Нийгмийн

А.Сүхболдыг Багахангай дүүргийн Засаг даргаар томилжээ

Багахангай дүүргийн ИТХ-ын ээлжит бус 15-р хуралдаан болж, Засаг даргаар А.Сүхболдыг томилжээ. Тодруулбал, Д.Эрдэнэбаяр өөрийн хүсэлтээр өөр ажилд шилжин ажиллах болсонтой холбогдуулан энэхүү томилгоог хийсэн байна.

А.Сүхболдын хувьд Багахангай дүүргийн хурлын төлөөлөгч, дүүргийн МАН-ын дэд даргаар ажиллаж байсан юм.

Ажлын туршлага:

  • 2005-2015 онд Багахангай дүүргийн МАСЗХ /НАМЗХ/-ны дарга
  • 2008, 2020 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2022 оноос дүүргийн МАН-ын хорооны дэд дарга
  • 2015-2021 онд Монголын залуу багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, дүүргийн залуу багш нарын холбооны тэргүүнээр тус тус ажиллажээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button