Монголын Жүдо бөхийн холбооны ЕНБД-аар Б.Ууганбаатарыг томиллоо

Өчигдөр /2019.10.02/ Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга Б.Ууганбаатарыг тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаараа томилсон байна. Баасанжавын Ууганбаатар нь 1971 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод мэндэлж, 1989 онд нийслэлийн 45 дугаар сургууль, 1999 онд Их шавийн дээд сургуулийг багш, дасгалжуулагчийн мэргэжлээр төгсжээ.
Тэрбээр 12 настайдаа хуучны Спорт сургалтын төвийн багш "Буурал" хэмээх Дамбын Гансүхийн жүдо бөхийн секцэд хичээллэн, улмаар өсвөр, залуучуудын улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн аж. МУГТ Д.Баатаржавын "Харцага" клубт 1989-1993 онд цагаан кимонот тамирчны алба хааж байсан бол 2000-2007 онд "Аварга" дээд сургуульд жүдогийн дасгалжуулагчаар ажиллажээ.
Т.САНТ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.