Нийгмийн

“Miss Grand International-2026” тэмцээнд оролцогчийн тухай

Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2026 оны 9 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 10-ны өдөр болж буй “Miss Grand International-2026” тэмцээнд гадаад улсын иргэн Монгол Улсын нэрээр оролцож байгаатай холбогдуулан Элчин сайдын яам энэ тэмцээнийг зохион байгуулж буй Miss Grand International Public Limited Company (MGI PCL) компани, энэ компанийн Гүйцэтгэх захирал Нават Исаракрайсинд албан ёсоор удаа дараа хандаад байна.

Чингэхдээ нэгдүгээрт, дээрх оролцогч нь Монгол Улсын иргэн биш, хоёрдугаарт, манай улсаас “Miss Grand International-2026” тэмцээнд оролцуулахаар шалгаруулж тодорхойлсон нэг ч оролцогч байхгүй тул Монгол Улсын нэр, туг далбаа, үндэсний хувцас хэрэглэлийг ийнхүү дур мэдэн хэрэглэж байгааг даруй зогсоож, шаардлагатай тайлбар, мэдэгдэл хийхийг шаардсан.

Зохион байгуулагчид манай талаас тавьсан шаардлагыг хүлээж авснаа мэдэгдэхийн зэрэгцээ эл оролцогчийн иргэншил, харьяаллыг баталгаажуулах, энэ хүрээнд холбогдох бичиг баримтад дотоод хяналт шалгалт хийж байгаа бөгөөд бидэнд албан ёсны дүгнэлт хариуг ирүүлнэ хэмээсэн боловч өнөөдрийг хүртэл энэ дүгнэлт хариу ирээгүй байна.Тус Элчин сайдын яам асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байна.

МОНГОЛ УЛСААС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголын элчин олигтой ажиллахгүй бна. Тэр " м(исс " эмэгтэйгээс улсын нэр ашигласны төлөө их хэмжээний төлбөр нэхэх хэрэгтэй.

Ккккк
Ккккк
Reply to  Зочин

Албан ёсоор тогтоож байж төлбөр торгууль, уучлал гуйх энэ тэр яригдах биз. Дипломат яриа хэлцэл чинь шүүх хурал биш, удна шүү дээ.

Зочин иргэн
Зочин иргэн

Энэ асуудлыг ингээд хаяж болохгүй эцсийн үзэх хэрэгтэй хэн дуртай нь Монгоо улсын нэрийг барьж тэмцээнд Монголыг илэрхийлж чадахгүй байж боломгүй явдал

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

удаан банай шүү дарга нараа \

Зочин
Зочин

Elchin yu hiij yavnaa

Соел
Соел

Тусгаар улс гэж тоохгүй гүрийж байгаад тэмцээнээ дуусгах нь дээ.

Зочин
Зочин

Элчин сайд юу хийж байна аа.

Зочин
Зочин

үргэлжлүүлж хахуульдсааран байгаад түрүүлчихсэн үү. хятад тайланд хоёр.

Зочин
Зочин

Өрөвдалтэй элчин сайд вэ ичиж үхээч. Буулгаад дөнгүүрхэн юм тавьбал таарна

Зочин
Зочин

Монголоос оролцогч бхгүй болохоор далимдуулж зохион байгуулагчтай хувилдаж орсон бх хятадын иргэн яагаад монгол болцон яваад бгааг хятадууд ч мэдэх ёстой улсаасаа уравсан гэхүү

Зочин
Зочин

Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n

Наки
Наки

Гадаад суугаа элчихгүүд хээл хахуульдаа автаад хөдлөхгүй ээ. Шийдэж чадахгүй. Хэзээ байтлаа Монголынхоо төлөө ажилдаг элчин байдаг бсын хаана ч бхгүйг мэднэдээ.

Зочин
Зочин

Зочин
Ингэхэд манай улс чинь яачихсан улс вэ. Монголд бгаа томчууд нь ард иргэдээ үл тооно. Манхй томчуждыг гадныхан үл тооно. Ямар ч нөлөө байхгүй.

Иргэндэмчик намдуу ванчаа
Иргэндэмчик намдуу ванчаа

Hujaa bna

Иргэндэмчик намдуу ванчаа
Иргэндэмчик намдуу ванчаа

Хужаа бна

Зочин
Зочин

Ядаж байхад яасанч царай муутай хүүхэн бэ

Зочин
Зочин

Монголын Гадаад Харилцааны Яамны байж байгаа нь энэ шүү дээ. Гадаадад байгаа иргэддээ үнэн босс. Загнаж зандарсан харьцаатай, тэгсэн хэрнээ хэрэгт орсон/хохирсон иргэдээ өмгөөлнө гэж байхгүй. Гадаад хүн дагуулаад очихоор шээс алдаад гүйнэ. Тэгсэн хэрнээ хэлний чадвар муутайгаас заавал орчуулга шаардлагатай... үнэн дампуу газар

Zochin.
Zochin.

Монгол улсын, нэр төрийн далбаа... Төлөөлж оролцох эрх байх ёсгүй.
-Элчинг татаж шинээр... гэснээс ТАЙЛАНДАД байгаа Монголын элчин зөвшөөрч мөнгө авсан байх даа. Цаг аргацааж байгаад дуусгах дээ.

Mochi
Mochi

Yoooy neeh hudlaa nuuren deer buleen jin tavij bgm shg hudlaa ajlaa hj bgaa dur esgesn ymr hudal mdeelel be. Bodvol ene elchin saidiin yam ni hytaduudaas mongo avch hahaj tsadatlaa gedsee 9 sartai jirmee bolgj bgaa blhoor mani hediin tarhiig enuuhen endee chmeegui bolgood baavgain mdee, baavgaind bariulsn hohirogch bolon ger bvld bi ogh nohon olgovoroot martuulchhay gj bga bz. Muu hogshin tugzugnuud. Ingj amidrch bhaar oorsdoo baaivgaind bariulaasai

Зочин
Зочин

Монголын элчингүүд, ГХЯ нэг иймэрхүү л дээ.

Зочин
Зочин

Тайландад сууж буй элчин нэртэй малаа ажлаас нь хал.

Зочин
Зочин

Тайлөндад монгол улсыг төлөөлсөн цалин аваад сууж бгаа хүн бдаг биздээ. Ажлаа хийж чадаагүйн төлөө эргүүлэн татаж арга хэмжээ авбал таарна

Зочин
Зочин

За яаравдээ оролцож л байна биздээ. Шайгүйл хүүхэн ыайлээшд. Түрүүлбэл нэг орон нутгийн малчин залууд эхнэр болгон өгнө бик

Зочин
Зочин

Алдарт хатан эх БАТЦЭЦЭГ ГУАЙ ГАДААД ХАРИЛЦАА ЧИНЬ ИЙМ БНА
ХЯТАД ЖИНГЭРТЭЙГЭЭ ЗАЙЛААРАЙ

Холбоотой мэдээ

Back to top button