Нийгмийн

Түлэнхийн сорвитой багачуудыг үнэгүй үзлэгт хамруулна

Өмнөд Солонгосын "U nine change" олон улсын хүмүүнлэгийн байгууллагатай ГССҮТ түлэгдэлт, нөхөн сэргээх мэс заслын үзлэг, оношилгоо, эмчилгээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Хоёр тал энэ ажлын хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран "Хан-Мон фестиваль" арга хэмжээг энэ сарын 20-нд Жуковын талбайд зохион байгуулахаар болсон байна.

Тухайн өдөр монгол, солоногос эмч нар 09-19 цагийн хооронд үнэ төлбөргүй үзлэг хийх бөгөөд зөвхөн 0-16 насны түлэгдэлттэй хүүхдүүдийг хамруулах аж. Түлэнхийн төвөөс хамгийн түрүүнд ирсэн 100 хүүхдэд дугаар тарааж, дарааллын дагуу үзлэгт хамруулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button