Нийгмийн

Мэдээллийг нягталъя: Тайван бай, цэцэрлэгт элсэхээр бүртгүүлсэн л бол мессеж очно

Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэл энэ сарын 10-24-ний өдрүүдэд явагдсан. Бүртгэлд нийт 111595 хүүхэд хамрагдсан байна. Хүсэлт илгээсэн иргэдийн мэдээллийг нэгтгэж дуусаад, өчигдрөөс /2022.08.25/ аль дүүргийн, хэддүгээр цэцэрлэгт хуваарилагдсаныг нь бүртгүүлсэн утасных нь дугаар руу мессежээр илгээж буй юм. Мессеж ирмэгц тухайн цэцэрлэгт очиж гэрээ байгуулснаар таны хүүхдийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт баталгаажна.

Зарим эцэг эхчүүд дугаар руу нь мессеж ирээгүй тул хүүхэд нь цэцэрлэгт элсэж чадахгүй нь хэмээн бухимдлаа илэрхийлээд эхэлжээ. Иймд бүртгүүлсэн бүх дугаар руу мессеж очсон эсэх, ямар зохион байгуулалтаар явуулж буй гэх зэргийг БШУЯ-наас тодрууллаа.

Ингэхэд "Цахим хөгжил харилцаа холбооны яамны тусламжтайгаар E-Mongolia-д бүртгэл хийлгэхдээ оруулсан дугаар руу нь мессеж илгээж буй. Хүний гар оролцоогүй, шууд системээр явуулж буй гэж ойлгож болно. Өчигдөр 51527 дугаар руу мессеж илгээсэн. Өнөөдөр мөн илгээж буй. Мөн амралтын өдрүүдэд илгээнэ. Тиймээс тайван байгаарай.

Бид есдүгээр сарын 1-нд цэцэрлэгт 130,000 хүүхэд авахаар бэлтгэсэн байгаа. Эхний бүртгэлээр 111,595 хүүхэд бүртгүүлээд буй. Тэгэхээр бүртгүүлсэн бүх хүүхэд цэцэрлэгт орно" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button