Нийгмийн

Өөрчлөлт үл хүсэх газрыг өөрчлөх үүрэг хүлээгч

МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 25-нд хуралдаж, Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормааг дэмжсэн. Эл шийдвэрийн дагуу Ховд аймгийн МАН-ын хорооноос Э.Болормаагийн нэрийг аймгийн ИТХ-д оруулж ирсэн юм. Улмаар өнгөрсөн баасан гарагт /2022.08.26/ Ховд аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан болж, Э.Болормааг дэмжих эсэхийг хэлэлцэж эхэлсэн.

Хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгч Н.Ганбат Ховд аймгийн орлогч даргаар ажиллаж байгаа Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр нэр дэвшихээр болсон.

Ийнхүү хурал өдөр МАН-ын бүлгийн даргын хүсэлтээр нэг цагийн завсарлага авч, дахин үргэлжилсэн ч орой дахин завсарлага авсан. Улмаар шөнийн 00:00 цаг хүртэл бусад төлөөлөгчид хүлээсэн ч МАН-ын бүлгийн дарга болон хурал даргалагч, нэр дэвшигч Э.Болормаа нар хуралдаандаа буцаж орж ирээгүй учраас хурлыг өнөөдрийн 10:00 цагт үргэлжлүүлэхээр болсон. Тэгэхээр Ховд аймгийн Засаг дарга хэн болох нь өнөөдөр шийдэгдэх нь.

-Э.БОЛОРМАА ГЭЖ ХЭН БЭ-

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьж батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулах ажлын хэсгийг Э.Болормаа ахлан ажилласан.

Өөрөөр хэлбэл тэр тус бодлогын баримт бичигт тусгагдсан томоохон төслүүдийн нэг болох “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төсөл болон бусад стратегийн чухал ач холбогдолтой төслүүдийн хэрэгжилтийг хангахад голлох үүрэгтэй оролцоно.

Э.Болормаа нь КОВИД-19 цар тахлын үед Ерөнхий сайдын эдийн засаг, хөгжлийн бодлогын зөвлөхөөр томилогдсон бөгөөд “10 их наядын хөтөлбөр”-ийн хэрэгжилт, вакцины худалдан авалт, татан авалтад голлох үүрэгтэйгээр ажилласан удаатай.

Олон улсын туршлагаас үзэхэд, төвөөс орон нутгийн удирдлагыг томилж, орон нутгийг жишиг болгон хөгжүүлэх нь тухайн бодлогыг улс даяар амжилттай хэрэгжүүлэх үлгэр дууриал болдог онцлогтой аж. Энэ уг нь шинэ жишиг. Гэхдээ нөгөө талаас аймгийн ИТХ санал гаргадаг байтал шууд МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нь хэт эрдсэн, чичирсэн үйлдэл болох шиг. Ямартай ч Э.Болормаа орон нутгийнхний эсэргүүцэлтэй тулгараад байна.

Тэр өөрөө "Энэ бол ашиг сонирхол нэгдсэн хэсэг хүмүүсийн эсэргүүцэл байх. Манай намд хагарал байхгүй" гэж тайлбарласан. Ерөнхийдөө шинэ жишгээр, томоохон төслүүдээ хөдөлгөж, орон нутгийн хөгжлийг хурдасгах бодлого барьсан гэлтэй ч нутгийн "бүлэглэл" эсэргүүцэж буй дүр зурагтай. Өөрчлөлт үл хүсэх газрыг өөрчлөх үүрэг хүлээсэн ч гэлтэй, Э.Болормаа.

Ямартай ч өнөөдөр юу болохыг харж байя. Энэ өдөр Ховд аймгийн ИТХ хуралдаж, асуудлыг эцэслэх чигтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 29, 2022 08:45

Яасан их мөнгөтэй хүн бэ баахан өөрийнхөө т�##�аар бичүүлээд яг оюунэрдэнэ үагварын хшн байна

Зочин
Зочин
8 сар 29, 2022 09:12

2015 онд сургуулиа төгсөөд, 2016-2018 онд олон улсын хоёр санд дадлагжигч хийсэн. 2018 оноос Оюунэрдэнийн зөвлөх хийж байгаа. Ажлын туршлага бага. Оюунэрдэнэд муу зөвлөсөн учраас өнөөдөр улсаараа дефолт зарлах дээрээ тулаад сууж байна

Зочин
Зочин
8 сар 29, 2022 09:12

Hol ochij huts gedeg dee

Зочин
Зочин
8 сар 29, 2022 10:20

za za eniig tavi harmaar bna 30lil ta nar yuch hiigeegyi idej uutsgaasan an man

Зочин
Зочин
8 сар 29, 2022 11:14

Бас л нэг бүтэхгүй нөхөр бололтой наад захын өөрийгээ таниулах соёл суугаагүй би ардаа татлаа бхгүй нөхөргүй гэж тэнэгтээд бх юмдаа чаваас юу ч хэлэх вэ дээ тэгээд бас аймаг удирдана гээд бгаа.

Холбоотой мэдээ

Back to top button