Нийгмийн

Лангуу болон кассын зөрүүтэй үнээр хулхиддаг дэлгүүрүүд 5 саяар торгуулав

Зөрчил гаргасан дөрвөн аж ахуй эрхлэгчийг тус бүр таван сая төгрөгөөр торголоо.

Тодруулбал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүнсний зах, сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжууд болон Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхэд агентлагийн даргын 01/20 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн байна.

Хяналт шалгалтын явцад жин хэмжүүрийн баталгаажуулалтын гэрчилгээний хугацаа дууссан, лангуу болон кассны үнэ зөрсөн зэрэг зөрчил дутагдал илэрчээ.

Зөрчил гаргасан

  • “Скай хайпермаркет” ХХК-ийн “И-март Чингис” салбар,
  • “Сэнтрал Экспресс Cи Ви Эс” ХК-ийн “CU” сүлжээ дэлгүүрийн 37/10-р хороолол салбар,
  • “Веллмарт чейн” ХХК-ийн “Веллмарт” супермаркет,
  • “Үлэмж гросерс” ХХК-ийн “Гүүд прайс” супермаркет зэрэг сүлжээ дэлгүүрт лангуу болон кассны үнэ зөрсөн зөрчил нотлох баримтаар тогтоогдсон тул тухайн аж ахуй эрхлэгчдэд тус бүр ТАВАН сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Мөн

  • “Номин тав трейд” ХХК-ийн “Номин хайпермаркет” Саппоро салбар
  • “Номин тав трейд” ХХК-ийн “Номин юнайтед” салбар,
  • “Моннидер” ХХК буюу “Оргил” сүлжээ дэлгүүрийн Зайсан салбар,
  • “Веллмарт чейн” ХХК буюу Вэллмарт сүлжээ дэлгүүрийн Бишрэлт салбар
  • “Хархорин худалдааны төв”-ийн 23 дугаар салбар,
  • “Боса холдинг” ХХК-ийн “Боса агуулах худалдаа” Сонсголон салбар зэрэг зах худалдааны төв, супермаркетуудын жин хэмжүүрүүд нь Стандарт, хэмжил зүйн газраас олгодог механик хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээний хугацаа дууссан болох нь тогтоогджээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох байгууллагад нь шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Түүнчлэн хяналт шалгалтын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай бодлогын гэрээ байгуулсан 51 аж ахуй эрхлэгчээс импортолсон цагаан будаа, элсэн чихэр, болон хүнсний ургамлын тосны захиалга, татан авалт, нийлүүлэлтийн мэдээ, мэдээллүүдийг гаргуулан авч шалгаж байгаа аж.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Е март..номин аймаар
Е март..номин аймаар
2022-09-04 16:42

Е март шившиг..ДАНДАА худлаа үнэ зохиож тавьж хямдарсан гэдгэээ болихгүй бол шүүхэд баримттай нь өгнө шүү..зарж бсан үнэ дээрээ нэмж үнэ тавиад..хуучин үнээ тавьж хулхиддаг..бас лангуун дээр байнга үнээ худлаа тавьдаг

Холбоотой мэдээ

Back to top button