Нийгмийн

Танилц: Тэдний нэгээс допинг ИЛЭРЧЭЭ

ХЗДХЯ-наас Үндэсний их баяр наадамд дөрөв давсан бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариуг танилцууллаа. Тодруулбал, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг нэг бөхөөс допинг илэрсэн талаар мэдээллээ.

Тэрбээр “БНСУ-ын лабораториос ийт 64 бөхийн шинжилгээний хариу ирсэн. Үүнээс нэг бөх допинг хэрэглэсэн гэсэн шинжилгээний хариу гарсан. 64 бөхийн энэ хариу олон улсын WADA байгууллага руу илгээгдэж, Adams системд бүртгэгдсэн байгаа. Шинжилгээг тухайн бөхөд биечлэн танилцуулаад, Б сорьц өгч шинжлүүлэх эсэхийг асууна. Орно гэвэл түүний нэрийг мэдээлэхгүй, орохгүй гэвэл мэдээлнэ. Есдүгээр сарын 1-ний дотор энэ хариугаа өгөхийг хүснэ.

Энэ бөх бол тавын даваанд унасан. Иймд цол нөхөж олгох асуудал яригдахгүй гэсэн үг. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломж байхгүй” гэлээ.

Тавын даваанд унасан улсын цолтой бөхчүүд:

  • Аварга Г.Эрхэмбаяр
  • Сэлэнгэ аймаг Заан Н.Жаргалбаяр
  • Сэлэнгэ аймаг Заан М.Өсөхбаяр
  • Булган аймаг Заан Ц.Одбаяр
  • Өмнөговь аймаг Харцага А.Цацабшир
  • Дорноговь аймаг Харцага Т.Баасанхүү
  • Увс аймаг Харцага Х.Гантулга
  • Өвөрхангай аймаг Харцага Т.Бэгзсүрэн
  • Завхан аймаг Харцага Б.Цэдэнсодном
  • Өвөрхангай аймаг Харцага Ш.Пүрэвгарьд
  • Завхан аймаг Харцага Ц.Мөнхбаяр
  • Увс аймаг Харцага Ө.Даваабаатар
  • Төв аймаг Харцага Н.Батзаяа
  • Ховд аймаг Начин Л.Батзориг
  • Хөвсгөл аймаг Начин Б.Ганхуяг
  • Хөвсгөл аймаг Начин Ч.Батчулуун
  • Хөвсгөл аймаг Начин Д.Амарсайхан
  • Булган аймаг Начин Э.Ванданцэрэн
  • Архангай аймаг Начин Ж.Ням-Эрдэнэ
  • Увс аймаг Начин Д.Хүдэрбулга
  • Төв аймаг Начин Ц.Сандагдорж
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-22 16:24

Юм бичих гэж байв�##� тухайн 32 бөхийн нэрийг бүрэн бичээчээ. Нөгөөтэйгүүр бөхийн аймгийн нэрийг бараг бүгдийг нь буруу бичсэн байна шдээ. Ийм байж бөхийн тухай бичтх хэрэг байна уу.

Зочин
Зочин
2022-08-22 17:48
Reply to  Зочин

Яг үнэн

Холбоотой мэдээ

Back to top button