Нийгмийн

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн тусгай шалгалтын тов гарлаа

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визийн хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлд хамрагдсан иргэдийн тусгай шалгалтын тов гарлаа. Шалгалт 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хоёрдугаар давхрын шалгалтын танхимд явагдахаар болжээ.

Тусгай шалгалт өгөх иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.

Үүнд, Тухайн шалгалт өгөх өдөр гадаад пасспорт эсвэл иргэний үнэмлэх, ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхийн лавлагааг эх хувиар нь авч ирнэ. Бичиг баримт авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй юм байна. Шалгалт 10.00 цагт эхлэх бөгөөд хэрэв шалгалтаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүй аж. Тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн нэрcийг 2022 оны аравдугаар сарын 20-нд зарлах аж.

С.СУВДАНСОНДОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button