Нийгмийн
УЗ эхлээгүй, Ерөнхий сайдын өрөөнд “томчууд” нь зөвлөлдөж байна

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2022.08.29/ 14.00 цагт Төрийн ордонд болохоор товлогдсон. Гэвч УЗ-ийн хуралдаан одоо хүртэл эхлээгүй байна.
Харин Ерөнхий сайдын өрөөнд “томчууд” зөвлөлдөж байгаа аж. Тодруулбал,
14:00 цагийн үед Н.Энхбаяр, Ерөнхийлөгчийн ТГДарга Я.Содбаатар нар ороод гарсан бол одоо МАН-ын генсек Д.Амарбаясгалан уулзаж байна.
Тэд зөвлөлдөж дууссаны дараа УЗ-ийн хурал эхлэх бололтой. Өнөөдрийн УЗ-ийн хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тухай хуульд оруулж буй бүтцийн өөрчлөлтөө танилцуулж, улмаар шинээр томилох сайд нарын нэрсээ оруулж, санал хураалтаар шийдвэрлэх юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.