Нийгэм мэдээ

ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс ₮250 саяар гал унтраах робот авлаа

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангид БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Гал унтраах зориулалт бүхий дэвшилтэт “Firefighting robot”-ыг шинээр хүлээн авчээ.

ХУД-ийн ЗДТГ-аас энэ оны гуравдугаар сард 250 сая төгрөгийн тендер зарлаж, БНХАУ-аас гал унтраах роботыг оруулж ирсэн байна. Тус RXR-M40D гал унтраах тагнуулын робот нь утасгүй алсын удирдлагатай, 2.5 цаг тасралтгүй ажиллах горимтой аж.

Мөн

  • Хурд-1.8м/сек
  • Саадыг туулах өндөр-150мм
  • Авирах чадвар-47%(25°)
  • Эргэх диаметр-1360мм зэрэг техник үзүүлэлттэй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button