Нийгмийн

Монгол Улсын уулчид нэгнээ аврахаар бэлтгэл ажилдаа оржээ

Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байна гэсэн мэдээг 7-ны 12 цаг орчим консулын газраас мэдээ авч аврах ажиллагааг цаг алдахгүй зохион байгуулахыг хичээн ажиллаж байна.

МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э. Даваадоржийн хамтаар Киргизийн Оше хотод өнөөдөр очсон бөгөөд бэлтгэл ажлаа хийн, ажиллагаанд оролцох хоёр хүн нэмж олжээ. Ленин оргилд гацаад буй уулчин дээр маргааш хүрч очихоор төлөвлөж байна гэж Монголын уулчдын үндэсний холбооноос мэдээллээ.

Кыргызстан улс дахь Монгол улсын Элчин сайдын яамтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд аврагчдыг Бишкек хотод бууснаас цааших бүх асуудлыг саадгүй бүрэн шийдэх юм. Уулчин Х. Бумхишигийн биеийн байдал сайн, хоол ундны байдал хүрэлцээтэй бөгөөд 4 дэх хоног дээрээ ууланд гацжээ.

Жич: тухайн уулын баазууд ихэнх нь буусан, шууд аврах ажиллагаа явуулах уулчин Ленин оргилд ойрхон байхгүй тул ийм хэмжээний хугацаа алдаад байна. Ленин оргилд цаг агаарын байдал тааламжтай, салхины хурд тогтмол хэвийн, хур тунадасгүй байгаа урьдчилсан мэдээ ирэв.

Мөн уулчдад туслах хандивын аяныг эхлүүлсэн байна.

Хаан банк: 5077279930 /С.Ганхүү/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эгэл
Эгэл
2022-09-09 11:32

Авирах цагаа ,бас эрсдэлийн суд####гаа дутуу хийжээ

Зочин
Зочин
2022-09-09 13:10

КИРГИЗҮҮД ЯАГААД ХӨДЛӨХГҮЙ БАЙГААН ГАНГААМААГ ЗӨВЛӨХӨӨРӨӨ АВЧ ЯВАХГҮЙ ЯАСЫН ЭРҮҮЛ САРУУЛ АЦРААРАЙ ЗАЛУУСАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x