СПОРТ

“Универсиад-2019” наамдын шилжин явах цомыг Ховд их сургуулийн оюутнууд өргөлөө

Дэлхийн оюутны спортын өдөр, ХИС-ийн 40 жил, МОСХ-ны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Монгол улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны “Универсиад-2019” спорт, урлагийн уламжлалт 22 дугаар их наадам Баян-Өлгий аймгийн Өлгий хотод есдүгээр сарын 27-30-нд боллоо.

Наадмын нээлтийн үйл ажиллагаа аймгийн төв талбайд болж наадамд оролцогч сургуулийн захирал, төлөөлөгч нар болон Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Гылымхан, МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймгийн салбар сургуулийн захирал Ж.Хиналган нар оролцож, наадамд өрсөлдөгсдөд баяр хүргэж үг хэлсэн. Мөн энэ үеэр тамирчин, шүүгчийн тангараг өргөх ёслол болж, нээлтэнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчдөд зориулж сургуулийн авьяаслаг оюутнууд мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ.

ХИС-ийн БӨССургуульд “Универсиад-2019” XXII их наадмыг зохион байгуулах эрхийг Монголын оюутны спортын холбоо болон Баруун бүсийн оюутны спортын холбооны шийдвэрээр олгосны дагуу Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын оюутны спортын холбоо, ХИС-ийн БӨАСС, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан юм.

Наадамд АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, Ховд ИС, Увсын Хөдөлмөрийн дээд сургууль, Архангай МУБИС, Дорнод их сургууль нийтдээ таван байгууллагын 400 гаруй төлөөлөгч оролцож, спортын тав, урлагийн зургаар төрлөөр өрсөлдөн, шилжин явах цомын эздээ тодруулсан юм.

 “УНИВЕРСИАД-2019” уламжлалт XXII их наадамд Ховд их сургуулийн баг тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, алтан медаль гардлаа. МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль хоёр, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль гуравдугаар байрт шалгарлаа.

 Наадмын язгуур урлаг, гоцлол бүжиг, гоцлол дуу, гоцлол хөгжим, ардын бий биелгээ, оюутан миссийн төрлүүд аймгийн Спорт цогцолборт амжилттай боллоо.

Гоцлол дууны төрөлд

  1. О.Сайхандалай – ХИС
  2. М.Хабалбай - Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль
  3. Б.Энхзул - АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУСургууль

Гоцлол бүжгийн төрөлд

  1. М.Назерке - Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль
  2. Т.Уранцэцэг - АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУСургууль
  3. Б.Отгончимэг – ХИС

Язгуур урлагийн төрөлд

  1. З.Даваажав – ХИС
  2. К.Ясин - Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль
  3. Ө.Бүрэн-Эрдэнэ - АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУСургууль

Гоцлол хөгжмийн төрөлд

  1. Ж.Мөнхцэцэг - АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУСургууль
  2. Р.Гарип - Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль
  3. Г.Энхмэнд - Увс аймаг дахьХөдөлмөрийн дээд сургууль

Бий биелгээний төрөлд

  1. М.Саранчимэг – ХИС
  2. Б.Оюунтуяа - Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургууль
  3. А.Түвшинжаргал- Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль

Оюутан Миссийн төрөлд

  1. Б.Отгончимэг- Ховд их сургууль
  2. Т.Цэцэгбаяр- АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУСургууль
  3. М.Назерке - Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль
  4. Б.Лазмаа - МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль

 “УНИВЕРСИАД-2019” уламжлалт XXII их наадам шатар, үндэсний бөх, ширээний теннис, модон бөмбөг, волейбол гэсэн спортын 5 төрлөөр хоёр өдрийн туршид явагдаж, дүнгээ гаргалаа.

Шатрын тэмцээнд /эрэгтэй/

  1. К.Ханагат - АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУСургууль
  2. О.Түвшинтөр – ХИС
  3. А.Нурбахыт - Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль

Шатрын тэмцээнд /эмэгтэй/    

  1. Э.Болор-Эрдэнэ – ХИС
  2. Л.Айнек - Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль
  3. Г.Анхбаяр - МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль

Үндэсний бөхийн барилдаанд

  1. Айбек – ХИС
  2. Э.Идэрмөнх - МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль
  3. Х.Кажымхан - Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль
  4. Л.Даваа-Очир - МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль

Волейболын төрөлд /эрэгтэй/

  1. Ж.Габит дасгалжуулагчтай ХИС-ийн БӨАСС
  2. ОУХМ Д.Баярболд дасгалжуулагчтай Ховд Их сургууль
  3. Ж.Болдцэцэг дасгалжуулагчтай АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС

Волейболын төрөлд /эмэгтэй/

  1. ОУХМ Д.Баярболд дасгалжуулагчтай Ховд Их сургууль
  2. Ж.Болдцэцэг дасгалжуулагчтай АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС
  3. Д.Азжаргал дасгалжуулагчтай МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль

Шилдэг довтлогчоор – Р.Гарип - ХИС-ийн БӨАСС, Л.Аруинбуян - АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС, Шилдэг холбогчоор – А.Эрдэнэдаваа - АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС, Т.Ганзаяа - МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль, Тэгш тоглогчоор -  Д.Отгонбаяр – ХИС, Н.Гэрэлмаа – ХИС нар шалгарсан.

Модон бөмбөг /эрэгтэй/

  1. Ё.Чойжил - ХИС
  2. М.Жандаулет - ХИС
  3. Н.Энхболд - Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургууль

Модон бөмбөг /эмэгтэй/

  1. Б.Дуламханд - ХИС
  2. Ж.Мөнхболор - МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль
  3. О.Эрдэнэхишиг – ХИС

Модон бөмбөг /Баг/

  1. СМ Ч.Түвшинсайхан дасгалжуулагчтай Ховд Их сургууль

2.Д.Батхүү дасгалжуулагчтай Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургууль

3.Ж.Болдцэцэг дасгалжуулагчтай АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС

Ширээний теннис /эрэгтэй/

  1. Б.Бат-Оргил - Ховд Их сургууль

2.   Д.Дүвчинжав -  АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС

3.   С.Ганболд - МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль

Ширээний теннис /эмэгтэй/

1.О.Эрдэнэхишиг - Ховд Их сургууль

2.Э.Эрдэнэсувд -  МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль

3.А.Энх-Уянга – ХИС-ийн БӨАСС

 Ширээний теннис /Холимог хос)

1.Б.Бат-Оргил, О.Эрдэнэхишиг - Ховд Их сургууль

2.С.Ганболд, Э.Эрдэнэсувд -  МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль

3.Д.Ганхуяг, А.Энх-Уянга – ХИС-ийн БӨАСС

“УНИВЕРСИАД-2019” наадмын Эрдэм шинжилгээний бага хурал ХИС-ийн БӨАСС-ийн хурлын танхимд явагдаж, таван илтгэлийг хэлэлцлээ. Эдгээрээс шилдэг шилдэг илтгэлээр:

  1. С.Гарамсүрэн - МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль – Төслийн үйл ажиллагаагаар хөгжлийн бэрхшээлтэй оюутны хөгжлийн дэмжих боломж
  2. А.Туяа - Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль – Залуусын цахим орчин дах хэлний хэрэглээнд хийсэн дүн шинжилгээ
  3. Ц.Булгадаа - АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУСургууль – Оюутны хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн асуудалд сэдэвтэй илтгэлүүд шалгарлаа.

Наадмын хаалтын үйл ажиллагаа Баян-Өлгий аймгийн Спорт цогцолборт ёслол төгөлдөр болж, дараагийн XXII их наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Дорнод, Архангай аймгууд өрсөлдөж, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль дээр зохион байгуулагдах шийдвэр гарч, тугийг төлөөлөгчид хүлээлгэн өгөв.

Эх сурвалж: МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Т.

Зочин
Зочин

Бүжгийн төрөлд 2р байр Т.Уранцэцэг, Хөгжмийн төрлийн 1р байр Ж.Мөнхцэцэг, Язгуур урлагийн төрлийн 3р байр Ө.Бүрэн-Эрдэнэ нар МУБИС- ийн Архангайн Багшийн сургуулийн оюутнууд шүү. Яагаад Говь-Алтай гэж ташаа мэдээлэл тавьсан юм бол. Анхаармаар...

Холбоотой мэдээ

Back to top button