Нийгмийн

Нийслэл рүү сэтгэцэд нөлөөлөх ургамал нэвтрүүлэхийг завджээ

Өчигдөр буюу есдүгээр сарын 02-ний өдөр Гүнт дэхь шалган нэвтрүүлэх постоор "Toyota SAI" маркийн тээврийн хэрэгслээр иргэн Б, Б, Т, нар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн албаны эргүүл хяналт шалгалтын хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна.

Иргэд гурван килограмм орчим ургамал, цаасанд боодолтой нунтаглаж хатаасан ургамал зэргийг тээвэрлэж явсан байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг аж.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button