Нийгмийн

"Худалдагч охин" УСК олон улсын фестивальд оролцохоор боллоо

Ж.Сэнгэдорж найруулагчийн уран бүтээл болох “Худалдагч охин” уран сайхны кино 27 дахь Бусаны олон улсын кино фестивальд шалгарчээ. Уг наадмын “A Window on Asian Cinema” хэсэгт албан ёсоор шалгарч, 40 гаруй орны бүтээсэн 30 кинотой өрсөлдөх эрхээ авсан байна.

Бусаны кино фестиваль нь Азийн орнуудад зохион байгуулдаг фестивалиуд дундаа хамгийн нэр хүндтэйд тооцогддог, А зэрэглэлийн фестиваль юм. 

Энэхүү фестиваль нь аравдугаар сарын 5-14-ний өдрүүдэд болох бөгөөд нийт 70 гаруй орны 200 орчим кино бүтээлүүдийг сонгон шалгаруулж, 14 уралдаант хэсэгт нэр дэвшүүлдэг юм байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button