УЛС ТӨР

Д.Амарбаясгалан “дотроос” засаглахаар ирлээ

МАН-ын генсек Д.Амарбаясгаланг төрийн байгууллагууд салбарын сайдынхаа хэмжээнд хүлээж авдаг. 2016 оноос хойш эрх баригч томоохон намын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашихдаа тэр тэгж нөлөөллөө бэхжүүлсэн.

Өдгөө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ, залуу амбицын цаана Д.Амарбаясгалан өндөр үүрэгтэй бий. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, шинэ яамд гээд суурь өөрчлөлтүүдэд Д.Амарбаясгалангийн тархи гүйсэн байдаг. МАН-ыг төлөөлж, Хөгжлийн банк зэрэг гал авахуйц гал тогооны асуудлууд дээр Л.Оюун-Эрдэнийн өмнөөс тэр л дуугарч буй. Тэр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн хийгээд сонгуульт ажлуудад ч өөрийн нөлөөллийг хадгалж, хүмүүсээ асуудалгүй оруулдаг.

Өөрөөр хэлбэл энэ хугацаанд Д.Амарбаясгалан “гаднаас” засаглаж байв.

Харин өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ҮХНӨ-ийн дагуух Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг  тогтлоо. Үүнд “дан дээл”-тэй дөрөв, “давхар дээл”-тэй дөрвөн сайдаа авч үлдэхийн дээр гаднаас 10 хүнийг оруулж ирсэн.

Тэгвэл, МАН-ын генсек Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаар дэмжүүлжээ. Одоо Ц.Нямдоржийн хашиж буй албыг тэр ингэж авахаар ирэв. ЗГХЭГ бол Засгийн газрын “гал тогоо”-г базагч бүтэц. ҮХНӨ-ийн бусад суурь өөрчлөлтүүд, сонгууль угтсан МАН-ын манлайллын ирээдүй зэргийн өөдөөс Д.Амарбаясгалан “дотроос” засаглахаар ирлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинyes
Зочинyes

zass syrjin um be

Зочин
Зочин

Энэ ЖДҮ чин ямар их магтана бэ.Цагтаа ард түмнийхээ боломжийг ХУЛГАЙЛЖ л байсан хүн шүү дээ.

Зочин
Зочин

ЯАНАА МИНИЙ АХ МЭНГЭТ ТАХАР ХААЧИХ ЮМ БЭ? ЭНЭ ХҮНИЙГ БИТГИЙ ЖИЙГЭЭРЭЙ АХАА ТАНЫГ МИНЬ ЭЗГҮЙД МАН СӨНӨНӨ ШҮҮ ТАНЫГ ӨНДИЙНГҮҮТ АН АГАА НАР МИНИЙ САЙХАН МАН г БАГАЛЗУУРДАЖ АЛНА ТА МИНЬ БИТГИЙ ЯВААЧДЭЭ

Зочин
Зочин

ЖДҮ-гийн хулгайчдаа сайд болгоно айн. Миеэгомбын Энхболд илүү шудрага байж ээ сохор поплох дуртай ард түмэн минь

Zochin
Zochin

Amarbayasgalan dr bol ym helehgui e hangalttai turshlaga hurimtluulsan dr udirdah zohion baiguulah chadvaraa haruulsan hamgiin bolomjtoi hun Magadgui uls turd olon jil ajilah shine uyiin 1 bh.

zochin
zochin

O tged uchnuun muuluuldag ch ene udaa hamgiin zuv songoltuudiin 1 bn gj harj bgaa Ungursun 8 jiliin hugatsaand hangalttai chadvaraa batalchihsan hun shv zarim 1 ulsuudiig bodvol hamgiin zuv n

Зочин
Зочин

Харин ч Нямдоржийг хамаагүй дээрдүүлсэн сонголт байна Ингэж нэг улс төрөөс явдаг юм байжээ

Зочин
Зочин

Амарбаясгалан ч их олон боломжоос татгалзан даа Одоо бол энэ засгийн газарт том өөрчлөлийг авчирах байх гэж найдаж байгаа дэмжнээ.

Zochin
Zochin

Neeh gaihahgui tsochirdohgyi bn oo ugasa amarbayasgalan uls turd orj ireh n todorhoi baisan ali ert l oroh baisn ch uuruu tatgalzaad gensekee hiij bsn odoo tsag n bolsoon

Зочин
Зочин

Амжилт

Эмээ
Эмээ

Амарбаясгаланг сонгосонд баярлалаа хол алдахгүй, мундаг улстөхч, стратэгч, эмээ нь баяр хүргэе,

Зочин
Зочин

Энэ одоо чадлаа юу. Бас л нэг жүжигчин

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хангалттай чадах л хүн

Last edited 3 Он Өмнө by Зочин
Зочин
Зочин

Ер нь улс төрд яг л ийм туршлагатай чадвартай хүмүүсийг оруулдаг болмоор байгаан МАН-д олон удаа ялалт авчирч чадсан хүн дээ. Хэн нь мэдэгдэхгүй хаанаас гараад ирсэн юм гэмээр хүмүүс их сонгогдсон харагддаг

Холбоотой мэдээ

Back to top button