УЛС ТӨР

Иргэдэд таалагддаггүй улс төрчийн жагсаалтыг Д.Сумъяабазар дахин тэргүүлжээ

Улаанбаатар хотын иргэдээс 2014 оноос хойш сар бүр тасралтгүй улс төрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч УЛС ТӨРИЙН БАРОМЕТР хэмждэг MEC судалгааны компани 2022 оны есдүгээр сарын судалгаагаа танилцууллаа.

Есдүгээр сарын барометрийн мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг 966 сонгуулийн насны иргэнээс 03-05-ны өдрүүдэд санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг хоёр сар дараалан 6.3 байна. Түүний ямар ажлуудад иргэд нэмэх, ямарт нь хасах тавьсныг дээрх зурагтай танилцаад хараарай.

УИХ-ын тухайд 6-7 сард иргэдээс 3.2 гэсэн оноо авч байв. Харин энэхүү үнэлгээ нь өнгөрсөн сард 0.3 хувиар, энэ сард 0.4 хувиар буурч 2.9 болжээ. Ийн буурахад үнийн өсөлт, үр дүнтэй шийдвэргүй, хэлсэндээ хүрдэггүй, Засгийн газрын шинэ бүтэц гэх иргэдийн үнэлгээнүүд нөлөөлжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг дөрвөн сар дараалан 6.4 байна. Түүний ямар ажлуудад иргэд нэмэх, ямарт нь хасах тавьсныг дээрх зурагтай танилцаад хараарай.

Харин Хотын дарга Д.Сумъяабазарын тухайд 10 онооноос 3 оноо авчээ. Түүний рейтинг өнгөрсөн оны энэ үед 4.1 байсан бөгөөд ийн багассаар 3 болоод байна.

Үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчийн жагсаалтыг У.Хүрэлсүх, таалагддаггүй улс төрчийн жагсаалтыг Д.Сумъяабазар тэргүүлжээ. Тэд өнгөрсөн сард мөн дээрх ангиллын жагсаалтыг тэргүүлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-09 10:18

Энэ бид 2 т б�##�дуушны рейтинг байхав. Удахгүй 000 болно. Эргүү дагз мэддэгээрээ бөхийн клуб байгуулв�##� таарна.

иргэд олон түмэн
иргэд олон түмэн
2022-09-09 15:54

Аль аймаг сумын ямар яс үндэстэн байх нь огт хамаагүй гагцхүү чаддаг юмаа л хийх нь өөрт нь ч өрөөлд ч улс нийгэмд ч хэрэгтэй юмсандаа

Ханхүү
Ханхүү
2022-09-09 21:22

Хүрэлсүх �####� монголоос �######�аасай

Ханхүү
Ханхүү
2022-09-09 21:23

Хүрэлсүх новш �######�аасай

Зочин
Зочин
2022-09-12 07:16

Суд�##�гаагаар хоёр улир�##� дара�##�ан ханг�##�тгүй дүн авсан улс төрчдийг шууд ажлаас нь чөлөөлж бай

Холбоотой мэдээ

Back to top button