СПОРТЯрилцлага

Э.Цэндбаатар: З.Шинэчагтгыг ялсан мөнгөө хорт хавдартай хүүхдийн эмчилгээнд зориулна

Монголд анх удаа хагас тэрбум төгрөг давсан бооцоотой мэргэжлийн боксын тулаан болох гэж байна. Уг тулааны шалтгаан нь МУГТ Э.Цэндбаатар, холимог тулаанч З.Шинэчагтга нарын хувийн маргаан байв. Энэ тулааныг спорт сонирхогчид “600 саяын хэрүүл” ч гэж нэрлэх болсон. Учир нь хоёр тамирчин хэвлэлийн хурлын үеэр нэг рүүгээ сав шидэх, үгээр “идэх” гэх мэт олон авир гаргаж буйг маркетинг гэж харж байна.

Тэгвэл энэхүү тулааныг анх өдөөн хатгаж эхлүүлсэн МУГТ Э.Цэндбаатартай ярилцлаа. Түүний хувьд энэхүү тулаанаа дуусгаад АНУ-ыг зорих бөгөөд ирээдүйд “Монгол Улсад тамирчдын хотхон байгуулна. Тулаанд ялбал бооцооны мөнгөөрөө хорт хавдартай хүүхдийн амь насыг аварна” хэмээв.  


-Та хоёрын тулааны өмнө гаргаж буй ааш авирыг олон хүн шүүмжилж байна. Зарим нь маркетинг ч гэж харах юм. Жинхэнээсээ ингээд маргаад байна уу. Аль эсвэл маркетинг уу?

-Бодит байдал нь л тэр. Яг үнэндээ би цахимаас залхаж байна, хэл амнаас ч гэсэн хол баймаар байна. Гадаадын тамирчдыг дуурайх болон маркетинг гэж ярьж байгаа хүмүүст хандаж хэлэхэд би З.Шинэчагтгыг харахыг ч хүсэхгүй байна. Маркетинг хийх ч шаардлага байхгүй.

-Хэвлэлийн хурлын үеэр ус цацлаа. Мөн олон л дуулиантай асуудалд орооцолдох юм. Хувь хүнд асуудал байна уу, өөр бусдад асуудал байна уу?

-Би найзуудаа хүндэлдэг бас хүндлэгддэг л хүн. Харин гэнэт дүрсхийж уурладаг нь үнэн. Учраа олбол ч олчихдог. Гэхдээ хяналтаа хэзээ ч алдаж байгаагүй. Харин рингэн дээр гарвал зан араншингийн хувьд хурц. Тэнд би Монгол хүн учраас Чингис хаанаа боддог. Чингис хаан дэлхийг байлдан дагуулж байхад би яагаад чадахгүй гэж. Рингэн дээр гараад бүгдийг нь байлдан дагуулна гэдэг омогшил надад бий.

-МОНГОЛЧУУДДАА ХЭЛСЭН АМАНДАА ХҮРЧ АРХИ АМСАХАА БОЛЬСОН-

-Хүмүүсийг байлдан дагуулахын тулд эхлээд өөрийгөө ялах хэрэгтэй болов уу. Таны хувьд өөрийгөө хэрхэн ялсан гэж бодож байна. Өвөл архи амсахгүй гэдэг ам өчиг олон нийтэд өгсөн?

-Үнэнийг хэлэхэд найзуудтайгаа нийлээд шоудахад нь хажууд нь байсан. Бүжиглэх үедээ бүжиглэнэ. Хөгжимгүйгээр өөрийгөө төсөөлж чаддаггүй юм. Харин архины төрлийн зүйл огт амсаагүй. Архинаас гадна надад бүхнийг орхиод зугтаамаар шантрал байсан. Жирийн амьдралаар амьдармаар санагддаг үе бий. Гэхдээ надад тийм амьдрал үнэхээр зохихгүй юм билээ. Ажил хийгээд амьдарч үзэхэд чадахгүй юм шиг. Харин миний ганц чаддаг зүйл нь бокс. Хэн болохоо харуулах л чухал. Унахад, уруудахад ойр тойрны хүмүүс ямар аймшигтай нүүр буруулдгийг би мэддэг болсон. Мөрөөдөлдөө үнэнч, өөрийгөө ялж чадаж байгаа тулдаа өдий зэрэгтэй амжилттай явж байна.

-Уналт гэдэг зүйлээсээ хэрхэн босож ирэв. Бас л их тэвчээр, сэтгэлийн хат шаардана шүү дээ?

-Эр хүн уйлж болдоггүй гэж яг хэн хэлсэн юм бэ. Харин ч дотоод сэтгэлээ уудлаад уйлах юу нь буруу гэж. Тэр тусмаа хүчирхэг байдаг юм биш үү. Гэхдээ бокс намайг маш хүчтэй болгосон. 25 нас наслахдаа дардан, шулуун замаар яваагүй. Одоо эргээд харахад би ямар хүн байснаа хэзээ ч мартаагүй. Амжилт гаргахад мөнгөтэй хүмүүс яаж хүрээлдэг гэж бодно. Харин алдахад зүгээр л нясалчихдаг юм. Тоохоо больсон л доо. Өдөр болгон л өөрийгөө ялахын тулд хичээж бас мөрөөдөж байна, тэгээд л болоо. 2017 онд осолд орсноос хойш гурван ч том асуудалд орсон. Цааш цаашдаа алдахыг хүсэхгүй байна. Улам дээшээ л явна.

-Тулаан дээр болон амьдрал дээр гаргаж байгаа хандлагыг тань хараад хүмүүс онгироо гэлцдэг. Өөр рүүгээ хэр өнгийж, дурандаж байна?

-Би ерөөсөө хүнтэй хэрэлдэж чаддаггүй. Харин эмоциороо шууд тулалдчих гээд байдаг муу талтай. Тиймээс үргэлж өөрийгөө дардаг. Онгироо сагсуу хүн ч биш. Миний байгаа байдал л энэ. Америкт ч, Монголд ч иймээрээ л байх болно.

-Америк явж тулалдах нь. Хэдэн жилээр явах гэж байна. Гэр бүлээ аваад явах уу?

-Надад том боломж гарсан нь энэ. Гурван жилээр явах гэж байгаа. Америк руу ганцаараа явна. Би хоёр охинтой. Намайг ёстой ганц баздаг хүмүүс шүү дээ. Өнгөрсөнд болсон бүхнээ мартаад гэр бүлийнхээ төлөө л цаг хугацаа бүх юмаа зарцуулна. Өөртөө л ялагдахгүй гэж бодож байна даа. Тиймээс Монголын нэрийг дэлхийд гаргах super star болох хүсэлдээ бат зогсохоор шийдсэн. Одоо надад алдаа гаргах ч эрх байхгүй.

-БИ ХАД ЧУЛУУНААС ТӨРСӨН ХҮН БИШ ШҮҮ ДЭЭ-

-Хэрвээ нууц биш бол гэр бүлийнхээ хүний талаар болон, охидынхоо хүсэл мөрөөдлийн талаар ярихгүй юу?

-Хүн унаж босоод л амьдралыг туулах хугацаандаа олон зүйлтэй нүүр тулна. Тэр үедээ их ганцаарддаг юм билээ. Харин миний хань яг тэр бүх мөчид миний талд байдаг. Жижигхэн хэрнээ маш хүчтэй эмэгтэй. Том охин маань нэгдүгээр ангид орлоо. Фейсбүүкээр яваад байсан аавуудын зураг шиг гадаа нь хүлээж зогссон. Хайр хүрээд явж чаддаггүй, цонхоор нь хармаар санагддаг юм билээ. Том охин маань тань шиг боксчин болно гээд "солиороод" байгаа. /инээв/. Аав таныг хүн болгон яагаад таниад байгаа юм гэж байнга асууна шүү дээ. Бага охин маань цэцэрлэгт явдаг. Тэгсэн харин цэцэрлэгтээ орохдоо яръя, яръя гэчхээд орчихсон шүү. Ер нь би чинь хад чулуунаас ургасан хүн биш шүү дээ. Хайрлана, дурлана, баярлана, хөөрнө.

-Хүмүүсийн хэл ам, тэмцээн уралдааны бэлтгэл гээд л ар гэртээ гаргах цаг зав тун чиг бага байх. Энэ бүгдийг эхнэр  болоод ар гэрийнхэн чинь хэрхэн хүлээж авах юм?

-Мэдээж хүн л болсон хойно тэмцээн, уралдаан гээд л цаг наргүй бэлтгэл хийх, гадагшаа дотогшоо явахад эрхлэх, туних, маргах үе байлгүй яах вэ. Гэхдээ энэ бүгдийг амьдрал гэдгийг сайн ойлгодог. Намайг жингээ хасах гээд махарч байх үеийг, яаж бэлтгэл хийдгийг харж байсан. Миний алдаа оноо бүх зүйлийг уучилж хайрлах ухаан тийм жижигхэн биеэс гарна гэж бодоогүй. Манай эхнэр бол намайг бүтээсэн хүн. Аав, ээж хоёрын хувьд багаас маань л дэмжсэн хүмүүс. Ээж намайг жаахан буруу хооллох үед чи юу идээд байгаа юм гэж зэмлэх жишээний. Тэр ч бүү хэл хүүгээ тулалдаад цохилт авах тэр үед өөрөө цохиулсан юм шиг болдог гэж байгаа. Зарим ширүүн тулааныг харж чадахгүй буруу харж сууна, алгаараа нүдээ таглана. Тэгсэн хэрнээ хурууныхаа завсраар хардаг гэсэн. Хөөрхөн байгаа биз. Бас багшаа дурдахгүй байж болохгүй. Энэ ринг бол чиний гэр. Гэртээ эзэн бай гэж хэлдэг хүмүүсийн нэг шүү дээ.

-Таны амьдрал бүхэлдээ л бокстой салшгүй холбоотой. Цаашдаа хэд хүртлээ энэ спортоор хичээллэнэ гэж бодож байна?

-35 нас хүртлээ өөртөө байгаа бүх зүйлээ дайчилна. Мэргэжлийн боксын бүх бүсийг зүүчихсэн зогсож байна гэж мөрөөддөг.

-АМЕРИКТ ТУЛАЛДАЖ ОЛСОН САР БҮРИЙН 200 МЯНГАН АМ.ДОЛЛАРААР МОНГОЛДОО ТАМИРЧНЫ ХОТХОН БАЙГУУЛНА-

-35 наснаас хойш юу хийж амьдрах уу?                            

-Сошиалаас хол намуухан амьдралаар л амьдарна. Хоёр охиноо өсөж торнихыг хараад л. Урсгалаараа тийм нэг энгийн амьдрал байдаг даа. Бас нэг бодож явдаг зүйл нь багш болно. Ирээдүйн олимпын аваргуудыг төрүүлнэ гэж боддог. Мөн Америкт очоод нэг тулаан хийхэд доод тал нь 200 мянган доллар авна. Тэр мөнгөөрөө би нутагтаа спортын хороолол барина. Гуравхан сая хүнийг сайхан амьдруулах мөрөөдөл надад бий. Дотроо сургуультай, бүх зүйл нь бэлэн байдаг хороолол бүтээнэ. Чадна ч гэж бодож байгаа.           

-ГУРВАН САРД ЦОЛНЫ НАЙРААР БЭЛЭГЛЭСЭН Ж.МӨНХБАТ ГИШҮҮНИЙ SUZUKI JIMNY МАШИН ОДООГ ХҮРТЭЛ ТҮГЖРЭЭД ИРЭХГҮЙ БАЙГАА БОЛОЛТОЙ-

-Өвөл МУГТ цолны найраа хийсэн. Олон ч хүн цугласан харагдсан. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат л гэхэд Suzuki Jimny бэлэглэсэн. Машинаа яагаад хөлөглөхгүй байна. Эсвэл авч чадаагүй юу?

-Би олимпоос бусад медалийг эх орондоо авч ирж чадсан. Олимпын медаль авах ч боломж надад байгаа. Мэргэжлийн боксоор тулалдаад Оросоос бүсийг нь авч ирсэн. Энэ бүх хүч хөдөлмөрийг минь төр засаг үнэлж МУГТ гэх эрхэм хүндтэй цол тэмдгийг олгосон. Ах дүү төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгөө энэ баяраа хуваалцаж найраа хийсэн юм. Хийж бүтээж чадаад үнэлүүлнэ гэдэг их сайхан зүйл л дээ. Нутгийн гишүүд найран дээр минь ирээд машин бэлэглэсэн нь үнэн. Яг одоо түгжрээд ирж байгаа гэж хэлсэн. Гэтэл өвлөөс хойш одоог хүртэл түгжирдэг машин бас байдаг аа. Нэг их гомдоод авах гээд улайраад байгаадаа биш. Надад одоо тэр машин хэрэггүй. Харин хүний гаргасан амжилтан дээр ирээд том ам гарчхаад хэлсэн амандаа хүрдэггүй зан муухай. Үүн шигээ ард түмнээ хуурдаг ч юм билүү хэн мэдлээ. Дараа дараагийн залуусын амжилтан дээр ирээд ингэж битгий худал хэлээсэй гэж бодох юм.

-Тав дахь өдөр болох тулаана хэрхэн төсөөлж байна?

-Надад Шинээд зориулсан цохилт байгаа. Тулааныг эхлээд бодохоор хэрэгждэггүй юм. Ерөнхийдөө тэр өдрийн тэнгэр л мэдэг.

-Яагаад өөрийнхөө төрлөөр дуудсан юм?

-З.Шинэчагтгын суурь нь бокс шүү дээ. Намайг ах нарынхаа дэргэд чамайг боксоор суулгаж байсан биз дээ гэсэн учраас боксоор тулалдъя гэдэг саналыг тавьсан. Дараа нь харин З.Шинэчагтгын төрлөөр тулалдах санал ирвэл би дуртайяа хүлээж авна. Нөгөө талаараа энэ анхны 600 сая төгрөгийн бооцоотой тулаан. Цаашдаа үүнээс илүү бооцоотой тулаан болоосой.

-ХӨРӨНГӨ, МӨНГӨ БАЙХ ҮЕДЭЭ БАЙДАГ. БАЙДАГГҮЙ ҮЕДЭЭ БАЙДАГГҮЙ. ТИЙМ Л ЭНГИЙН ЗҮЙЛ-

-Тулаанд ялан бооцоог авч чадвал юу хийнэ гэж бодож байна?      

-Би мөнгөтэй ч байж үзсэн. Мөнгөгүй ч байж үзсэн. Мөнгө үрэгдээд л дуусдаг зүйл. Эд хөрөнгө байх үедээ байдаг. Байхгүй үедээ байдаггүй тийм л энгийн зүйл Тиймээс нэг ч гэсэн хүүхдийн амь аварна л гэж бодож байна. Хорт хавдартай, хоолгүй хонож байгаа олон хүүхэд байдаг. Би тэдэнд тусална.  

-Тулааны жин үзэхэд дөрөвхөн хоног үлдлээ. 70 кг-д тулалдана. Жиндээ орсон байгаа юу?

-Жингийн хувьд 66-68 кг-ын хооронд л байна. Жингээ нэмнэ гэсэн чинь улам хасагдаад байх юм. Жинг хасахаас илүү нэмэх хэцүү байдаг юм байна. Сэтгэл зүйтэй ч их холбоотой бололтой.

-Жижигхэн зүйлээс маргасан гэж ойлголоо. З.Шинэчагтга та хоёроос үлгэр дуурайл авдаг олон дүү нар чинь байгаа. Энэ тулааны дараа эвлэрч чадах юм уу?

-Чадна л гэж бодож байна. Надад эвлэрэхэд асуудал байхгүй. Ко́нор Э́нтони Макгре́гор, Флойд Мэйвэйдер хоёр шиг л гэсэн үг. Дэлхийн хэмжээний тулаан л хиймээр байна.

-Ярилцлагын төгсгөлд өрсөлдөгч тамирчныхаа талаар юу гэж бодож явдгаа яриач?

-З.Шинэчагтга тулаанчийн хувьд сайн тамирчин. Галзуу тулалддаг, өрсөлдөгчөө зодож чаддаг хүн. Муу тал нь саагуу, онгироо болчихсон, тэр хандыг нь л хага дармаар байна. Өмнө хожигдсон тамирчин маань ингэж томорсонд уур хүрч байна. Өөр надад хэлэх юм алга.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 5, 2022 08:29

Сагсуу л болохооос сайн тамрчин шүү

Зочин
Зочин
9 сар 5, 2022 08:30

Zaaa omgolon bgaarai amjilt husii

Зочин
Зочин
9 сар 5, 2022 08:30

Er hun nuruutai baihdaa saihan haragddag shvv. Amjilt

Зочин
Зочин
9 сар 5, 2022 08:31

Мундаг2

Зочин
Зочин
9 сар 5, 2022 08:31

Наад онгироо зангаа л гээчихвэл өөр өөлөөд бх юм бхгүй ээ. Түвшин байгаарай

Зочин
Зочин
9 сар 5, 2022 08:55

Мөнхбат гишүүн дандаа худ�##� амлаж байдаг гэдэг нь харагдаж бн даа сонгуулиар амласан амл�##�т яг ийл бга даа

Зочинзочин
Зочинзочин
9 сар 5, 2022 09:27

Амжилт

Зочин
Зочин
9 сар 5, 2022 09:39

Урьдчилж ам гарах хэцүү,гэхдээ хавдартай хүүхдүүдийн эмчилгээний сан гэж байдаг бол тэр рүү хандивлаарай

Зочин
Зочин
9 сар 5, 2022 09:39

Зөв санаа бна сайхан сэтгэлтэй юм бна амжилт хүсье

Зочин
Зочин
9 сар 5, 2022 09:39

Шударга зөв уха�##�аг бна эрч хүч тэй уха�##�аг бж ялахын төлөө ухаан бодолоо өөртэй шингээ онгирч хий гаргав уха�##�аг зөв оновч той цаг хугацаа чамд �##�т шүү Цэнд баатар аа чи шүү илүү илүү илүү амжилт азтай одтой байг

Зочин
Зочин
9 сар 5, 2022 09:39

Мундаг бна аа ухаантай хүлээцтэй ямар ч юмыг нягт�##�ж байгаарай ????чи чадна аа чи ялна аа урагшаа ????????????

Зочин
Зочин
9 сар 5, 2022 09:40

Зөв.

Зочин
Зочин
9 сар 5, 2022 09:41

hicheegeerei duu

Зочин
Зочин
9 сар 5, 2022 09:41

Ylna shuu tenegteed ylagdaj tenegtev

Зочин
Зочин
9 сар 5, 2022 09:42

Чиний архи уух уухгүй байх чинь чиний хэрэг Олон нийтэд даруухан ухаантай бай

Зочин
Зочин
9 сар 5, 2022 09:42

Amjilt husieeee.Ylsan mongoo Hort hawdartai Neg ch boltugai huuuhded amidral hairalbal Ene shig tom buyn gej baihgui shuuu.Uhaaantai l zaluuu bna

Зочин
Зочин
9 сар 5, 2022 09:42

Онгироо зангаа жаахан дарааад төлөв байгаарай. Амжилт хүсий

Зочин
Зочин
9 сар 5, 2022 09:42

Энэ хүү ч тийм яадгаа �##�дсан онгироо сагсуу хүн ч биш байх аа. Мэргэжил нь угаасаа эрч хүч шаарддаг болохоор заримд нь тэгж санагддаг биз. Магта�##�д бялуур�##�гүй, ун�##�танд бууж өгөлгүй санасан бүх амжилтандаа хүрээрэй

Зочин
Зочин
9 сар 5, 2022 09:43

Zvvnharaagihan changa shde zalu shinechagtgiig barhuu

Зочин
Зочин
9 сар 5, 2022 09:43

Мундаг дүүд амжилт хүсье.

Ганаа
Ганаа
9 сар 5, 2022 12:05

Энэ Ж. Мөнхбат гэгч хөгииин гар байсхийгээл нэг булайгаа дэлгэнэ Архангайнхан одоо л нэг бид юу хиичэхвээ хэмээн шогширч суугаа байх даа

erka
erka
9 сар 5, 2022 18:55

duu ylsanch bai ylaaguich bai ter mongoo oortoo umuu ooroo shuud belen um abch ogoorei shal demii mongo ogson nertei naad mongo chni darga narna tiim um absan geed baahan hergui um ondor uneer absan bolj mongo iddeg shuu esbel shuud onchin huuhedii ner deer 18 nas hurheerni abhaar mongo hii hii demii darga nariin karmaag buu duurgeeree

Зbujinочин
Зbujinочин
9 сар 6, 2022 03:49

Minii huu hun ongiroh tusam l daruuhan baigaarai , saihan odtoi bnaa,

Зочин
Зочин
9 сар 6, 2022 14:19

энэ уйланхай хүүхэд барах болов уу .....зодуулчихаад уйлаад хэл ам татлаж мэдэх шүү , дэндүү сагуун бна даа . за заа амжилт

Мөнхбаяр.С
Мөнхбаяр.С
9 сар 6, 2022 21:48

Амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button