
Ардчилсан намынхан сайдын хоёр суудлаас атгаад алдлаа. Тэд өөрсдөө алдсан гэхэд болно.
Учир нь өнгөрөгч баасан гарагт Ерөнхий сайд гэнэт АН, ХҮН-ыг нэмэх саналаа намын удирдлагууд болон төрийн өндөрлөгүүдэд танилцуулсан.
Улмаар О.Цогтгэрэл, Н.Ганибал нарт санал тавих агуулга хүчтэй яригдаж, тэд ч сайдын суудлын амбицаа хөшигний ард тодорхой илэрхийлсэн гэгдэж байв. Гэтэл С.Эрдэнэ тэргүүтнүүд гишүүдээ намаас хөөж самарсан юм. Ингээд АН-ын хуваагдал дахин хүчтэй өрнөж, өчигдөр гэхэд л бүлгийн хурал зарласан ч ирц хүрээгүй юм.
Нөгөө талд өчигдөр /2022.08.29/ МАН-ынхан бүлэг, Удирдах зөвлөлийнхөө түвшинд хуралдаж сайд нараа тодруулахдаа АН-д суудал өгөх тухай ОГТ дурдаагүй тухай дуулдсан.
Өөрөөр хэлбэл дотооддоо ярилцаж учраа олоогүй, нэрсээ гаргаж ирээгүй АН-ыг хүлээж байгаа эцсийн мөчид аньсан. Ямар сайндаа л Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нарыг сольсон эсэх нь тодорхой бус байсаар орой болсон байдаг.
Эцсийн өмчид АН дотооддоо “алалцаад”, хоёр сайдыг суудлыг “алдаад” төгссөн дүр зурагтай.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хохь нь дээ гудамжинд балайрч байхаар ядахдаа хэдэн хүндээ ажил өгч хоолтой болгохгүй дээ