Нийгмийн

Тагтны хаалтад толгойгоо гацаасан хүүхдийг аюулгүй болголоо

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 63 дугаар байрны нэг давхарт бага насны хүүхэд толгойгоо тагтны хаалтны завсар оруулаад гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар 08.29-ний өдрийн 19:17 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход Х /8 настай, эрэгтэй/ тагтны хаалтны завсар толгойгоо оруулаад гаргаж чадахгүй байсан тул задаргааны багаж ашиглан 10 минут ажиллан гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Иргэд та бүхэн бага насны хүүхдэдээ ахуйн орчны гэмтэл, эрсдэлээс сэргийлэхийн тулд хэрэгтэй мэдээллийг өгч, таниулж байгаарай.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүхдийг аюулгүй болголоо... ойлгосонгүй, энэ сэтгүүлчийн түвшний боловсролтой ч болоосой, тэгвэл ойлгох байх даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Haha. Harin tiin. Alan hyadagchiig ayulgui bolgodog bizdee. Huuhdiig bol chuluuluh, gargah gj yadaj bichij baih aa.

Холбоотой мэдээ

Back to top button