УЛС ТӨР
Хан-Уул дүүргийн ИТХ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс нь Монгол Улсын Их Хурлаас 1996 оны 33 дугаар тогтоолоор жил болгоны 9 дүгээр сарын 10-нийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг санан хүндэтгэх өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Түүнээс хойш эдүгээ 27 жил өнгөрсөн байна. Энэ өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүрэгт амьдран суудаг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийнхээ ар гэр, үр хүүхэд, ач зээ нарыг Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Г.Батсайхан хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.