнал хүртэх нь тодорхой. Чухам ямар хэлбэрээр гэдэг нь одоогоор нууц. Урьдчилаад АН-д ХОЁР, ХҮН-д НЭГ сайдын суудал амлаад байгаа тухай бор шувуу нисэв.
Гэхдээ өнгөрөгч долоо хоногийн сүүл хүртэл орон нутгаараа явсан Ш.Адьшаа гишүүнтэй гэхэд иймэрхүү тохироо ярьсан эсэх нь асар эргэлзээтэй. Харин Төрийн ордонд холхисон Н.Ганибал. Т.Доржханд нартай юу юм гэхээс.
Ямартай ч Ж.Батзандан Л.Болд нарт өгч байсан шагнал Ш.Адьшаа, Д.Ганибал, Т.Доржханд нарт хэрхэн хувирч ирэх вэ гэдэг нь сонирхолтой асуулт байна.
Ш.Адьшаа: Түүнд сайдын суудлын урилга ирнэ, өөртөө итгэлтэйгээр хүлээж авна гэдэг эргэлзээтэй. Товчхондоо сайдын суудлын амбиц гаргахгүй. Парламентад орж ирснээс хойш түүний бизнес өргөжин сайжирсан гэдэг. Иймд түүний хүртэх шагнал ил гэхээсээ илүү далд байх вий.
Н.Ганибал: Нутгархаг гишүүн. Сүхбаатарынхан сүүлийн жилүүдэд "Бид яагаад Увс, Баянхонгор, Говь-Алтайнхан шиг улс төрийн хүрээнд хүчтэй, удаан оршиж болохгүй гэж. У.Хүрэлсүхийн энэ цагийн нөлөөг ашиглаж, хүчирхэгжье" гэх агуулгаар МАН+АН гэж ялгагдалгүй нэгдэх болсон. Энэ нэгдэлд түүний нэр багтана.
Т.Доржханд: Үлээсэн шүгэл, үсэргэсэн шүлс бүхэн нь МАН-ын даалгавар байдаг гэдэгт бат нот итгэхэд хүрч байна. Түүний хувьд энэ удаагийн ҮХНӨ хийхийг шаардан оройлсон.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН+АН+ХҮН НАМ энэ олон намуудыг нэгтгэээд ганц л болгочихвол нэг зүйл дээр нэгдээд ажилруугааа илүү анхаарахгүй юм байхдааа
UNEN JUJIGCHID SHVVVV
HUN.Dorjhand nuher bol hamgiin hudlaa.ber tur alban tushaaliin don.EK iin songuuliig ilt bydluulsan hogiin hulgaich.Odoo demjeed uheed bsan EK chin ymar ajillaj bgaag harah nud bnuu.HUN d ogt itgej bolohgui jinhene alban tushaaliin heneetuud.Dorjhandiig dahin buu songo.
Энэ хэдээс гадна шагналаа авчихсан ОюунЭрдэнэ, Нямбаатар, Аюурсайхан хаачив.
Сүхбаатарын архичин тэнэг, Ховдын шуналт өвгөн, хан-уулын савсага хар гурвыг гоё тонгорхоо МАН нь мэдэх ылгүй
Хэрэв энэ нөхөд ам ташсан хэрээ 13 болж түүх давтагдаж ардчилсан нам хохирох биш ээ ард түмэн тэдний горыг амсаж авилга хахуулыг нь ил далд халааснаасаа суйлуулж ханахгүй хөлдүү ард түмэн тэнэг ман,жан даврааж залуучууд нь хөлдүү зориггүй буруу бүгдэд тархи зүрхээ ухуулга суртлын золиос болж зовлон туулж нэг ухаарна.Ард түмний талд ардчилал мөн ч их үнэнийг хэлж ярьж байна даа.Ухаараасай сэрээсэй л гэж хэлхээс хэлэх үг олдохгүй. Ийм хогийн боловсрол мэдлэг чадвар муутай хүмүүсд чанга ял чанга хариуцлага нөхөн хүлээлгэх хэрэгтэй.