Нийгмийн

Д.Амарбаясгалан гацалтад орсон “Газрын тосны үйлдвэр”-ээс ажлаа эхлүүлэв

Жил бүрийн тариа ногоо хураах, хичээл сургуулийн бэлтгэл ажил эхлэх “эгзэгтэй” цагаар дотоодын шатахууны нөөц хомсдолд орж, хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүний үнэд хүчтэй савлагаа үүсдэг бодит эрсдэл манайд бий.

Өөрсдөө газрын тосны үйлдвэртэй болчихъё гэж мөрөөдөл тээсээр хэдэн он дамнаж байна. Сүүлд Энэтхэгийн Засгийн газрын тусламжтайгаар эл үйлдвэрийн ажлыг эхлүүлсэн. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ сумд байгуулахаар шаваа тавиад гурав дахь жилтэйгээ золгох гэж байна.

Гэвч ажилчдын орон сууц барьж эхэлснээс цааш хэтэрсэнгүй. Хөрөнгө оруулагчид нь зугтаад, ажил гацсан гэх сураг дуулдаад таг чиг.

Тэгвэл шинэхэн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явц болон тулгамдсан асуудалтай танилцжээ. Тус үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийг хуралдуулж мэдээлэл сонссон байна.

Товчхондоо бол Д.Амарбаясгалан гацсан “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ээс ажлаа эхлүүлж буй бололтой. Намынхаа гал тогоог сайн барьсан гэгддэг тэрбээр улстөрийн гал тогоог хэрхэн сайн базаж, урагшлуулах нь цаг хугацааны асуудал буй за.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Nemo
Nemo

Hudlaa medeelel bna. Ajil n mash amjilttai urnuj b gaa shuu ...Amjittai yvaa tusluu gatsaah sonirhol zarim uls turch hemeeh dulzenguuded baih shig b na .... uhaantai n olon b gaa doo ...

Инженер
Инженер

Заа ер нь бол энэ хүнийг юу ч хийгээгүйг мэднэ!
Монголыг аазлны тор шиг хэрсэн энэ их луйвар, идэж уулт дунд чинь үндэсний эрх ашгийн төлөө явж байгаа цорын ганц төсөл шүү! Хийж байхад та нар зөндөө хэл амаар доромжилж байна, хийсний дараа гарч ирж, энэ мэтээр бие хийсэн гэж хуцах олон алиалагч нар гарч ирэх нь тодорхой!

“Монгол газрын тосны үйлдвэр” ТӨХХК гэж компани нуруун дээрээ ачааг үүрч яваа юм! Энэ компаний захирал улс төрийн луйварчид дундуур яаж эгц шулуун зоримог явж байгааг та нар ойлгохгүй л дээ. Уг нь ухамсартай иргэд нэг их улстөржихгүй дэмжмээр юм

Төөк
Төөк

За худлаа попорхоо болиорой, газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт хэвийн явагдаж бгаа шүү. Саяхан зурагтаар бүтээн байгуулалт хэвийн явагдаж байна гэж гарч байсан.

Ууганбаатар
Ууганбаатар

Ямар ч том төслийг эхлүүлэх, үргэлжлүүлэх, дуусгахад их бага хэмжээний олон шалтгаантай эсэргүүцэлтэй тулгардаг л даа, манайхны бодит жишээ нь өөрсдөө юуг нь ч мэдэхгүй зүйлийг мэддэг юм шиг ярьдагт байгаа юм, ажил хийж үзсэн юм мэддэг хүмүүс бол чимээгүйхэн хараад суудаг, мэддэг чаддаг хүмүүс нь ажлаа хийг гээд. Газрын тос боловсруулах үйлдвэр бол сүүлийн 200 жилийн хугацааны нийт Монголчуудын хүсэл мөрөөдөл байсан, бид энэ том ажлын ард гарч гэмээн маш олон талаар бусдаас хараат байдлаас гарч чадна, үгүй дээ л химийн үйлдвэрлэл хөгжинө шүү дээ. Газрын тос битгий хэл газар нутгаар хомс япон, солонгос гэх мэт улсууд газрын тос боловсруулах үйлдвэрээ бариад гадаадаас түүхий газрын тос худалдаж аваад өөрсдөө боловсруулаад дотоодын хэрэгцээгээ хангаж байна шүү дээ.

Зочин
Зочин

Яагаад ийм худал мэдээлэл бичдэг байна. Ямар ашигтай болоод ингэдэг байна.

Зочин
Зочин

Зөв л асуудлаас эхэлж байна. Ямарч ажил зарцуулах хөрөнгө, хэрэгжүүлэх цаг хугацаа, хариуцах эзэнтэй байж түүнд нь хяналт шалгалт, туслалцаа дэмжлэгтэй байсан цагт хэрэгжинээ.

Гацаагүй
Гацаагүй

гацалтад орсон гэж юу яриад байгаа юм бэ? энэ төслийн ажил маш сайн явж байгаа. МАН-ынханд идэж уух юм дутаад байна уу? Энэ төслөөс та нар угаасаа идэж уух ямар ч боломж байхгүй шүү дээ. мэргэжлийн хүмүүс нь ажлаа маш сайн аваад явж байхад дундуур нь орвол жинхэнээсээ энэ төсөл нурж унана шүү. улстөрчид савраа татвал таарна даа

Ууганбаатар
Ууганбаатар

Маш олон талын эсэргүүцлийг үл тоон зориг гарган ийм том бүтээн байгуулалтыг эхлүүлсэн Монгол Улсын засгийн газар, ерөнхийлөгч, ерөнхий сайдад талархууштай. Төслийг амжилттайгаар авч явж байгаа төслийн багийнханд ажилд нь амжилт хүсье.

Ууганбаатар
Ууганбаатар

Төслийн багийнханд амжилт хүсье.

зочин
зочин

8 сарын 31 ны MNB TV мэдээ үзээрэй! Та бүгд товч болон тоодорхой ойлголт авах байх, сүүлийн 2 жил корона гээд ажил ц####гардаж тээвэр ложистик хил хаагдсаныг монголчууд одоо мартсан юм болов уу?! мэргэжлийн баг гадаадын олон зөвлөх инженер техникийн хян####тын зөвлөхүүдийн бүрэлдхүүн хүртэл монголд нэг ТОМ бүтээн байгуул####т барихаар хүчээ нэгтгэнэ хамтарч ажиллаж байхад яагаад бид улс төр ПР хийгээд байгаад байна!!! зүгээр төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу энэ ажлыг нь хийлгээч ээ!!! ямар ч хөрөнгө оруулагчид нь зугтсан юм байхгүй хоёр улсын ЗГ-ын зээлийн хүрээнд хийгдэж байгаа шүү!...

ЗочинХовд аймгийн хурлын гишүүн
ЗочинХовд аймгийн хурлын гишүүн

Амараа минь "ах нар" амы чинь барьчиж мэднэ шүү, болгоомжтой хөдлөөрэй !

Иргэн
Иргэн

Намын гал тогоог ховдог хорчингоор дүүргэв . Засгийн тогоо уруу өнаөдүүл нь өнгийж л таараа.

Зочин
Зочин

энэтхэгчүүд юу хийхгүй хамгийн залхуу ард түмнээр зарлагдсан биз дээ зээлээ аваад ардчилсан солонгосчуудыг ажиллуулахгүй бол хэзээ ч ашигалалтанд орж бензин гарахгүй шүү хамт ажиллаж байсан монголчууд ярих юм билээ алтанцэцэг авгай өөрсдийн контор машинд бага зарлага грагаач дээ

Иргэн
Иргэн

ЭДНИЙ ЭЗИЙН ЗАСАГ, ҮЙЛДВЭРЖИЛ МЭДДЭГ ГЭЖ ЮУ БАЙХАВ, ХАРИН УЛС ТӨРИЙН ОНОО, ПОПРОХЫГ БОЛ УТГААР НЬ ХИЙНЭ ШҮҮ ДЭЭ!!

Зочин
Зочин

Уг нь зөв ажлаасаа эхлэж байгаа юм байна. Наад үйлдвэр ээ барья гэвэл ГТБҮ ТӨХХК-ны захирал гэх юу ч мэдэхгүй ажлын арга барилгүй, дөргүй дураараа аашладаг Алтанцэцэг гэдэг хүүхнийг зайлуулж шинэчлэл хийх хэрэгтэй. Ажил үнэхээр удаашралтай зогсонги байна шүү. Энэ байдлаар явбал наад үйлдвэр чинь ёстой Мянгуужингийн үлгэр болж төгсөөд МАН-ын том амлалт будаа болно шүү

Tamir
Tamir

Gazriin tosnii uildver barigdah l yum bna gazriin tosoo nuguu aldart hytad naraa tsaraichlah uu Ali eshul shineer haiguuld garah uu za tegeed benzin tulshtei boljee nuguu eh orondoo uildverlesen yumnii une gedeg delhiid baihgui une heleel zogsoj baihuu AI 92 2400 bid arail hymdhan zarj bna geel hutsaad zogsoj baih uu medeej ene olon Tom jijig monfoli kompanuud l jijiglengeer avch zarah bailgui huviin umch geel hutsaad unee nemeed bainadaa

зочин
зочин

Манайхнаас л гацаагаад байсан байж магадгүй дээ.Газрын тосны үйлдвэр маш чухал шүү.Гагц газраас хамааралтай европыг хар даа.Энэ өвөл хөлдөх аюултай тулгарч бна.2.3 жилийн өмнө ийм асуудал байхгүй л байлаа шүү пээ.Харин манай урагш нь хятад руу түүхий тос гаргаж ашгий нь авдаг хэдэн сайн эрчүүд бий дээ.Тэд нар л гацаагаад байсан байж магадгүй шүү.Шуурхай ажилдаа ороорлй

Зочин
Зочин

шинэ цэвэрлэх байгууламж юу болж байна Хүрэлсүх ЕС байхдаа 2023 онд ашиглалтанд оруулна энэ ажлыг сайд Бадилхан толгойгоороо хариуцаж байсан даа ...

ajaa taij
ajaa taij

6jil ehluultsgeevdee. buteen baiguulchihlaa gesen medee huleegeed ajilgui orlogogui angilagdsan gaduurhagdsan ard olon chini tsuhurluu. 24n on tuuhen baih bolnoo.

лол
лол

Уул уурхайн салбарт чихсэн болсон болоогүй цүнх баригчидынхаа асуудлыг шийдчээд ГТБҮ рүү орно уу, Өөрийнхөө мөнгийг угааж буй барилгын салбараа цэгцэлчээд Газрын тос гэж ярина уу, Харвард төгссөн гэх Оюук та 2т Уул уурхай, газрын тос ахадна.

лол
лол

худ ураг, баз, хүргэнээ яам агентлаг, энэ салбараас татаж аваад ариун юм яриарай.

Зочин
Зочин

Монголчуудын мөрөөдөл болсон энэ төслийг нураах сонирхол хэнд байна? Яагаад худлаа мэдээлэл цацаад байна? Бид өөрсдөө тосоо хайж олдог, өөрсдөө олборлодог, өөрсдөө боловсруулдаг сайхан цаг хэзээ ирэх юм бэ?

Зочин
Зочин

ГАЛ ТОГОО ЭНЭ ТЭР ГЭХЭЭ БОЛЧИХООЧДЭЭ ОРОСУУД МОНГОЛ ДАРГЫГ ТУЛГА ТОЙРСОН АЖИЛТАЙ АВГАЙ НАРТАЙ ЗҮЙРЛЭЖ ДОРОМЖИЛДОГ БАЙВДАА ОДОО ӨӨР ТУСГААР УЛС БИЗДЭЭ МАЛУУДАА

Zochin
Zochin

Naad zahiraliig ni soli oo. Yu ch hiij buteesengui.

Иргэн
Иргэн

Хичнээн жил ярьлаа танай нам танай эрх баригч нар бүтэж байгаа юм б.а уу? Энэ нефьт Дарханы зам гэж мянгуужингийн үлгэрүүдийг дуусгаж чадах нуу! 2024 он хаяанд ирлээ эдгээр ажлуудыг дуусгаж чадахгүй бол газрын хөрснөөс арчигдах байлгүй! Өө бас УБ хотын түгжрэл, улсын гадаад өр гээд байна шүү! Ийм их баялагтай улсаа сүүлийн 20 жил төр барьсан та нар юу болгочихсоноо хараа ичмээр харамсмаар халаглалмаар болгосон шүү дээ! Ярих биш хийж хэрэгжүүлмээр, зөгнөл ярилгүй агаараар явалгүй газарт бууж ажиллах болтугай гэж ерөөе дөө.

Зочин
Зочин

Энэ эргүү юуны сайд болчихоод юу хийгээд тэнэгтээд яваа юм бэ. Ичиж үхэх нээ. Ардын намын хвалзнуудыг яая даа байз. Ямартаа ч ингэж эрх мэдэл, мөнгөнд бялуурч л бай. Та нартай тооцоо бодох дөхөж байна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өөрсдөө баасан дунд хөвдөг өт байж баасны ялаа баба гээд байж байдаг нөхдийг л санагдууллаа өөрөө

Зочин
Зочин

yaaaaag ynen muu nyyrsnii hulgaich chi udahgyi barigdana aa, novshnuudiig sehehgyi boltol tootsoo bodotsgooe

Муу менежер ажлын садаа
Муу менежер ажлын садаа

Газрын тосны үйлдвэрийн захирал нь юу хийдэг болоод ганц үйлдвэр барихад ингэж удаадаг байна менежерийн соль бусад улс орнууд хагас жил дотор л үйлдвэр барьж байна

Зочин
Зочин

боловсролгүй халтар

Зочин
Зочин

худлаа рекламдсан авгайг зайлуулаачээ

Зочин
Зочин

Долоон жил ярьж хийж чадахгүй байгаа Дарханы 241 км замаа тавиач. Эргүүнүүдээ. Энэ засгийн газрыг эргүүлийн цуглуулга гэвэл таарна.

Зочин
Зочин

Гацалтад орсон гэчихжээ, угаасаа МАН-иин сданууд монгол улсын хөгжлийг гацаагаад биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button