Нийгмийн

Хакүхо М.Даваажаргал ирэх нэгдүгээр сард албан ёсоор зодог тайлна

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо албан ёсоор "Миягино" дэвжээг өвлөж авахаар болсон билээ. Японы сүмо бөхийн холбооноос 37 настай Хакүхо 64 настай экс маэгашира Тикүбаяма нарыг лиценз солилцохыг зөвшөөрөөд байгаа юм.

Тэгвэл Хакүхо М.Даваажаргал зодог тайлах болсон талаар өнгөрсөн жил холбогдох албаныхан мэдээлж байв. Цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан зодог тайлах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 28-нд болохоор товлогдсон талаар эх сурвалж мэдээлжээ. Ёслолын билет 11 дүгээр сарын 01-нээс худалдаанд гаргах аж.

Хакүхо М.Даваажаргал 2007 онд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх аварга буюу ёкозүна цол хүртэж, 14 жилийн турш дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн билээ. 

С.СУВДАНСОНДОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button