МЗХ-ны ЕНБД Б.Төрсүлд хүрэн баавгайн эд зүйл хадгалсан хэргээр ял сонсчээ

Өнгөрсөн 2021 оны долоодугаар сард Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрсүлдийг томилсон. Тэрээр өмнө нь тус холбооны Соёлын байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм.
Тэгвэл Б.Төрсүлд эрүүгийн гэмт хэрэг үйлдэж, гурван шатны шүүхээс ял шийтгэл хүртээд байна.
Тодруулбал, тэрбээр Г болон Э гэх хүмүүстэй үгсэн тохиролцож, 2020 оны гуравдугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны есдүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд ховор амьтан буюу нас гүйцсэн хүрэн баавгайн түүхий эд болох арьс, толгойг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан, мөн бүлэглэж ховор амьтан буюу нас гүйцсэн хүрэн баавгайн түүхий эд болох арьс, толгойг тусгай зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн шатанд Б.Төрсүлд "Баавгайн арьс гэж мэдэлгүй, хадмынхаа хашаанд хадгалчих гэж гэмт хэрэгт холбогдсон нөгөө хоёр хүндээ хэлсэн" гэх утга бүхий өөрийгөө өмгөөлсөн мэдүүлэг өгсөн аж. Гэвч гурван шатны шүүхээс түүнийг гэмт буруутай байна гэж үзэж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зорчих эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хүрэн баавгайн эдийн засгийн үнэлгээг гурав хувааж, холбогдогч нараар төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн хэрэгт холбогдсон Г-г өөрийн оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 1.4 сарын хугацаанд, шүүгдэгч Э-ийг оршин суугаа аймгийн дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 1.4 сарын хугацаанд хассан байна.
Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долоодугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар ховор амьтанд хамаарах бөгөөд Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г үндэслэн нас гүйцсэн хүрэн баавгайг 6.500.000 төгрөгөөр үнэлдэг юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
OOOOO HOOORHIIII GAIGVI YM BAILGVI GEJ BODSON CHIN GAITAI YM BSN BN SHDEEEEE
hariutslagiiig ni uuruuuleeerei
ЗАЛУУУ ХҮН БАЙЖ МУУУ БОДОЛ БҮҮҮ ӨВӨРТЛӨӨӨ
ӨӨӨӨӨ АРАЙ АРАЙ
zaluuu hun baij yasan muuhai ym hiigee we
Хууль тэгээд үнэн зөвийг нь тодорхойлох байлгүй дэээ
ИНГЭЖ ӨРСӨЛДӨГЧӨӨ ДАРЖ АВАХ Ч БУРУУ Л ЭХЭЛЖ БН ДАА СЭРГЭЛЭНБААТАРАА ХУУЛИЙН САЙД АХТАЙ ХҮН ӨӨР ВМАА