Нийгмийн
Усны харуул, ажиглагчдыг амь насны даатгалд хамрууллаа

Усны нөөцийн мониторинг хэрэгжүүлдэг усны харуулын ажиглагч нарыг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамрууллаа.
Тэд гол мөрөн, нуур, голын усны нөөцийн өдөр бүрийн хяналтыг хийж, голын урсцыг хэмжих зорилгоор жилд дунджаар 60 орчим удаа зундаа гол усанд, өвөлдөө мөсөнд орж ажилладаг юм.
Мөстлийн хяналтыг хийхээр Алтай таван богдын Хүйтний оргил зэрэг өндөр ууланд хэдэнтээ гарч, салбараа хэрэгтэй мэдээлллээр хангаж чаддаг харуулын ажиглагчид, төрийн үйлчилгээний 200 гаруй ажилчдыг амь нас, эрүүл мэндийн гэнэтийн ослын даатгалд хамрагдаад байна.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.