Монголд 22 жил бусдад туслан амьдарч буй Үели Миндэр: Үхэхийн цагт эд хөрөнгө бус үйлдсэн буян ном л тус болно

Щвейцарь улсын иргэн Үели Миндэр Монгол улсад 22 дахь жилдээ амьдарч байна. Анх 2000 онд "Их хөлгөний уламжлалыг хадгалах" төвийн захирлаар томилогдож, монголчууд уламжлалт шашнаа сэргээж буй үйлсийг дэмжих "даалгавартай" иржээ. Гэхдээ өнгөрсөн он жилүүд, монголчуудын аж амьдрал Үелиг бусдад туслах ажлыг л илүүтэй хийлгэж.
Зөвхөн цар тахлын жилүүдэд Үели хороололд байрладаг нэгэн асрах төвд 40 мянган ам.доллар зарцуулжээ. Энэ бол зөвхөн ганц жишээ. Түүний хүүхдийн хорих, эмэгтэйчүүдийн хорих, асрамжийн газрууд, алслагдсан дүүргүүдийн зорилтот бүлгийнхэн, говийн иргэд гээд хүрч тусалсан газрууд, тусч үйлсийг тоочоод барамгүй их.
75 настай энэ эр идэр насныхаа олон олон жилийг Монголын ард түмэнд тусалж, үджээ. Өнөөдөр ч тэр тусаа хүргэсээр. Дээрхийн гэгээнтэн Далай ламын бие хамгаалагч хийж, мөн нутагтаа төрийн өндөр албан тушаал хашиж явсан Үели Миндэрийн ярилцлагыг хүлээн авна уу.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Үели гэдэг. Би Щвейцарь улсын иргэн. 1945 онд төрсөн. Биологич мэргэжилтэй. Багаасаа амьдралын утга учир, юмс үзэгдлийн талаар маш их сонирхдог, судлах сан гэж боддог байсан учраас биологч мэргэжил сонгосон. Нэг жишээ дурдахад, биологийн ангийн оюутан байхдаа өрөөнийхөө хаалган дээр "Хүн байна гэж юу гэсэн үг вэ?" гэсэн бичиг өлгөчхөөд байнга өөрөөсөө энэ асуултаа асуудаг байлаа.
-Тэгээд асуултынхаа хариултыг олсон уу?
-Одоо бол олсон гэж бодож байна. Гэхдээ үүний утга учрыг ойлгоход надад маш их цаг хугацаа орсон. Тэр үед өөрийгөө өнгийж харахад хэцүү, амаргүй байсан учраас бусдыг, адгуусан амьтны амьдралыг судалъя гэж бодсон юм болов уу. Гэтэл үнэн хэрэгтээ өөрийгөө судалж мэдэж байж бусдыг танин мэддэг гэдгийг дараа нь ойлгосон. Миний амьдралд санаанд оромгүй эргэлт авч ирсэн нэг тохиолдол бий. Би 1969 онд Балба улсад аялж явахдаа сониноос Дээрхийн гэгээнтэн Далай ламын "Ум ма ни бад мэ хум" -ын талаар өгсөн ярилцлагыг олж уншсан. Тэр үед би бурханы шашны талаар ойлголтгүй байсан. Щвейцарьт хэн бурханы шашны талаар ярих билээ дээ. Тэр сонинд Далай лам "Ум ма ни бад мэ хум" тайлбарлахдаа бидний сэтгэлд эрдэнэ байдаг, тэр эрдэнийг магтья гэж дурдсан байсан. Энэхүү айлдвараас бидэнд нэг үнэтэй цэнтэй зүйл байдаг юм байна гэдгийг анх удаа бодож үзсэн юм аа.
-Магадгүй, нөгөө хаалган дээр асуултын хариулт байв уу?
-Тийм ээ. Яах аргагүй тийм шүү. Түүнээс хойш бурхан шашны сургаал номыг багш нараасаа сонсож, хүн болгоны сэтгэлд үнэт чанар байдгийг ойлгож авсан. Би өөрийгөө маш ховорхон азтай хүнд тооцдог. Яагаад гэвэл 1975 онд випашяна бясалгалыг анх олж, мэдсэн. 1976 онд би өөрийн лам багш болох Зопа Ринбүчи, Түвдэн Иш лам нартай учирч, энэ амьдралыг утга учиртай болох хэрэгслийг олж авсан юм аа.
-Ямар, ямар багаж зэвсэг байсан бэ?
-Өөрийн сэтгэлд анхаарлаа хандуулах тухай ном. Дээрээс нь багш нар минь бүх юмыг ажиглан шинжилж, яагаад гэдэг асуултыг тавьж байгаарай гэж зааж өгсөн. Энэ бол яах аргагүй миний багаж, өөрийн арга юм. Эхлээд зөв зүйтэй сургаал номыг сонсох, унших, үүнийгээ судалж мэдэх хэрэгтэй. Тэгээд дараа нь өөрийн сэтгэлээ ажиглаж, шинжиж үзэх ёстой. Мэдлэгийг уншаад л суулгачихдаг юм биш шүү дээ. Дараа нь 1980 онд Далай ламтай уулзаж, айлдвар сургаалыг нь биечлэн хүртэх боломж гарсан юм. Тэгэхэд Далай багш бурханы шашны шимийг нь л анхааран аваарай, өөр бусад орны соёлыг авч явах хэрэггүй гэж айлдсан.
-Балбад уншсан тэр сонин таны Монголд ирэх эхлэл болж гэж ойлголоо?
-Түүнээс урагшаа хөөвөл, би яагаад Балба явах болов. Сэтгэлд минь ямар нэгэн зүйл байгаад л сонирхоод явж дээ. Тэр сонинг уншаад миний сэтгэлд нэг зүйл буусан ч хэсэг хугацаанд амар байгаагүй. Учир нь бурханы шашныг Европын орнуудад мэдэхгүй, Щвейцарьт очоод хэнтэй ч хуваалцаж чадахгүй байлаа. Би бурханы шашинтан гэхэд хэн ч ойлгохгүй, хэдий лам багш сургаал айлдсан ч тэр тухай унших ном байхгүй. Миний сэтгэлийг хөдөлгөсөн гол зүйл бол багш нар маань өөрийнхөө бүхий л амьдралыг бусдад зориулж байгааг харахад гайхамшигтай санагдсан. Тийм учраас би ч гэсэн ингэж чадах юм биш үү, үүнд зорих нь чухал юм биш үү гэж бодогдож байсан. Надад тэд сургахдаа чиний өмнөөс хэн нэгэн үүнийг хийгээд өгнө гэж хэзээ ч хэлээгүй, бүх юмыг чи өөрөө л хичээж хийх ёстой шүү гэсэн. Би хичээж, сургаалыг дагасан учраас Щвейцарийн төрийн албанд чухал ажил хийж, ажил амьдрал нэлээд тэгширсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа ажил төрөл, цалин хөлс, бүх нөхцөл сайхан байсан ч би одоо ингээд яах юм бэ гэдэг бодол орж ирсэн. 2000 онд шүү дээ. Тэгээд Зопа Ринбүчи багшдаа энэ тухайгаа хэлж, би ямар хэрэг тустай зүйл хийх вэ гэхэд Монгол яв гэж айлдсан.
-МОНГОЛД ИРЭЭД БИ ИЛҮҮ ЖАРГАЛТАЙ, ТЭВЧЭЭРТЭЙ БОЛСОН-

-Танд монголчуудын тухай ямар төсөөлөл төрсөн бэ?
-Ямар ч төсөөлөл байгаагүй. Өмнө нь зүүн Герман, Чехословак гээд социалист орнуудад очсон болохоор тэндэхтэй төстэй болов уу гэх ганц бодол байсан. 2000 онд Монголын тухай мэддэг хүн Щвейцарьт ч байгаагүй. Яагаад гэхээр би нислэгийн компани дээр очоод Улаанбаатар руу билет авья гэхэд ажилтан нь бүр гайхаад хаашаа явах гэж байгаа юм бэ гэсэн. Монголд ирэхийн өмнөхөн би дахиад далай ламтай уулзаж, юу хийх ёстой вэ, яаж бусдад тустай байх вэ гэж асуухад минь айлдвараа хайрласан.
-Яагаад би Монгол явах ёстой вэ гэж асуусан уу?
-Саяхан би дурсаж бодлоо. 2000 онд Улаанбаатарт ирэхэд одооноос огтоос өөр, илүү тайван, амгалан байсан. Тэр үед би Төв шуудан руу алхаж шуудангаа шалгадаг байлаа. Яагаад ч юм бэ, нэг их сайхан, гэр орондоо ирчихсэн юм шиг санагддаг байж билээ. Өөрт төрсөн энэ бодлоо багштайгаа хуваалцахад "Чи урьд төрөлдөө монгол хүн байж дээ" гэсэн. Энд ирсэн шалтгаан тэр л юм болов уу.
-Анх манай улсад ирсэн өдрөө санадаг уу?
-Маш хүйтэн байсан учраас даарснаас өөр юм огт санадаггүй. 2000 оны аравдугаар сарын 16-ны өдөр. Нисэх онгоцны буудал дээр буухад -20 хэм, нийслэл руу явахад бүр аймаар хүйтэн байлаа. Би тэр жил аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл гадаа ямар ч ус хараагүй, дандаа мөс байсныг санадаг.
-Та ямар нэг төлөвлөгөөтэй ирсэн үү?
-Байгаагүй. 1995 онд Далай лам Монголд морилж дүйнхорын ван хайрласан шүү дээ. Тэр үед Жунла Рато Ринбүчи хамт явья гэхэд би татгалзаж байсан. Харин 2000 онд Монголд бурханы шашны уламлжлал нь дахин сэргэж байна, түүнд очиж тусал гэхэд зөвшөөрсөн юм. Миний хувьд нутагтаа хийх онцын ажил байгаагүй. Яагаад гэвэл бурханы шашин бол номлолоо бусдад тулган хүлээлгэж номлодоггүй. Би Христийн шашинтай газар хэндээ бурханы тухай ярих билээ дээ. Монголд ирээд "Их хөлгөний уламжлалыг хадгалах" төвийн захирлаар ажиллаж, бурхан багшийн айлдсан сургаалийг тайлбарладаг хичээл явуулж эхлэхэд хүмүүс маш таатай хүлээн авч байлаа. Тэр бол надад үнэхээр таатай санагддаг. Ийм ажил хийж байсандаа баярладаг.
-Та энд ирээд 22 жил болжээ. Юу хийв, юу үзэж туулав?
-Илүү жаргалтай болсон, илүү тэвчээртэй болсон. Том зовлон, бэрхшээл тохиолдлоо гээд шантардаггүй болсон. Дээр нь би зарим хүмүүст тусалж чадсандаа, тусалж чадаж буйдаа баяртай байна. Эцэг, эхийнхээ надад үлдээсэн хөрөнгө, залуу насандаа төрийн албанд сайн ажиллаж байсынхаа ачаар би зарим хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлж чадах хэмжээнд байгаадаа баярладаг. Жишээ нь, долоо хоногийн өмнө Дундговь аймгийн Өндөршил суманд байгалийн гамшигт өртсөн айлд гэр авч өгсөн. Энэ нь миний хувьд Солонгос руу зугаалахаар явснаас илүү утга учиртай юм.
-Азийн нэгэн жижиг улсад эр хүний идэр насаа бусдад зориулан өнгөрөөлөө хэмээн буруутгах хүн байдаг болов уу?
-Гэр бүлийнхнээс маань цөөн хүн үлдэж дээ. Ээж, аав хэдийнэ мөнх бусыг үзүүлж, одсон. Ах дүү нараас маань ганц дүү л үлдсэн. Ах, дүү нарын маань хүүхдүүд бүгд миний энэ сонгосон амьдралыг хүлээн зөвшөөрч, баяртай байдаг. Харин надаас илүү олон монголчууд гайхдаг. Яагаад та Монголд амьдарсаар байна вэ, Щвейцарьт хамаагүй сайхан биш үү гэж хэлэх нь олон. Бурханы шашинтай хүн бол үхэл, мөнх бусыг байнга санаж, үхэл хэзээ мөдгүй ирнэ гэдгийг бодож явах ёстой байдаг. Тэгэхээр үхэхийн цагт сэтгэлд үлдсэн буян ном л тус болохоос өөр бусад зүйл бүгд ард хоцорно шүү дээ. Тийм учраас одоо байгаа энэ цагтаа номын буянг хураах, шамдахаас илүү чухал зүйл юу ч байхгүй.
-Цаашдаа эндээ байсаар л байх уу. Арай өөр төлөвлөгөө байна уу?
-Монголд байхыг хүсэж байгаа ч миний эрүүл мэндээс хамаарах болов уу. Яг үнэндээ Монголын эрүүл мэндийн тогтолцоо тааруухан шүү дээ. Тэр л жаахан санаа зовоож байна. Мөн Монгол Улс байлгахыг хүсэх эсэхийг би мэдэхгүй. Яагаад гэвэл 22 жил Монголд амьдарсан хэр нь ээ жил болгон оршин суух визээ сунгуулдаг. Энэ нь нэлээд төвөгтэй л дөө. Бид нарт оршин суух газрын зөвшөөрөл өгөхдөө яг л бизнес, худалдаа арилжаа хийдэг хүмүүсийнхтэй яг ижил ханддаг. Гэтэл би сүүлийн дөрвөн жилд гэхэд өөрийнхөө хувиас зөвхөн нэг хүмүүнлэгийн төвд л 40 мянган ам.долларыг хандивлажээ. Өчигдөр надад тус төвийн захирал эмэгтэй энэ мэдээллийг явуулсан юм. Би тооцоо бодохдоо тааруухан хүн, нарийн тооцоо гаргаж чадахгүй. Өөр олон хандив тусламж үзүүлдэг. Энэ бүхний эцэст миний оршин суух зөвшөөрөл төвөгтэй л байсаар.
-Таныхаар бол хялбаршуулах боломжтой юу?
-Яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ Щвейцарьт ажиллаж, амьдарч байгаа монголчууд таван жил болоод 20 жилийн виз авч чаддаг. Гэтэл Монголд яагаад тэс өөр байна вэ. Энэ хүмүүс бусдад яагаад нааштай, найрсаг хандаж болохгүй байна вэ гэдэг асуулт надад төрдөг. Би нэг зүйлийг наргиан болгож хэлье. Хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын Гадаад харилцааны сайд нь Тайваньд маш олон хятад ресторан байдаг учраас манай нэг хэсэг гэж хэлсэн. Тэгэхээр би монголд бууз л идээд байвал надад монгол хүн шиг хандах юм болов уу. /инээв/
-Оршин суух зөвшөөрлийн энэ нөхцөл байдал танд хүндрэл болдог уу?
-Нэг төвөгтэй зүйл нь жил бүр хоёр сар гаруй визээ сунгуулах үйл ажиллагаа явагддаг учраас тэр үед Монголоос гарч чаддаггүй. Миний виз дандаа жилийн төгсгөлд дуусдаг болохоор зул сарын баяраар эндээ л байдаг.
-Та Монголд олон найзтай болсон уу. Бас сэтгэлд хоногшсон түүхээсээ хуваалцаач?
-Монголд олон найзтай болсон ч харамсалтай нь тэд эх орноо орхиод явсан. Монголд танилгүй, дэмжлэггүй бол сайн ажил хийж чаддаггүй учраас явцгаасан. Япон, Америк, Европ руу гарсан олон найзтайгаа интернэтээр л харилцдаг. Сайхан дурсамж гэвэл би олон жилийн өмнө нэг бяцхан охины зураг авч, фэйсбүүктээ нийтэлж байсан. Гэтэл саяхан нэг хүн над руу утасдаж, би энэ охиныг танина. Хүний их эмч болсон шүү гэж хэлэхийг сонсоход сайхан байлаа.
-Та тусалж байсан юм уу?
-2000 оны эхээр багш хүүхдүүдэд туслах хэрэгтэй байна гэсэн. Бид асрамжийн газар байгуулья гэхэд энэ чиглэлийн газар олон байсан. Тэгээд бид нар халамжийн төв байгуулья, хүүхдээ асрамжид өгчихгүй, ядаж халуун хоолтой байг гээд төсөл бичиж Щвейцарийн засгийн газарт хандсан. Ингээд БЗД-ийн 1-р хороонд халуун хоолны төв байгуулсан. Тэнд ирж хоол иддэг байсан хүүхэд л дээ. Тэр охины хоолтой ундтай байх өдрүүдэд тусалж байж.
-ДАЛАЙ ЛАМЫН ЕВРОПЫН ОРНУУДЫН АЙЛЧЛАЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙСАНДАА БАЯРЛАДАГ-

-Та маш олон хорих анги, асрамжийн төв, говийн сумд, ядарсан тусламж хүссэн олон иргэнд хувиасаа тусламж үзүүлдэг юм байна. Энэ тохиол бүр дээр бидний тухай ямар нэг дүгнэлт, бодол давтан төрдөг болов уу. Энэ нь нийгмийн авах ёстой мессеж болов уу?
-Зөвхөн монголчуудад бус хүн төрөлхтөнд хэлмээр бодол бий. Бид бүгд нэгэн гэр бүл, ахан дүүс шүү дээ. Нэг нэгэндээ анхаарал тавья, халамжилья, хайрлая гэдэг мессеж байна. Баян чинээлэг амьдралтай мөртлөө нэгхэн км-ийн цаана хүн өлсөж үхэж байхад түүнд ямар ч анхаарал тавихгүй байна гэдэг харамсалтай санагддаг. Хүмүүс нэг нэгэндээ сайхан хандахгүйгээс гадна адгуус амьтанд ямар аймаар харгис хандаж байгааг харахад хэцүү байдаг. Бурханы шашинтай орон байж төсөвтөө нохой, муур устгах төсөв суулгадаг нь надад маш харамсалтай санагддаг. Яагаад устгахын оронд спей хийх төсөв хийж болдоггүй юм бэ. Хөвсгөлийн Мөрөн хотод амьдардаг миний нэг танил малын эмч спей төсөл бичсэн ч хүлээж аваагүй. Зөвхөн монголчууд бус энэ дэлхийг хуваалцаж байгаа бүхэн бие биенээ асарч хайрлах хэрэгтэй байна.
-Аав ээжийнхээ үлдээсэн хөрөнгийг, улс орондоо үнэлэгдсэн үнэлэмжээ монгол хүмүүст олон жилээр зориулж амьдарчээ, та. Энэ мессежийг хэрхэн суулгадаг вэ. Бид уг нь бурханы шашинтай хүмүүс шүү дээ?
-Өгөөмөр нигүүлсэнгүй байна гэдэг үг төдий л зүйл. Харин сэтгэлд хэрэгжинэ гэдэг өөр хэрэг. Ярилцлагын эхэнд хэлсэн хүн байхын утга учир, амьдрал, амьд байхын утгыг ойлгосон цагт хүн өөрөө аяндаа нигүүлсэнгүй байх болов уу.
-Манайд хувь хүмүүс буян, сайн үйлс хийхдээ ихэнхдээ хэн нэгэн бурхан болоочдоо зориулдаг. Бурханы оронд байгаа аав, ээждээ ч гэдэг юм уу. Танд энэ бүхнийг хийхэд хамгийн таашаалтай нь юу байдаг вэ?
-Өгөөмөр байна гэдэг дахиад л нөгөө амьдралын утга учрыг ойлгосноос үүдэж гарна даа. Эцэг эх минь байгаагүй бол, өөр бусад надад ачилж туслаагүй бол би өнөөдөр ингээд байж байхгүй шүү дээ. Хамгийн наад зах нь би аяга ус уухын тулд үүнийг хаа нэг газраас хэн нэгэн надад хүргэж ирдэг. Тэгэхээр бид бүгдээрээ харилцан хамаарал, шүтэн барилдлагатай байгаа биз дээ. Дандаа бусдаас хамаардаг орчлонд яагаад бусдынхаа ачийг хариулья гэж боддоггүй байх билээ. тэгэхээр энэ амьдралын утга учрыг ойлгосноос өгөөмөр байх сэтгэл аяндаа төрнө. Ариун цэврийн өрөөнд ороход тэнд хэн нэгэн хүн цаас тавьчихсан байх нь бусдад ямар ачтай вэ? Байхгүй бол ямар хэцүү билээ дээ. Би нэг монгол үг сурсан. Нойлын цаас байхгүй байна гэдэг. /инээв/ Энэ үгээ хариуцдаг хүмүүст хэлдэг болсон, эсвэл өөрөө цаас авч явна. Тэгэхээр хамаг л зүйл бусдаас харгалзаж байна шүү дээ.
-Таныг тухай мэдээлэл цуглуулахад хамгийн түрүүн Дээрхийн гэгээн Далай багшийн бие хамгаалагч байсан хүн гэсэн. Энэ тухайгаа ярьж өгөөч?
-Дээрхийн гэгээнтэй тийм ойр байх хувь тохионо гэдэг миний амьдралд тохиосон жаргалтай сайхан мөч юм шүү. Багш эргэн тойронд байгаа бүгдэд анхаарал тавьж, сайхан байж чаддаг. Тэр мөч үнэхээр сайхан. Миний үүрэгт ажил бол далай багшийг айлчлалын үед бүх юм зохих ёсоор болж байгаа эсэх, цагдаа болон зохион байгуулагчдын хооронд холбоо тогтоодог байсан. Багшийг Щвейцарьт морилж байхад нэг сайхан тохиол болж билээ. Нэг хийдэд багш морилж, би өргөөний тагтан дээр Канадад амьдардаг найздаа тохиолдсон хүнд асуудалд яаж туслах ёстойгоо мэдэхгүй санаа зовнин зогсож байлаа. Гэнэт нэг хүн миний гарт хүрсэн. Тэгсэн далай багш өргөөнөөсөө гарч тагтан дээр иржээ. Тэр маш онцгой мөч байсан. Би тэр тагтан дээр шатаар дээшээ хүн гарч ирэх болов уу гэж харж зогсоо юм. Бид хоорондоо юу ч яриагүй. Харин би хоёулаа ингээд манаанд гарлаа даа гэхэд далай багш инээж билээ.
-Хэр хугацаанд хамтран ажилласан бэ?
-Анхных нь 1982 онд миний багш Түвдэн Иш лам далай багшийг Европт урьсан. Тэр үед би ажиллаж байлаа. Дараа нь 1985 онд далай багш Щвейцарьт Дүйнхорын ван хайрлахаар очиход бас ажилласан. Ер нь Европын орнуудаар аялахад нь ажиллаж байсан. Би испани, итал, франц хэлээр ярьдаг учраас энэ ажлыг хийхэд давуу тал болсон юм.
-Та буддын шашныг өөртөө "оруулахаас" өмнө ямар хүн байсан бэ. Залуу насны дурсамжаасаа хуваалцаач?
-Ямар ч байсан би сургуульд явах их дургүй байснаа санадаг юм. Сурлагадаа муу. Тэгсэн хэр нь ээ яагаад ч юм ахлах сургуульдаа орж чадсан юм даа. Гэнэт хичээлдээ сайн болсон ч залхуу хойрго байсан. Гэсэн хэдий ч гайгүй төгсөөд цаашаа сурч чадсан. Боб Диланы амьдралын утга учрыг өгүүлсэн дуунуудыг сонсоно. Жар, далаад оны үед өрнөдийн орнуудад өрнөсөн хөдөлгөөн, өөрчлөлтүүд надад их нөлөөлсөн. Үзэл бодол сурталчлаад, олон хамтлаг дуучид гарч ирээд сонирхолтой үе байлаа. Би биологийн тэнхмийн оюутнуудын ерөнхийлөгч байсан. Бид тэр үед ч өөрчлөлт хийж чадсан. Сургуулийн зөвлөл зөвхөн профессоруудаас бүрддэгийг эсэргүүцэж оюутны төлөөллөө оруулсан. Зургаан зөвлөлийн нэг нь би байлаа. Зөвлөлийн анхны хуралд би зангиагүй очсон. Тэд намайг их гайхаж, хэн бэ гэсэн харцаар харсан, харин миний өөдөөс харж суусан физикийн тэнхмийн нэг профессор инээмсэглэж байв. Гэтэл тэр дараагийн хурал дээр зангиагүй орж ирж билээ. Жилийн дараа гэхэд зөвлөлийн тал нь зангиагүй ирдэг болсон.
-Та яагаад тийм үйлдэл хийсэн юм?
-Зангиа зүүхээр маш их халууцдаг шүү дээ. Гэхдээ би бас бусдыг таагүй байдалд оруулахыг хүсдэггүй учраас бурхан багшийн дүйчин өдөр зэрэгт албан ёсны хувцас өмдөг. Монголын Засгийн газрын ордны ажилтан намайг нэг удаа жийнстэй гээд оруулахгүй байж билээ. Миний жийнс хар өнгөтэй, бусад өмднөөс илүү үнэтэй байсан /инээв/. Ерөнхийлөгчтэй уулзах зорилгоор очсон учраас туслах руу утасдахад оруулсан шүү.

-Манай улсад таныг гайхшруулдаг зүйлс олон уу?
-Бохир заваан байдалд би их дургүй. Хүмүүс амьдралын орчиндоо сэтгэл гаргаж, санаа тавихгүй байгаа нь надад хачин санагддаг. Бас ядуурал. Яагаад гайхаад байна вэ гэхээр 2000 онд намайг анх ирэхэд Монгол их баян орон гэж дандаа ярьж байсан. Түүнээс хойш хөгжлийн явцад буруу замаар явчих шиг болсон. Ямар өндөр авлигалтай орон болсныг энд тэндгүй бичиж байна. Авлигал өгөх, авах нь бурханы шашны чанх эсрэг зүйл шүү дээ. Харин намайг баярлуулдаг зүйл бол хэн нэгний амьдралд сайхан зүйл тохиоход, зөв шийдвэр гаргах мөчүүд. Саяхан хорих газраас суллагдсан нэг эмэгтэй амьдралаа өөрөөр авч явья, оёдол хиймээр байна гэсэн. Тухайн үед би яаж туслахаа мэдээгүй ч, Щвейцариас хэдэн оёдлын машин ирээд тэр ажилтай болсон шүү.
-Манай улс зөв замаар хөгжсөн бол таны санаа зовох зүйлс багасах байсан болов уу?
-Намайг анх багш бурханы шашин Монгол оронд дэлгэрэх, соёл уламжлалаа сэргээхэд нь туслаарай гэж явуулсан. Одоо би эргээд бодоход энэ ажлаа хийж чадсан байх аа. Бурханы шашныг зөвхөн хурал ном, өнгөлөг дээл хувцсаар хэмжих аргагүй. Энэрч нигүүлсэх сэтгэл чухал шүү дээ. Надад шашин шүтдэггүй хэр нь ээ илүү нигүүлсэнгүй найзууд бий. Бодит байдал дээр хэрхэн зөв амьдрахыг дагаж чадаж байвал заавал шашин шүтэх ч албагүй шүү дээ. Бурхан багш үргэлж амьдралын мөн чанар, бодит зүй тогтол гэж юу болохыг л сургаж байсан. 1980 онд Далай багш, бурханы шашин шинжлэх ухаан хоёр харшилдагүй, амьдралын үнэнийг хоёулаа олохыг хичээдэг гэж айлдаж байсан нь санаанд орж байна.
-Та хэр монголжсон бэ. Одоо аравдугаар сард даарахгүй биз дээ?
-Хүйтэн бол одоо асуудал биш. Харин агаарын бохидол асуудал болсон шүү. Хүмүүс намайг гудамжаар гарахыг хараад чи бүр монгол болжээ гэдэг. Цагдаа нар явган хүндээ ач холбогдол өгөхгүй зөвхөн машинаа л зохицуулаад байдаг. Тэгэхээр нь би шууд явчихдаг. Явган зорчигчоо байхгүй мэт аашилдаг нь надад таалагддаггүй. Щвейцарьт явган зорчигчоо эхлээд явуулдаг. Энд боловсрол маш чухал байна. Юмыг зөв ойлгож ухаарах, асарч халамжлах, хайрлах, хүн байх боловсрол хэрэгтэй байна.
-Таныг аав, ээж тань хэрхэн сургаж, хүмүүжүүлж байсан бэ?
-Тэд маш ажилсаг хүмүүс байлаа. Манайх махны дэлгүүртэй, аав, ээж хоёр тэндээ 07.00-19.00 цаг хүртэл зогсолтгүй ажиллана. Хэдийгээр тийм ч хүүхдүүдээ өглөөний цайгаа уухад, хичээлд явахад хамт байна. Бидэнд ээж, аавынхаа хэн нэгэнгүйгээр өглөөний цайгаа уусан тохиолдол байхгүй. Бас оройн хоол болон унтахын өмнө заавал хамт байна. Маш завгүй ажилтай ч биднийг орхигдуулаагүй. Бүх зүйлийг зохих ёсоор хийдэг, найрсаг, шударга хөдөлмөрлөдөг байсан учраас олон үйлчлүүлэгчтэй. Олон алдартан аавын дэлгүүрээр үйлчлүүлнэ. ЭМЯ-наас төлөөлөгч ирээд 30 хүний хүлээн авалт хийх гэж ааваас зөвлөгөө авч байсан. Би ааваасаа эхэлсэн ажлаа төгс хийж дуусгахыг сурсан. Монголд зам тавьж байгаа хүмүүсийг ийм мессеж аваагүй л байна даа гэж боддог. Аав, ээж хоёр маань их найрсаг, зочломтгой хүмүүс байсан. Аав шинэ юм турших дуртай. Халуун тогооны хоолыг аав анх гэртээ хийж, зочдоо дайлахад "Хятад хоол уу" гэдэг байв. Аав надад шинээр харах, туршихыг бас зааж өгсөн.
-Аав, ээж хоёрынхоо тэр их хичээж, хөдөлмөрлөж байсны үр шимийг та бусдад зориулаад амьдарч байна. Аав, ээж тань таныг харвал сэтгэл хангалуун байх байсан уу?
-Аав намайг 20 настайд бурхан болсон учраас би хэлж мэдэхгүй нь. Харин ээж баярлана. Их өгөөмөр хүн байсан даа. Дээр үед ээжийн байшинг нэг цагаач вьетнам лам түрээслэн амьдарч байсан. Тэр лам дараа нь нэг жижигхэн хийд нээхэд ээж маш их баярлаж билээ. Ээж хэдий Христийн шашинтай ч Далай багшийг Щвейцарьт морилоход уулзахыг хүссэн. Ээжийг бараалхахад багш нэг хадаг өгснийг өөд болтлоо дэрэн дороо хийж унтсан. Багш их цэлмэг ой ухаантай хүн. 1985 онд ээж далай багштай уулзахдаа бие нь жаахан чилээрхүү байсан. Олон жилийн надтай багш уулзахдаа хамгийн түрүүн ээжийнх нь бие ямар байна гэж асуусан.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе. Магадгүй танд хэлэх зүйл байгаа болов уу?
-Миний бүгдэд хэлье гэж боддог зүйл бид нарт хүн болж төрсөн сэтгэлийн чадавх байдаг юмаа. Тэр бол хязгааргүй. Үүнийхээ хэрэг тусыг гаргахгүй бол харамсалтай. Хэрвээ амин хувиа хичээж байгаа бол ядаж билэг ухаантайгаар хувиа бодоорой. Бид нар энэ чадавхаа ашиглавал өөрийн болон бусдын тусыг бүтээж чадна. Миний Щвейцарьт түрээслүүлдэг байранд надтай нийлээд 10 гэр бүл амьдардаг. Би тэднээс өндөр үнэтэй түрээс авдаггүй. Харин тэд надад нэг зүйл тохиолдолд туслахад бэлэн найрсаг харилцаатай. Миний хийдэг ажлыг тэд мэддэг учраас надад тусламж үзүүлээд, би тэр бүхнээр энд хүмүүст тусладаг.
-Ярилцсанд баярлалаа.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бид чинь угнь дэлхий дээр амьдарч буй хүмүүс ш дээ. Өөр л үндэс хэлтэй болохоос биш адилхан л зшрх сэтгэлтэй. Бүггд л ийм сайхан сэтгэлтэй байж болно
Сайхан сэтгэлтэй юм аа. Гадны хүн байраа түрээслээд буян хийж байхад, дотоодын томчууд монголд туслаж станц бариад өгье гэсэн япончуудаас надад юу өгөх вэ гэж асуусан гэлүү
Дандаа л хар бараан мэдээ харсаар байгаад гэрэлтэй сайхан мэдээ харахаад чочирддог болж. Эгүүр гэж сайхан мэдээний сайттай болж дээ. Баярл�##�аа
Таньд эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе
IIM HUMUUSIIN VIZA G N 10 20 JILEER SUNGACHIHAD BOLDOGGUIL YM BHDAA....
Гайх�##�тай хүн юмаа.. ярилцлага маш та�##�агдлаа дахин тогтож уншмаар...
Мундаг хүн шүү
Eruuul enhiig husiiii saihan setgelt humuun min
үлгэр жишэээ авмаар үнэхээр сайхан сэтгэлтэй хүн байна. Ойрд ийм сайхан эерэг мэдээ уншаагүй үнэхээр сайхан байлаа. Таньд хамгийн сайн сайхныг хүсий монголчуудынхааа өмнөөс хязгааргүй их баярл�##�аа
Урт наслахыг ерөөе
Сайхан сэтгэлтэй,буянтанд эрүүл энхийг хүсье.
Таньд сайн сайхныг хүсье!.Та эрүүл энх урт удаан наслаарай.
Үнхээр сайхан сэтгэлтэй хүн таны агуу сэтгэл болон буяны үйлстэн хамаг амьтны тусын тулд даган баясая
Ich wuensche Ihnen Alles Gute und Gesundheit. Auch ich danke Ihnen im Namen von allen Mongolen.
Ийм гэрэл гэгээтэй ярилцлага ойрдоо уншаагүй байлаа.Мундаг хүн юм аа,Нигүүлсэнгүй байна гэдэг уг нь хүний мөн чанар юм шүү дээ.Гэтэл зарим нь дайн хийж ,зарим нь дэмжиж,зарим нь тэр дайн хийсэн байхад энэ яагаад болдоггүй юм гэж ярина.Хэзээ нэг цагт Мунхаг болгон гэгээрэх болтугай.
Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын ард түмний өмнөөс баярл�##�аа. Урт наслаж удаан жаргаарай.
Сайхан сэтгэлтэй өгөөмөр хүн байна баяр хүргэж эрүүл энх,сайн сайхныг ерөөе
Бурхан ивээг, урт наслаарай, улам их буян үйлдээрэй
Unuudur unshsan xamgiin egeeleg setgel sergem taivsharal uxaaral xairlasan yariltslaga bailaa Buyant uilsed tani amjilt xusen burxan nomd tani bishren murguj baina
Ээ зул сарын баяраар гэртээ л очих хэрэгтэй.
taatai goe. bayarlalaa.baxarxaj bna.
Гайх�##�тай. Бурханы шашины сурга�##� хүнийг ийм агуу энэрэн нигүүлсэх сэтгэлээр, бусдын төлөө бүхнээ зориулж амьдрах үзэл ухаанаар цэнэглэдэг учраас энэ хүн хаа холын Монголчуул бидний төлөа бүх буянаа зориулж байхад бидний ихэнх нэгнүүд, ялангуяа хууль бусаар баяжигсад өглөгиын буянд өчүүхэн ч дус�##� нэмэрлэхгүй, улам л шун�##�даа эзлэгдэн улсаа ч худ�##�дан, хувиа бодогч хуь�##�зууд байгаа нь мөн ч ичмээр ээ!!! Тэд зшй сусаар хураасан тэр их хөрөнгөө мөнгөнөөсөө өчүүхнийг ч авч яьахгүй л энэ хорвоогоос нүцгэн л буцна шүү дээ! Орчлрнгийн жамыг, хүн байхын учрыг ухаарч амьдрах гэдэг- юутай гайх�##�тай вэ????????????????????????????????????????????
шагн�##� гээд бараг хүн өолгонд өгөөд байдаг даа яг ийм хүнд дээд шагн�##� өгч Монголын хүндэт иргэн болгож визний асуудлаас ч�##�өөлмөөр юмаа.
Ээ мөн буянтай хүн дээ. Дараа төрөлдөө ч бурханы шашинд ихийг хийж бүтээх төрөл авах буянтан
Манайхныг яг л хэлж дээ. Бохир заваан, амьдарч байгаа орчиндоо анхаар�##� тавьдаггүй гэж юутай үнэн... �########�нууд гадаа хогийн бункер байхад л орцонд хогоо овоолцгоогоод байдаг. Гэр хороолол гэж битүү хог, тоос шороо. Мод өвс зүлэг тарихад уул нь нэг их мөнгө ордоггүй юм шд. Жоохон санаачлага сэтгэл л хэрэгтэй
Thank you for everything and God bless you
МАШ ИХ БАЯРЛАЛААА САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮН ТАНЬД
Уйли Миндэр гуайд англиар үзэл бодлоо хува�##�цаж, сэтгэлээ нээн Буддист хандлагын тухай ойлголтоо цэгцлэхэд тус�##�ж цаг заваа зориулж байдагт маш их т�##�архдаг. Мөнгө санхүүгээс илүү гайх�##�тай тусламж бол энэ л дээ. Маш их баярл�##�аа
Визний асуудлыг нь шуурхай шийдээд өгөөч дээ
Eguur.mn mash got niitlel gargajee, erel haiguul hiij ban, chadvar, setgel unertej bna, amjilt. Busad site shig dan hov huuhgui, ene met saihan yariltslaga niitleed baigaarai, amjilt!
Монголоос �######�уул
Монголоос З.а.йлуул
Ийм хүмүүст визийг 10жилээр сунгаж яагаад болдоггүй бнаа .новшийн хуулиа тагнуул гэж сэтгэж хийгдэхээс гадаадынханы хорьж үргээж бдаг
Буянтай хүн байнаа, ажил үйлс нь өөдрөг сайхан байх болтугай
Buynig bus#ad haramgui tugeegch buyantan tanid eruul enh urt nas udaan jargalig husen eruur☀️
Ямар сайхан ярилцлага олоод уншчихав аа. Хүн бүр уншиж, энэ хүний их агуа сэтгэлийг ойлгож, амьдр�##� ахуйдаа ашиглах юмсан. Буян нь олон дахин арвижах болтугай
Сайн хүнтэй, сайхан ярилцлага хийсэнд баяр�##��##�аа.
би таарч байсан юм байна. герман элчингийн хавьд
Танд сайн сайхныг хүсэн ерөөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Сайхан байнаа аз жарг�##�тай амьдар ч чадаж байнаа
He is a Bodhisattva