Нийгмийн

Өргөө кинотеатраас "Фантастик" продакшныг хариуцлагагүй гэв

Есдүгээр сарын 07-нд "Фантастик" продакшныхан Өргөө кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний нөхцөлийн талаар мэдээлэл хийсэн. Учир нь Өргөө кино театр давуу эрх эдлэх гэсэн хандлага гаргадаг байжээ. Энэ тал дээр "Фантастик" продакшн өөрсдийн саналаа хэлж, тохиролцоод хүрээд байсан юм. Тодруулбал хуульд кино уран бүтээлээс олсон орлогын 50 хувийг уран бүтээлчид, 50 хувийг кино театрт олгоно гэж заасан. Гэтэл Өргөө кино театр 56.8 хувийг авдаг байсан. Үүн дээр нэмээд бусад зардал гэхээр орлогынхоо 70 орчим хувийг зарцуулах нь уран бүтээлчдэд хүндрэлтэй гэсэн санааг илэрхийлээд байсан юм.

Тэгвэл өнөөдөр нээлтээ хийх “Zura 2” киноны тасалбар борлуулах, худалдаалах боломжгүй байгаа талаар Urguu кинотеатраас мэдэгдэл гаргажээ.

Харин энэ талаар "Фантастик" продакшны жүжигчин Б.Барслхагваас тодруулахадӨнөөдөр нээлт болдгоороо болно. Маргаашаас тасалбар борлуулах ажил тус кинотеатрт хэвийн үргэлжилнэ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-09 13:02

Зөв хө. Дураараа хулгайч нарт стандарт хууль байдгийг мэдрүүлэх ёстой

Зочин
Зочин
2022-09-09 15:39

БАНДААШИГ ПРОДО

Холбоотой мэдээ

Back to top button