ЭРҮҮЛ МЭНДЯрилцлага

Б.Бурмаа: Зүрхний шигдээс, цус харвалтаас сэргийлдэг гол эм бол аспирин

Ковидын халдвар гарснаас хойш иргэд, олон нийт дунд аспириныг цус шингэлэх эм гэсэн ойлголт бий болсон. Тэгвэл үнэхээр цус шингэлэх эм мөн эсэх талаар Анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор, АШУҮИС, Анагаах ухааны сургуулийн Зүрх судасны тэнхимийн ахлах багш Б.Бурмаатай ярилцлаа.

-ЦУСАА ӨГЛӨӨ ГЭЭД ЦУС ШИНГЭРЭХГҮЙ-

-Ковид гарснаас хойш хүмүүс цусаа шингэлэх зорилгоор аспирин эмийг ихээр хэрэглэх болсон байна. Энэ эм үнэхээр цус шингэлдэг юм уу. Ер нь яг ямар үйлчилгээтэй эм бэ?

-Аспирин эмийн үйлчлэлийн талаар сүүлийн үед маргаантай асуудлууд их гарах болсон. Цусны өтгөрөл ярихын тулд цусны бүтцийг ярих ёстой. Цус бол дүрс элемент болон шингэн хэсэг буюу сийвэн гэсэн үндсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй. Дүрст элементүүд дотор нь улаан, цагаан, ялтас эсүүдтэй. Эсүүд нь дотроо дэд бүлгүүдэд хуваагддаг. Бүлэгнэлд оруулдаг ялтас эсүүд хоорондоо наалдаж бүлэн үүсгэхээс сэргийлэх эм нь аспирин юм. Эсүүд хоорондоо наалдаад бүлэн үүсгэнэ гэдэг нь цусны өтгөрөлийн нэг хэлбэр юм. Бүлэн үүсээд судасны нүхийг бөглөчих юм бол шигдээс болно. Тархины судсыг бөглөчих юм бол тархинд цус харвана. Тэгэхээр аспирин бол амь насанд аюултай хүндрэлүүдээс сэргийлж өгдөг гол эм.

Залуу насанд цусны эстэй холбоогүйгээр цусны шингэн хэсэг буюу сийвэнд өрчлөлт орсонтой холбоотой цус өтгөрч болно. Тогтмол шингэн зүйл бага уудаг хүмүүст цусны бүлэгнэл өөрчлөгдөж болно. Мөн шингэн хэсэгт агуулагдаж байгаа сахар, уургийн, өөх тос, төмрийн хэмжээнээс шалтгаалаад цус өтгөрч болдог. Тэгэхээр цусны өтгөрөл гэдэг бол маш өргөн ойлголт. Маш олон шалтгаан нөлөөлдөг. Мэргэжлийн бусад эмч нар тайлбарласан зүйлүүд зөндөө байдаг.

-Энэ эмийг ямар насны хүмүүс уухад зохимжтой юм бэ. Дуртай хүн нь аваад ууж болох уу?

-Эмчийн зөвлөгөөгүйгээр дуртай үедээ авч ууна гэсэн ойлголт байхгүй. Эмч хүн тухайн хүний цусанд бүлэгнэлийн хэмжээ байна уу, үгүй юу гэдгийг судалж, тогтооно. Тэгээд дүрс элементээс болсон уу, сийвэнгээс болсон уу, юунаас болж цус өтгөрөөд байгаа, бүлэгнүүлэх тогтолцоонд ямар өөрчлөлт байгааг оношилсны дараа эмчилгээ бичиж өгнө. Цусны бүлэгнэлтийн тогтолцоо нас ахих тусам өөрчлөгдөж байдаг. Тиймээс нас ахих тусам бүлэн үүсэх, бүлэгнэлтийн тогтолцоонд хямрал гарах эрсдэл байдаг. Тиймээс нас ахих тусам энэ хүндрэлээс сэргийлж аспирин уухыг зөвлөдөг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид 40-өөс дээш насны хүмүүст аспирин уухыг зөвлөсөн байдаг.

Гол нь хүндрэлээс л сэргийлж байгаа гэсэн үг. Бүлэн үүсэхээс сэргийлж байгаа гэсэн үг. Зүрх судасны эмгэгтэй, артерын даралт ихсэх өвчтэй хүн энэ эмийг тогтмол ууж байх ёстой. Ийм хүмүүсийн бүлэгнэлтийн тогтолцоонд өөрчлөлт ордог. Бүлэн үүсээд тархинд цус харвах, зүрхний шигдээс болох хүндрэлүүдээр өвддөг учраас энэ хүндрэлээс сэргийлэхийн тулд аспириныг заавал хэрэглэх ёстой.

Мөн зүрхний титэм судасны нарийсалтай, цусан дахь өөх тосны хэмжээ байнга өндөр байдаг хүмүүс, зүрхний шигдээс болж байсан, судасны эмгэгтэй хүмүүс тогтмол хэрэглэж байх ёстой. Мөн жирэмсэн хүмүүст хэрэглэхийг зөвлөдөг. Учир нь жирэмсэн хүмүүст цусны бүлэгнэлтэй холбоотой хүндрэлүүд гардаг. Түүнчлэн жирэмслэлтээс хамгаалах эм ууж байгаа хүмүүст бас зөвлөдөг. Жирэмснээс хамгаалах эмийг мэдээж удаан хугацаагаар хэрэглэдэг. Энэ эм нь бүлэгнэлтийн тогтолцоонд өөрчлөлт оруулдаг учраас зүрх судасны болон бусад эрхтэн тогтолцооны хүндрэлүүд гарч байдаг.

-Ковид туссан хүмүүс цус шингэлнэ гээд аспирин хэрэглээд байгаа шүү дээ. Ер нь цус шингэлэхэд яг ямар эм уух ёстой вэ?

-Ковидыг үүсгэж байгаа вирус маань өөрөө бүлэгнэлтийн тогтолцоонд хямрал үүсгэдэг. Цусны шингэн буюу сийвэн дэхь пипринагинь гэдэг уургийн хэмжээг ихэсгэдэг. Энэ уураг нь бүлэгнэлтэд оролцдог уураг. Тэгэхээр энэ уураг их болохоор бүлэгнэл явагдаж, судсанд бүлэн үүсэх, цус өтгөрөх хүндрэлүүд үүсдэг. Тэгэхээр ковидын дараах эмчилгээнд аспирин, цус шингэлэх эмнүүдийг эмч нар зөвлөдөг. Энэ эмнүүдийг маш удаан хугацаагаар ууж байж үр дүн гардаг.

Хүмүүс эмийг долоо, юм уу 14 хоног уугаад цус шингэрчихнэ гэж буруу ойлгоод байдаг. Тиймээс иргэд өөртөө цусны өтгөрөл байна уу, бүлэн үүсэх эрсдэл байна уу, үгүй юу гэдгийг мэргэжлийн эмчид үзүүлж, оношлуулж байж эм уух ёстой. Шинжилгээ өгсөн чинь миний цус маш өтгөн хар өнгөтэй байсан гэж ярьдаг. Цусны өтгөрөлтийг цусны өнгөөр мэдэх боломжгүй. Венийн, артерын цус өөр өөрийн өнгөтэй. Өтгөрөлтийг шинжилгээ хийж оношилдог.

-Цусны төвд цусаа өгснөөр цус шингэрнэ гэсэн ойлголт байх уу?

-Тийм ойлголт огт байхгүй. Доноруудын хувьд тогтмол хугацаагаар цусаа өгдөг. Цус өгдөг хүмүүс харьцангуй эрүүл хүмүүс байдаг. Түүнээс биш ковидоор өвдсөн ч юм уу ямар нэг суурь өвчтэй хүн цусаа өгөөд цус нь шингэрчихнэ гэсэн ойлголт байхгүй. Эрүүл хүн хамгийн түрүүнд зөв хооллолтын дэглэмтэй, тогтмол дасгал хөдөлгөөн хийж байх ёстой. Мөн нэг литрээс хоёр литр шингэнийг бага бага хэмжээгээр балгаж ууж байх ёстой. Тэгснээр шимэгдэж, цусанд орох боломж үүснэ. Их ихээр уувал шээс болоод гараад явчихна.

-Аспирин уухаар ходоод цочирдог, өвддөг гэдэг яриа хүмүүсийн дунд байгаад байдаг. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Аспирин бол олон зуун жилийн түүхтэй эм. Анх гарч байхдаа бүрхүүлгүй гарч байсан. Орчин үеийн аспиринууд гадуураа магнизмаар бүрэгдсэн байгаа. Ходоодонд шимэгдэхгүйгээр ходоодны хүчлийг давж гараад нарийн гэдсэнд очдог. Тэгэхээр ходоодонд үрэвсэл, цочрол үүсгэх вий гэж айх аюул байхгүй. Бүрхүүл гэхээр капсултай эмтэй андуураад байдаг. Тийм капсул биш. Эмээ харахаар гадуураа гөлгөр гадаргуутай байдаг. Гэхдээ нарийн, бүдүүн гэдэсний шархлаатай, ходоодны шархлаатай, цус алдах эрсдэлтэй хүмүүст аспирин зөвлөдөггүй. Хэрвээ тийм суурь өвчтэй бол эмчийн зөвлөгөө авах ёстой шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 7, 2022 08:46

100 би олон жил тамхи татсан одоо хаяад 38 хонож бна тэгээд цус шингэлж эргэлтийг сайжруулдаг гэж сонсоод аспирин 100-г өдөр бүр ууж байгаа

Зочин
Зочин
9 сар 7, 2022 22:00
Reply to  Зочин

Баяр хүргэе ! Уух хэрэгтэй. Учир нь тамхи судас нарийсгадаг мөн өөх тостой хоол хэр их иддэг зэргээс ш�##�тга�##�ан эрсдэл байж болно. Гэхдээ мэдээж эмчээс зөвлөгөө авч хянуулб�##� бүр сайн.

Зочин
Зочин
9 сар 7, 2022 08:47

81 ыг уухаар хамраас цус гараад тогтохгүй юм. Ш�##�тгааныг нь хэлээд өгөөч

Зочин
Зочин
9 сар 7, 2022 22:02
Reply to  Зочин

Шууд уухаа боль. Тохирохгүй байна. Хойшид аспирины найрлагатай эмээс татг�##�заж байнга өөр эмээр орлуулах ! Үүнийгээ байнга эмнэлгийн асуулга хариулгад бичиж байх. Тэгвэл тэд танд аспирин ашиглахгүй өөр эмээр орлуулна.

Зочин
Зочин
9 сар 7, 2022 09:02

ene koronatoi ued asprin 100 g uuh sain tsus bulegnehgui gej haa saigui yrij bn . Yanar ued yaj hereglehiig todorhoi sain helh uguhgui bol naad emiigchin medehgui humuus ih bna toforhoi tailbar oruulaach !!!!! yamar asuult hariultiin temtseen bish de

Зочин
Зочин
9 сар 7, 2022 22:09
Reply to  Зочин

Өдөрт 1ш-г л уудаг. Болбол тогтмол цагаар. Эмч уу гэвэл уудаг гэнэ. Та эхлээд эмчид хэлэх нь. Ер нь бол танай г�##� тогооны уга�##�туурын хоолой бөглөрвөл яадаг вэ ? Зориул�##�т нь судас бөглөрч цусны эргэлт саарснаас үүдэх эрсдлээс хамга�##�ах. Судас чинь бөглөрвөл эсвэл харваж (тархинд) эсвэл шигдээс (зүрхэнд) болж муугаар бодвол үхэх, наагуур бодвол эрэмдэг саажилттай болох тохиолдол түгээмэл. Нас явах тусам эрсдэл нэмэгддэг.

Зочин
Зочин
9 сар 7, 2022 09:03

Аспирин100 нь ходоодонд шимэгддэг ходоодны асууд�##�тай бол уу ж болохгүй 81 ийг уух хэрэгтэй 81 нь нарийн гэдсэнд шимэгддэг гэж зүрх судасны эмч тайлбарлаж байсан

Зочин
Зочин
9 сар 7, 2022 09:04

100 ялгааг нь хэлж өгөөч 81
тогтмол уудаг болох юмуу

Зочин
Зочин
9 сар 7, 2022 09:04
Reply to  Зочин

монгол 100 уухаар ходоод өвдөөд байдаг АНУ 100 зүгээр монгол 81 зүгээр

Зочин
Зочин
9 сар 7, 2022 09:08

Эмийн бус аргаар эрүүл мэндээ хамга�##�ах л хамгийн зөв гэж ойлгодог.

Зочин
Зочин
9 сар 7, 2022 22:10
Reply to  Зочин

Тийм ээ, Гэхдээ чи хөгширвөл янз бүрийн ш�##�тгаанаас уух хэрэгтэй л болно.

Зочин
Зочин
9 сар 7, 2022 09:25

Би 45 жил тамхи татаад тамхинаас гарсан яг 1 жилийн дараа дагз хэсгээр х�##�уун оригдог болсон 100 1 сар уусан тэгээд зүгээр болсон одоо ахиж уугаагүи 4 сар болж бна ахиж уух хэрэгтэи юу үгүи бол уу саин мэдэхгүи бна зөвлөгөө өгчих хүн бна өгөөч

Зочин
Зочин
9 сар 7, 2022 09:26

аспирин 81 уудаг байнга уухуу зүрхэндээ стинк тавиулсан

Зочин
Зочин
9 сар 7, 2022 22:12
Reply to  Зочин

Та өөх тосгүй хоолны дэглэм барьж цус шингэлэгч байнга уух хэрэгтэй. Эмчдээ үзүүлээд эм бичүүлж байх ёстой.

Зочин
Зочин
9 сар 7, 2022 09:28

Орой ууж болдог бол уу

Зочин
Зочин
9 сар 7, 2022 09:29

UNEHEEEER CHUHAL MEDEEELEL BAINA BAYRLALAAAAA

Зочин
Зочин
9 сар 7, 2022 09:34

Ali n sain uym be????

Зочин
Зочин
9 сар 7, 2022 09:34

Эмчийн жороор ууна биздээ.

Зочин
Зочин
9 сар 7, 2022 09:50

Сайхан зөвлөгөө өгсөнд баярл�##�аа

Зочин
Зочин
9 сар 7, 2022 09:51

Heregteil ym baina bayrlalaa

Зочин
Зочин
9 сар 7, 2022 09:51

Medehed ilvvdehgvi oor zowolgoo niitlere

Зочин
Зочин
9 сар 7, 2022 09:59

Зөвлөгөө өгсөнд баярл�##�аа. Үүнийг үр дүнгийн үзсэн хүн бна уу?

Зочин
Зочин
9 сар 7, 2022 11:06

Эээээ яг хүмүүсд яг ийм тодорхой мэдээлэл хэрэгтэй байгаа юм баярл�##�аааа

Зочин
Зочин
9 сар 7, 2022 11:57

Uneheeer delgerengui medeeelel ogcheeee bayrlalaaa saihan yria bolj

Зочин
Зочин
9 сар 7, 2022 21:58

Ха ха цусны өнгөөр мэдэж болохгүй гэсэн инээд хүрчихлээ. Би лав очихгүй эмч байна. Цус нь хар байна гэж сувилагчид хэлдэг хүн ус уух хэрэгтэй. Гадаадын бүх мэргэжилтнүүд тийм артикл бичсэн байдаг. Мөн эрүүл агаар сайн амьсг�##�ах. Хүчилтөрөгч цусны өнгө улаандуу болгодог. Мөн төмрийн дутагд�##�тай хүн байж болох тул цус багад�##�ттай эсэхээ харуулах. Цусны ерөнхий шинжилгээгээр гараад ирдэг.

Зочин
Зочин
9 сар 7, 2022 22:15

Яаж 1-хэн литер усаар өдрийг барах вэ дээ. Доод тоо нь арай л бага байна. Монгол эмч нар ийм л байна даа. Гадаадын эмч дээр орвол та ямар ч өвчин туссан байнга ус ихээр ууж хороо гадагшлуулж байхыг улиг болтол чинь хэлнэ. Тэд лав 1л гэж хэлдэггүй.

Зочин
Зочин
9 сар 8, 2022 09:39

81 г уусанч ходоод өвддөг яах ёстойн болоо

Zochin
Zochin
9 сар 8, 2022 16:13

Виагра хэрэглэх үед бас аспирин уух нь зөв үү?

Зочин
Зочин
9 сар 8, 2022 21:13

Фибриноген

Зочин
Зочин
9 сар 11, 2022 19:35

Зочин цусыг хаан

B.Dorjnaym
B.Dorjnaym
11 сар 18, 2022 19:43

sain bna uu bi daralt ihtei aspirin ene emiig uuj bolhuu nas 45

Зочин
Зочин
12 сар 13, 2022 04:20

Minii tsus utguruud tsus shingeleh dysal hiilgetsen.ene her hortoi ve.vit komfleks hiisen.mdll dytyygaas boliloo.kovidoos bolj nyryyndaa uym oryylaad dooshoo syytsan.odoo yah ve

Холбоотой мэдээ

Back to top button